Төгс бие галбиртай болоход тань туслах 5 минутын дасгалын систем

0

Өдөрт тавхан минут л зарцуулна – та эв эрүүл болно гээд бод доо? Үүнийг алдартай биологич И.П.Мюллер баталж байна. Эдгээр дасгалыг хаана ч хийж болно: гэртээ, зуслан дээрээ, наран шарлагын газар гэх мэт. Дасгалыг хөнгөнөөс хүнд хүртэл (1,2,3) ангилах бөгөөд хөнгөнөөс нь эхлэхийг зөвлөж байна.

Өөр дээрээ уг системийг туршиж үзээд үр дүнг нь бидэнтэй хуваалцаарай.

Өөрөө өөрийгөө шалгах

Булчингийн ачаалал даах чадварыг юуны түрүүнд шалгахыг зөвлөж байна. Үүнийг дараах байдлаар гүйцэтгэнэ.

Арга 1

  • Дээш харан хэвтээд гар, хөлөө нэгэн зэрэг шалнаас салгаж өргөнө.
  • Хэвлийгээ татаж гэдэсний булчинг чангалаад цээжээ шалнаас салгаж өргөнө. Энэ байрлалд дор хаяж 1 минут барина.

Арга 2

  • Өвдгөөр тэгш өнцөг гарахаар дөрвөн хөллөнө.
  • Өмнөө байгаа зүйлийг харж зүүн гар, баруун хөлөө өргөнө (эсвэл эсрэгээрээ). Нэг минут орчим тэнцвэрт байдлаа хадгалахыг хичээнэ.

Хэрвээ та энэ хоёр дасгалыг хүндрэлтэйгээр хийж байгаа бол булчингаа чангалах тал дээр ажиллана уу.

Их биеэр хазайх

  1. Хөлөө зайтай тавьж алгаа атгаад их биеэр хоёр тийш болно. Баруун тийш болоход зүүн гарыг тохойгоор нугална.
  2. Одоо эдгээрийг давтан хийнэ: а/ хоёр гар хоёр тийш шулуун байхад, б/ хоёр гар дээш болж алгаараа зөрсөн байхад.
  3. Хөл мөрний хэмжээний зайтай байхад дасгалыг гүйцэтгэнэ.

 

Хөл нугалж хурдан хөдлөх дасгал

  1. Хөлөө аль болох дээш нь цээж рүүгээ өргөнө, их биеэр бөгтийхгүй. Хөлийн үзүүрийг доош шулуун байрлуулсан байна.
  2. Хөлөө өргөж байхдаа хөлийн улаар гуяандаа хүрэхийг хичээгээрэй. Энэ үед өвдөг цээж орчим байна.
  3. Амьсгал авахдаа хүчтэйгээр маш хурдан нэг хөлөө дээш өргөх бол амьсгалаа гаргахдаа нөгөө хөлөө дээш өргөж түлхэж өгнө. Энэ түлхэлт нь хөл бөмбөгийн бөмбөг өшиглөх түлхэлттэй адилхан байхаар хийнэ.

 

Удаан зөөлөн доош суух

  1. Хөлөө зайтай тавиад гараа доош унжуулна. Гараа аажим дээш өргөж мөрний түвшинд авчирна. Энэ дасгалыг хийж байхад хөлийн ул шалнаас огт салж болохгүй.
  2. Аажим доош сууна (нэгдүгээр дасгалыг адил), гэхдээ хөл өлмий дээрээ аажим шилжинэ.
  3. Доош аажим суусаар байх бөгөөд нэг хөлөө аажим шалнаас хөндийрүүлнэ.
9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gansukh Altanzul

    Gansukh Altanzul

    2017/08/20 at 21:09

    Psss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *