Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс

1

Хоригдлууд ажилдаа гарч байна гэхээр та улбар шар өнгийн дүрэмт хувцастай, гинжтэй нөхдүүд шороо ухаад зогсож байгаагаар төсөөлдөг байх. Өнөөдрийн бодит амьдрал дээр цоожтой ажлын хүчний жилийн борлуулалт нь 500 сая ам.доллартай тэнцэх өдөр тутмын хэрэглээний зүйлс үйлдвэрлэн гаргаж байна.

1934 оноос эхлэн АНУ-ын засгийн газар нэгэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь гэмт хэргийг бууруулах зорилгоор хоригдлуудад техник мэргэжлийн боловсрол олгож жирийн хүний амьдралд эргэн ороход нь туслахад чиглэжээ. Төрийн шоронгийн үйлдвэрлэл (одоо Unicor нэрээрээ алдартай)-ийг байгуулж хоригдлуудыг ажлын хөлсний доод хэмжээгээр цалинжуулж сайн дурын үндсэн дээр ажилд авч засгийн газрын зориулалттай үйлдвэрлэл эрхэлдэг болжээ.

Өнөөдрийн байдлаар 109 Unicor үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн DOD, DOJ, USPS зэргийг хангаж байна. АНУ-ын үйлдвэрлэлийн ажлын хүчийг нэмэгдүүлэх арга хэмжээ нь хувийн хэвшлийнхэнд боломж олгож байгаа юм. Зарим тохиолдолд цагийн өчүүхэн хөлс буюу 0.23$ цалинтай ажил ч санал болгож байна.

Ингээд, одоо болтол гар аргаар хийдэг 13 бүтээгдэхүүнийг танилцуулъя, магадгүй зарим нэгийг нь та яг одоо ашиглаж байгаа ч байж магадгүй юм.

1. Цэргийн хамгаалалтын тоноглол

Батлах хамгаалах яам нь Unicor-ийн томоохон хэрэглэгч буюу борлуулалтын 60%-ийг эзэлж байна. Дайны талбарт байлдаж яваа цэргийн зэр зэвсгийг шоронгийн хоригдол хийж байгаа гэдэгт гайхах хэрэггүй. Цэрэг эрсийн сум үл нэвтрэх хантааз, эрэг шураг, жип машины эд ангийг хоригдлуудаар хийлгэж байгаагаа Засгийн газар нээлттэй зарлаад байгаа билээ. Түүнчлэн 5 жилийн өмнө Patriot пуужингийн үйлдвэрлэлд тэдний оролцоо байсан гэдгийг мэдээлэлдээ дурдсан байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 1

2. Хууль сахиулах байгууллагын тоноглол

Хууль сахиулах байгууллагын тоноглол, тоног төхөөрөмжийг мөн хоригдлуудаар хийлгэдэг байна. Бүс, хантааз, дүрэмт хувцас, гав гээд л юу эсийг хийхэв…

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 2

3. McDonald’s-ийн дүрэмт хувцас

Алтан Аркийн эзэнт улс ч хоригдлуудыг ажилтай болгохоо мартаагүй байна. Өөрийн ажилчдын дүрэмт хувцасыг хямд ажлын хөлсөөр оёулдаг ажээ.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 3

4. Тавилга

АНУ-ын засгийн газар бидэн шиг тавилгаа IKEA-гаас нийлүүлдэггүй. Тавилгын үйлдвэрлэл нь Unicor-ийн үйлдвэрлэлийн нилээд хэсгийг эзэлдэг ажээ. Сандал, номын тавиур, ширээ гээд л төрийн байгууллагын оффисыг дүүргэх бүхий л тавилгыг хоригдлууд хийж байна. 1990-ээд оны үед Виржинагийн хорих ангийн хоригдлуудын дахин сэргээсэн хуучин сандал, ширээг Tipper Gore болон Janet Reno-оор дамжуулан танилцуулж байсан билээ.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 4

5. Microsoft-ын програм хангамжын сав баглаа

Microsoft-ын хамтрагч компани болох Exmark-аас хийсэн мэдээллээр, 1990-ээд онд компьютерийн хулгана, програм хангамжын сав баглааг хийхэд хоригдлуудыг ажиллуулсан гэжээ.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 5

6. Honda машины эд анги

Японы машин үйлдвэрлэгч хоригдлуудыг цагийн 2 долларын хөлсөөр ажиллуулжээ, тэдний хийх ажлыг жирийн ажилчин 10-15 дахин илүү хөлсөөр хийдэг байна. 2 доллар бага сонсогдох хэдий ч, торны цаана байгаа хүнд бага биш болов уу.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 6

7. Victoria’s Secret-ийн дотуур хувцас

Тус компанийн хамтрагч Angel дотуур хувцас үйлдвэрлэгч Өмнөд Каролины хорих ангиас 25 эмэгтэй хоригдлыг авч дотуур хувцас оёулдаг байжээ.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 7

8. Хиймэл шүд

Канзас (өөр бусад мужуудад ч мөн адил) сонгон авсан хоригдлуудад хиймэл шүд хийх технологийг тусгай сургалтаар заах бөгөөд хийсэн хиймэл шүдийг захиалагч шүдний эмнэлгүүдэд нийлүүлдэг байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 8

9. JCPenney’s-ийн цэнхэр жинсэн өмд

Жинсэн өмд үйлдвэрлэдэг тус компани болон K-Mart-ийн хамтрагч компани рок загварын жинсэн өмдийг Теннисийн хоригдлуудаар оёулдаг байжээ.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 9

10. Тэдний өөрсдийнх нь хэрэглэдэг бүх эд зүйлс

Хоригдлууд өөр бусад хүмүүсийн л эд зүйлс хийгээд байдаг гэж бодож байна уу, тэд өөрсдийн эдэлж хэрэглэдэг бүхий л зүйлийг хийж, үйлдвэрлэнэ. Дүрэмт хувцас, матрас, шүүр, тэр ч байтугай суултуураа ч өөрсдөө хийдэг байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 10

11. Утасны дуудлагын төв

13,000 гаруй хоригдол Unicor-т цаг наргүй ажиллахаас гадна төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээг утсаар бусдад хүргэх, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх төвүүдэд хоригдлуудыг ажиллуулах хандлага нэмэгдэж байна. Жишээ нь, Нью-Йоркд DMV руу холбогдвол таны асуултад тусгайлан бэлтгэгдсэн хоригдол хариу өгч тус хүргэж болох юм. Энэ аргыг Microsoft, Hitachi зэрэг томоохон компанийн тусламжийн төв дээр ашиглаж байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 11

12. Starbucks савлагаа

Кофены аварга тус компанийн савлагаа хариуцсан хамтрагч компани нь Вашингтон мужийн хорих ангийн хоригдлуудыг баяр ёслолд зориулсан савлагааны шатандаа ажиллуулдаг байна. Ялангуяа, Зул сарын баярын тод өнгийн цүнх дээр шоколадаар бүрсэн кофены үрэн гоёлтой байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 12

13. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах

Хорих ангиуд өөрсдийн хэрэгцээ хангах зорилгоор хажуудаа мал аж ахуй эрхэлдэг хэдий ч бас бусдын хэрэгцээг хангахаар ажилладаг байна. Тухайлбал, Флорида мужид 41 хоригдол ажиллуулдаг махны цех хэдэн тонн үхэр, тахиа, гахайн мах боловсруулж зах зээл дээр гаргаж байна.

Хоригдлуудаар хийлгэдэг бидний өдөр тутмын хэрэглээний 13 зүйлс 13

4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nyamjargal Nyamdugar

    Nyamjargal Nyamdugar

    2015/06/04 at 21:26

    sain yumaa mongold bol esregeeree l gene urshuuguud l dahin gemt hereg udvvleed l tur zasag ni tolgoig ni ileed l…

  2. Nyamjargal Nyamdugar

    Nyamjargal Nyamdugar

    2015/06/04 at 21:26

    sain yumaa mongold bol esregeeree l gene urshuuguud l dahin gemt hereg udvvleed l tur zasag ni tolgoig ni ileed l…

  3. Зочин

    2015/06/06 at 12:31

    SHORON GEJ YAG YAADAG GAZAR BE HUNIIG HUN BISH CHONO BOLGDOG GAZAR UU ESWEL HUNIIG ZASAJ AWAAD ERGEN SAIN SAIHAN AMIDRAHD N TUSALDAG GAZAR UU \
    MONGOLD YG UNENDEE SHORON BOL TAM GEJ HELJ BOLNO HUN TEND ORSON BOL BUH MUU MUUHAIG SURJ AMIDRAL DEER GARJ EREED SURSAN ZUILSEE GARDAG TALBAR BOLJ BNA
    MONGOL SHORONJSON ORON MON AWLIGCHIDAAR DUURSEN AWILGA AW DARAA N SHOROND OR ORSON HOINO SEREGLEN AR OWRIIN HAALGCHID HIIJ BSN BIZNESIIN BULAAJ AWDAG MONGOLIIG HARAAL IDEG 50 JILIIN DARAA MONGOL ORSHIH ES ORSHIH

  4. Зочин

    2015/06/06 at 12:32

    BI MONGOLD TORSONDOOO BAHRHDAG BSN BOL UDAH TUSAM UZEN YDDAG NUL STRESSTEI MONGOLD ARHI TAMHI ERELTTEI BGAAG TA ANZAARCH BGA YAGAAD GEWEL ENE STRESSTEI OROND ENE ZUILEER OORIIGOO HORDUULJ BAGCH BOLOW TAIWSHIRJ BNA HEREW BHGVI BSN BOL ULAANBAATAR SONSON TALBAI L BH BOLWUU

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *