Булчинлаг том биетэй болоход чинь туслах үндсэн 4 дасгал

2

Найзуудыгаа пивоны бөглөөг ядах юмгүй гараараа онгойлгочихож байхыг харсаар залхаж байна уу? Хүчтэй болохын төлөө ямар нэг юм хийе гэж бодож байна уу?

Булчинтай болох замыг сонгосон ч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол бидний өгөх зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Булчинлаг болох нь амархан зүйл ажээ. Та ердөө л шаргуу байж цагаа зарцуулж чадах юм бол зорьсондоо заавал хүрэх болно. Ингээд булчинлаг, том сайхан биетэй болоход зайлшгүй хэрэгтэй үндсэн 4 дасгалыг хүргэе.

Үндсэн таталт

Булчинлаг том биетэй болоход чинь туслах үндсэн 4 дасгал 1

Булчинтай болоход хамгийн чухал үүрэгтэй дасгал бол яахын аргагүй үндсэн таталт байдаг. Уг дасгалыг хийхийн тулд хүний биеийн олон тооны булчин нэгэн зэрэг ажиллах шаардлагатай болдог байна. Энэ утгаараа үндсэн таталт нь булчинлаг болж, хүчтэй нэгэн болохыг хүсэгчдийн хувьд дасгалуудын “хаан” нь болж чаддаг.

Хүндийг өргөхөд хөл, нуруу, мөр тэр байтугай цээж болон хэвлийн хэсгийн бүхий л булчингууд оролцдог ажээ.

Дөнгөж хийж эхэлмэгцээ шантардаг хүмүүсийн гол алдаа нь хэтэрхий хүнд жингээс эхэлдэгтэй холбоотой. Ийм алдааг гаргахгүйн тулд юуны өмнө гантель, хоосон гол зэрэг хөнгөн зүйлсээс эхлэж хичээллэх нь зүйтэй.

Суулт

Булчинлаг том биетэй болоход чинь туслах үндсэн 4 дасгал 2

Үндсэн таталт нь олон сайн талтай боловч хөлийн булчинг хөгжүүлэх тал дээр суултыг гүйцэх дасгал үгүй. Суултыг зөв хийснээр хөлийн бүх булчин идэвхижиж, таны их бие болон нурууны дээд хэсэг тогтворжуулагчийн үүргийг гүйцэтгэх болно.

Эдгээр булчингуудыг цөмийг нь ажиллуулснаар таны бие булчинлаг болох бөгөөд фитнест очсон эхний өдрөө л яагаад энэ дасгал маш чухалд тооцогддог болохыг ойлгох болно.

Үндсэн таталтын нэгэн адилаар анхны өдрөөсөө л хэт хүндээр хийж болохгүйг санах ёстой бөгөөд дасгалын үр дүнг сайтар гаргахын тулд анхнаас нь зөв техниктэй хийж сурах нь чухал шүү.

Толгой дээрээс штанг өргөх

Булчинлаг том биетэй болоход чинь туслах үндсэн 4 дасгал 3

Вандан дээр хэвтээд штанг өргөх нь биеийн дээд хэсгийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал мөн гэж ихэнх хүмүүс үздэг боловч толгой дээрээ штанг өргөх нь хавьгүй илүү үр дүнтэй байх болно.

Толгой дээрээ штанг өргөснөөр таны мөр, гар, нурууны дээд хэсэг болон хэвлийн булчингууд хүртэл ажиллах бөгөөд танд функциональ хүчээс гадна бодит хүчийг бэлэглэх болно.

Зарим тохиолдолд таны нурууны доод хэсэгт өвчин орж болзошгүй бөгөөд зогсоо байдалд юмуу суугаагаараа уг дасгалаа хийсэн ч болно. Өөрт хамгийн эвтэйхэн байрлалаа олоод дасгалаа хийгээрэй.

Турник дээр суниах

Булчинлаг том биетэй болоход чинь туслах үндсэн 4 дасгал 4

Биеийн дээд хэсгийн булчинг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг бол яалт ч үгүй турник дээр суниах байдаг. Толгой дээрээ штанг өргөөд байвал мөр болон гурван толгойт булчингийн урд талын хэсэг ажиллах бол турник дээр суниаснаар хоёр толгойт булчин, нурууны дээд хэсэг болон мөрний арын хэсэг сайтар ажиллаж өгөх юм.

Мөр болон нурууны дээд хэсэг булчинлаг болсноор таны биеийн хэлбэрт эрс өөрчлөлт орж, эрч хүчээр дүүрэн амьдрах болно.

Өнөөдрийг хүртэл хамгийн үр дүнтэйд тооцогдож байгаа 4 энгийн дасгалыг та бүхэндээ хүргэлээ. Хамгийн сүүлд хэлэхэд хүссэндээ хүрэхэд дасгалаа тогтмол хийх нь туйлын чухал шүү. 7 хоногт 3-4 удаа фитнест хичээллэж булчинлаг болоход тусладаг эрүүл хүнсийг өдөр тутамдаа хэрэглээрэй.

26
БурууБуруу
20
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Баттулга

    2016/08/18 at 16:06

    Худлаа Энэ чинь намхан пагдгар болгох дасгал байна

  2. hudlaa shaa

    2016/08/20 at 13:08

    hudlaa dasgal zaaj uguhuu bolioch jijig bolgoh gee shaasan

  3. squat

    2016/08/22 at 16:47

    Battulga, hudlaa shaa 2 jhn ym unshij medlegee deeshluulmeer bolson humuus bndaa. Boduul ta 2 orc-uud bh…

  4. Дэмжигч

    2021/10/24 at 10:22

    Зөв шүү. Баттулга, hudlaa shaa хоёр үгээ бодож ярь.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *