Өнгөрөгч 10-р сарын 27-ноос 29-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо Watch Expo Moscow 2011 цагны үзэсгэлэн Crocus Expo IEC-д болж өнгөрсөн байна. Энэхүү үзэсгэлэнд төдийлэн нэрд гараагүй брэндүүдийн цагнаас эхлээд дэлхий дахинд танигдсан мэргэжилтнүүдийн гайхалтай бүтээлүүд бүгд тавигдсан байжээ. Түүнчлэн цагны бие даасан мастерууд ч өөрсдийн бүтээлээ дэлгэн харуулсан байв. Энэ удаагийн үзэсгэлэнгийн бас нэгэн шинэ зүйл нь Базел болон Женев зэрэг дэлхийн хамгийн том үзэсгэлэнгүүдэд тавигдсан цагнууд Москва хотод ирсэн явдал байлаа.Дэлхийн цагны зах зээлд худалдаалагддаг бүхий л төрлийн цагнууд энэхүү үзэсгэлэнд тавигдсан байсныг тус бүрчлэн нэрлэвэл,
Тусгай цагнууд
Сонгодог цагнууд
Загварын брэнд цагнууд
Спорт цагнууд
Загварын цагнууд
Байр, сууц, барилга байшин гэх мэт дотор тавигддаг цагнууд
Цагны бизнест зориулагдсан тоног төхөөрөмжүүд
Гоёл чимэглэлүүд
Түүхэн үзүүлэнгүүд зэрэг юм.
Үзэсгэлэнгийн оргил хэсэг нь мөнхүү үзэсгэлэнд дэлхийн алдар хүндтэй брэнд цагнуудаас эхлээд хараахан нэрд гараагүй брэндүүдийн цагнууд мөн бие даасан уран бүтээлчдийн бүтээлүүд гэхчилэн мэргэжлийн бүтээлч байдал болон гайхалтай ур чадварын үр дүн болсон цагнууд тавигдсан явдал юм.
Үзэсгэлэнд тавигдсан гайхалтай бүтээлүүдийн дундаас жишээлэн дурдвал Thomas Preseren-ий загвар нь зүүгүй, харин Оросын эртний хуяг дуулгаас улбаатай хоёр толгойт бүргэдийн дүрстэй. Бүргэдийн далавч нь цаг болон минутын зүүний үүргийг гүйцэтгэдэг байна.
Женевийн Cyrus хэмээх залуу компанид зориулан Opus X-ыг үндэслэгч Jean-Francois-ын Klepsys загварын ер бусын нүүртэй цаг.
Эргэлдэгч куб хэлбэрийн зүү болон сарыг илэрхийлсэн алтан бөмбөлөг, түүний гадуурх мөнгөн тал бөмбөрцөг зэрэг гайхалтай бүрдлүүд бүхий нүүртэй энэхүү цагийг Санкт-Петрбургийн уран бүтээлч Константин Чайкин бүтээжээ.
Тэрбээр мөн Ортодоксын баярын өдрүүдийг тусгасан дэлхийн цорын ганц хуанли болох Муслимын хуанли бүхий гайхалтай цагнуудыг бүтээгч юм.
Fanck Muller Group-ын эзэмшигчийн хүү Sassoon Sirmeykes спорт, технологи хоёрын нэгдэл болсон хамгийн гайхалтай чиг хандлагуудын нэг болсон Cvstos-ын цагийг дэлгэн харуулсан байна.
Дэлхий дахинд нанотехнологийн анхны цагийг танилцуулж байсан Spaniard Franc Vila-гийн загвар, чиг хандлагатай адил стилийн FVi № 7 загвар.
Нанотубулар титанаар их бие болон зарим хэсгүүд нь хийгдсэн цагнууд нь титан цагнаас 65%-иар хөнгөн болжээ. Эдгээр цагнууд нь дотоод механизмууд болон мэдрэмтгий хэсгүүдийг хамгаалах тал дээр илүү анхаарсан бүтээлүүд болсон байна.
Grieb & Benzinger төслийн бүтээгчид жинхэнэ технологи болон зорилго чиглэлийн тал дээр илүү ажилласан байна. Хамгийн дээд зэргийн сийлбэрч Johann Benzinger-ийн хуучны механизмыг сэргээхээр мэргэжилтнүүд ажиллажээ.
Үзэсгэлэнгийн гол онцлог болсон олон бие даасан уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн харуулсан нь нэртэй брэндүүдийн сүүдэрт үлдэж хоцордог тэдний бүтээлүүдийг олон нийтэд таниулснаараа ач холбогдолтой болсон байна.
Энэ жил Maurice Lacroix инженер Michel-тэй хамтран ажилласнаар дөрвөлжин хэлбэрийн араа бүхий гайхалтай цаг бий болжээ.
Crocus Expo Японы алдарт Seiko брэндийн “хориотой жимс”-ний анхлан гаргалтын талбар болсон байна. Дэлхийн цагны түүхэнд тус компани анх удаа Орост хүрэлцэн ирсэн нь энэ бөгөөд механик Grand Seiko цаг нь хүрч болом урьдчилсан таамаглалыг өөрчилсөн загвар болжээ.
Үзэсгэлэнд хүрэлцэн ирэгсдийн хувьд зөвхөн энд тавигдсан цагнуудыг үзэж сонирхохоос гадна хамгийн чухал нь тэдгээр гайхамшигтай цагнуудыг бүтээгчидтэй ярилцах боломжийг эдлэх боломжтой байснаараа азтай юм.
InprezA
2011/11/07 at 14:36
uu sheeet
Зочин
2011/11/07 at 14:49
hiits n l sodon bolhoos bish neeh goy tag algaa, Maurice Lacroix ene dundaas taalagdlaa
Зочин
2011/11/07 at 15:31
grand seiko bol gaihaltai spring drive ntr soliotoi seiko ananta bas nice shv
Зочин
2011/11/07 at 19:00
saixan saixan tsagnuud bnaaaaaaaaaa? yanztai xaragdaj bnaaaaa??????
pilguun
2011/11/07 at 19:50
er hunii bas neg gangaraa shuu
Зочин
2011/11/07 at 20:07
CYRUS bol delberelt bna jinhen zagvar shine sanaa bas une tseniig haruuljee medeej ter bolgon zuugeed yavj bolohgui ch gots goid shan haragdaj bna
LeenI
2011/11/08 at 12:28
YYYYYYYYYYYYYYYYaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYY
Зочин
2011/11/08 at 16:54
Зохион бїтээгчид нь гайхамшигтай…
ceonzoic
2011/11/08 at 21:52
wow;-)
muty
2011/11/11 at 16:07
uneheer uneheer……
exo
2011/11/24 at 12:55
Yooooy goy yumaa..!
RUBY_gem
2012/01/23 at 15:34
UNEHEER SONGODOG