ДЭЛХИЙН ӨСВӨРИЙН ДААМЧИД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

0

ДЭЛХИЙН ӨСВӨРИЙН ДААМЧИД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА

ДЭЛХИЙН ӨСВӨРИЙН ДААМЧИД АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА
Зуун буудалт даамын өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах XXVI тэмцээн Улаанбаатар хотноо долоо хоногийн турш үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Дэлхийн 12 орны 32 тамирчин оюун ухаанаа дайчлан өрсөлдсөн юм. Тэдний дунд Европ тивийн аварга Голландын тамирчин Мартин Айзендоорн, тус тивийн хоёр удаагийн аварга Йоханнесс Николае, ОХУ-ын тамирчин Айгуль Идрисова, Ази тивийн өсвөрийн 100 буудалт даамын аварга Монгол Улсын тамирчин Ц.Отгонбилэг, 2008 оны Европ тивийн аварга 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын тамирчин Андрей Филимонов нарын даамчид тоглосон.
Дэлхийн хэмжээний цол олгодог олон улсад нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын Даамны холбоо болон өсвөр үеийнхнийг дэмжих үйлст хувь нэмрээ оруулсан ивээн тэтгэгч компаниудын оролцоо их байсан юм. Ивээн тэтгэгчдийн дундаас Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” компани тэмцээний туршид даамчдыг “Үндэс” цэвэр усаар ундааллаа. “Үндэс” цэвэр ус нь Увс аймгийн давст уулын жамц давсаар баяжуулагдсан хүний эрүүл мэндэд нэн тустай эртний монголын уламжлалт жор бүхий цэвэр ус юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид “Үндэс” цэвэр усны амт чанарыг сайшаан хэрэглэж байсан юмаа.Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах XXVI тэмцээний медалийн аваргууд эрэгтэй ангилалд,

– Алтан медал, цомын эзнээр Недерланд улсын тамирчин Мартин Айзендоорн
– Мөнгөн медалийг Недерланд улсын тамирчин Йоханнесс Николас
– Хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Андрей Филимонов нар тус тус тодорлоо.

Зуун буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах XXVI тэмцээний медалийн аваргууд эмэгтэй ангилалд,

– Алтан медал, цомын эзнээр ОХУ-ын тамирчин Ньургуяна Азарова
– Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Сай Яа
– Хүрэл медалийг ОХУ-ын улсын тамирчин Айгуль Идрисова нар тус тус тодорлоо.

Герман улсын даамчин Киндт Стайн.

[ XopoM.com ] фото

Эмэгтэй ангилалын 2-р байранд шалгарсан БНХАУ-ын тамирчин Сай Яа

[ XopoM.com ] фото

МУ-ын даамчин М.Бямбасүрэн,ОХУ-ын даамчин Андрей Филимонов нар тоглож байна.

[ XopoM.com ] фото

ОХУ-ын даамчин Дамир Рысаев,Недерланд улсын даамчин Али Фатала нар шийдвэрлэх мөчийн тоглолт хийж байна.

[ XopoM.com ] фото

МУ-ын өсөх ирээдүйтэй даамчин М.Шийрэвжамц Үндэс усаар цангаагаа тайлж байна.

[ XopoM.com ] фото

Монгол Улсаа төлөөлөн оролцсон шилдэг даамчид.

[ XopoM.com ] фото

Дэлхийн болон Монгол Улсын даамны холбооны тэргүүлэгчид, эрэгтэй ангилалын 1,2,3-р байрын шагналт даамчид.

[ XopoM.com ] фото

Монгол Улсын даамны холбооны тэргүүлэгчид, эмэгтэй ангилалын 1,2,3-р байрын шагналт даамчид

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *