Бидний арьсаар дамжин дохио өгөх 8 аюултай өвчин

1

Бидний эрүүл мэндийн асуудал бие эрхтэн дээр ил гарч ирж дохио өгдөг. Ялангуяа арьсан дээр. Тийм учраас эдгээр дохиог бид анзааралгүй өнгөрөөж огт болохгүй.

Та бүхэндээ бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантайгаар холбоотой үүсэх арьсны түгээмэл асуудлыг танилцуулахаар бэлдлээ.

1. Арьсан дээрх хар толбо

Арьсан дээр ямар нэгэн шалтгаангүйгээр хар толбо гарч ирсэн бол бөөрний булчирхайн өвчлөл эсвэл Аддисоны өвчний шинж тэмдэг болно.

Энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн булчин сулрах, хоолны дуршил муудах, цусны даралт багасах мөн цусан дахь сахарын хэмжээ эрс унадаг байна. Энэ бүгд амь насанд аюултай. Тийм учраас анхны шинж тэмдгийн үед заавал эмчид үзүүлнэ.

 

2. Арьс цайрах

Арьсны өнгө өөрчлөгдөж бүхэлдээ цайрч байвал витилиго гэж үзнэ. Дархлааны систем алдагдсаны улмаас меланоцитам эсийн үхжил явагдаж байгаатай холбоотой. Эс зохих пигментийг боловсруулж чадахгүй байгаагаас болж арьс цайрахад хүргэнэ.

Витилиго нь мөн бөөрний булчирхайн өвчлөлтэй холбоотой байж болно. Тиймээс эмчид заавал үзүүлнэ.

 

3. Арьсан дээр тууралт гарах

Арьсаар гэнэт тууралт гарах нь бие махбодь асуудалтай болохыг илтгэнэ. Хоол хүнс, ахуйн хэрэглээний химийн бодис, эмнээс харшлах, эсвэл салхин цэцэг зэрэг халдварт өвчин байж болно.

Ямар ч тохиолдолд байсан хамаагүй эмчид заавал үзүүлнэ. Харшлыг цаг тухайд нь арга хэмжээ авч эмчлэхгүй бол хүндрэх аюултай. Жишээ нь Лайеллийн эсвэл Стивен Жонсоны хам шинж болох магадлалтай. Хэрвээ салхин цэцэг бол ялангуяа томчуудад хүндрэл ихтэй байдаг ажээ.

 

4. Хавагнах

Өдөр болгон хавагнаад байвал зүрхний эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Гипотиреозээс болж хавагнаж байж болохыг анхаарна уу.

Мөн бамбай булчирхай зохих гормоноо ялгаруулж чадахгүй байгаагаас болж хавагнах талтай. Энэ үед арьс хуурайших, үе мөч хавагнах, нүүрээр хавагнах шинж тэмдэг илэрнэ. Үс унах, хумс хугарах, илүүдэл жин зэрэг өөр бусад шинж тэмдэг илэрч байгааг анхаараарай. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрч байвал заавал эмчид үзүүлэх шалтгаан болно.

 

5. Маш их мэнгэ гарах

Мэнгэ хүний бие дээр олон шалтгаанаар гарна. Хэрвээ эцэг эхийн хэн нэг нь их мэнгэтэй бол удамших магадлалтай. Өөр бусад шалтгаанаар гарч байгаа мэнгийг гормоны тэнцвэрт байдал алдагдах, хэт ягаан туяанд хордсон гэж үзнэ.

Ихэнх мэнгэ хүний амь насанд хоргүй гэж үзнэ. Гэхдээ хэмжээ болон тоо нь нэмэгдээд байвал мөн өвчтэй, өнгө нь өөрчлөгдөөд байвал эмчид үзүүлэх ёстойг анхаарна уу.

 

6. Идээт тууралт

Олон шалтгаанаар идээт тууралт гарна: арьсны тосны ялгаруулалт их болж нүхийг бөглөх, гормоны тэнцвэрт байдал алдагдах, гэдэс ходоодны үйл ажиллагаа алдагдах.

Батга нь өөрөө үр дүн л төдий юм. Мэдээж нүүрний арьсыг зөв арчлах хэрэгтэй. Батга гарч байгаа цаад шалтгааныг тодорхойлж арилгах ёстойг анхаарна уу.

 

7. Арьс хуурайшиж хагарах

Арьс байнга хуурайшиж хагараад байгааг гормоны тэнцвэрт байдал алдагдах, харшлын реакц, себорей, псориаз зэрэгтэй холбон тайлбарлана.

Өвчний хэлбэр хүнд бол өөр бусад шинж тэмдэг илрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс хамгийн зөв арга эмчид үзүүлэх.

 

8. Ихээр хөлрөх

Хэрвээ та агаарын солилцоо сайтай өрөөнд байгаагийн зэрэгцээ сэтгэл тайван сууж байхад их хэмжээгээр хөлрөөд байна уу?

Спортоор хичээллээгүй байхад ихээр хөлрөх шалтгааныг бамбайн булчирхайн өвчлөлтэй холбон үзнэ. Бамбай булчирхай их хэмжээний тиреодин гормон ялгаруулж байгаа ажээ. Энэ нь арьс загатнах зэрэг шинж тэмдэгтэй давхар илэрдэг байна. Эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөе.

31
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tegshjargal Tegshee

    Tegshjargal Tegshee

    2017/09/19 at 10:19

    Tsendee Tsendee

  2. Oyungerel Hishigt

    Oyungerel Hishigt

    2017/09/20 at 17:26

    ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *