Өлсөж эцэж, тураалдаа орсон хөөрхий нохой хaргис балмад эзнийхээ гэрээс зугтаж сайн хүмүүсийн гарт очжээ

0

Хэн нэгэн гэрийн тэжээвэр амьтантай бол тэд эзнээсээ хайр халамж, хариуцлага хүлээж байдгийг сайн ухамсарлах ёстой. Харамсалтай нь зарим нэг хүмүүс энэхүү хүлээлтийг биелүүлж чаддаггүй. Ийм тохиолдолд: тэгвэл яах гэж гэрийн тэжээвэр амьтантай болсон юм бэ гэж асуумаар санагдана. Бид төгс төгөлдөр байх тухай ярьсангүй: хэн ч төгс байж чадахгүй, гэхдээ зарим нэг хүмүүс өөрсдөө амьтнаас ч долоон дор байдаг нь харамсмаар.

Жишээ нь, яг ийм зүйл Оросын Тутаевт болжээ.

Энэ бол Рада, олон өрөөтэй байранд хаягдаж турж эцэтлээ зовсон өрөвдмөөр нохой

boredpanda.com

 

Чухам хэн хамгийн түрүүнд олж харсан нь тодорхойгүй, гэхдээ хэн нэгэн түүнийг тагтны завсраас дүүжлээтэй байгааг нь олж харжээ. Энэ явдал Оросын Тутаевт болсон юм

boredpanda.com

 

Ойр хавийн хүмүүс тэр дороо цуглацгааж нохойг хүнд байдлаас аврах ажилд орцгоожээ

boredpanda.com

 

Аврах ажиллагаа амжилттай болж дууссан боловч тухайн үед нохой үнэхээр ноцтой байдалд байсныг тэр болгон ухаарч ойлгоогүй юм

boredpanda.com

 

Нохой ямар аймшигтай болсныг хараад бүгд цочирдсон юм, хүүхдүүд хүртэл түүний бие муу байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгожээ

boredpanda.com

 

Радад цус багадалтын онош тавьсан юм, мөн гемогблоны дутагдалтай нь ч удалгүй тодорхой болжээ

boredpanda.com

 

Ойр хавийн амьтны асрамжийн газруудаас нэг нь ч Радаг хүлээж авахыг хүссэнгүй, гэхдээ мэдээ гарснаас хойш цагийн дараа нэг хүн нохойг авч эмнэлэгт хүргэсэн байна

boredpanda.com

 

Уг тохиолдол хүмүүсийн анхаарлыг татаж Радад чухам юу тохиолдсоныг тодруулахыг зорьжээ. Түүнийг арxичин эзэн нь гэртээ хорьсон бололтой гэсэн таамгийг хүмүүс тавьцгаасан байна

boredpanda.com

 

Эзнийх нь балмад үйлдлээс болж хөршүүд нь хэд хэдэн удаа цaгдаа дуудаж байжээ. Цaгдаа нар түүнийг торгоод л явуулдаг, тэглээ гээд эзэн нь хэрцгий авираа өөрчилсөнгүй

boredpanda.com

 

Уг хэрэг явдлыг мөpдөхөд эзэн нь байрандаа муур, нохойгоо цоожлоод хотыг орхин хаа нэгтээ ор сураггүй алга болсон нь тодорхой болсон байна. Рада өвчин шаналалаа үл тоон өөрийнхөө төлөө зүтгэж чаджээ. Харин муур амьд үлдэж чадаагүй гэж сэтгүүлчид мэдээлсэн юм. Хөөрхий муур…

boredpanda.com

 

“Делай Добро” амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн Радаг асран хамгаалах болжээ

boredpanda.com

 

Түүний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирсаар байна

boredpanda.com

 

Нохой одоо найдвартай гарт очсон тул удахгүй эрүүл саруул болно биз ээ

boredpanda.com
boredpanda.com
18
ГоёГоё
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amrita Jargal

    Amrita Jargal

    2022/01/03 at 22:55

    Нохой тамлагчид их нүгэл хүртдэг!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *