Тэр танд сайн эсэхийг мэдэхийг хүсч байна уу? Үүнийг эргэлзээгүй мэдэж болох 10 шинж

3

Хайр бол сайхан зүйл. Хэн нэгний амьдралд хайр ирэх үед сэтгэлийн жолоогоо алддаг. Энэ нь онцгой нэгэн таны амьдралд хэдийнээ зочилсон гэсэн үг. Гэвч түүнд итгэж, зүрх сэтгэлээ нээж болох эсэх нь эргэлзээ төрүүлдэг. Тэгвэл таны сонирхож буй нэгэн танд үнэхээр сайн эсэхийг мэдэж аваарай. Эдгээрээс 6 шинж нь танд үнэн юм шиг санагдаж байвал, тэр танд үнэхээр сайн гэж ойлгож болно.

1. Хамгийн эхэнд, тэр таныг алдахгүй байхын тулд хичээнэ

Өөрийг нь алдахгүй байхыг хичээх нь охидын анхаарлыг татдаг. Охидыг хүрээлсэн олон залуус өөрийн болгохын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Харин тэр гоё, сайхан харагдахыг хичээж, танд ач холбогдол өгнө. Түүний энэ үйлдэл нь танд бусдаас өөр санагдуулна. Ингэснээр та түүн рүү тэмүүлэхийг ч үгүйсгэхгүй.

 

2. Тань руу ширтэнэ

Тэр тань руу харцаа унагахгүй нэг минут ч байж чадахгүй. Таниас хол, өөр газар сууж байсан ч, та түүнийг өөр рүү чинь ширтэж байгааг мэдэх болно. Харин тантай харц тулгарах үедээ тэр харцаа өөр тийш нь чиглүүлнэ. Энэ нь мэдээж түүний ичиж буйтай холбоотой.

 

3. Таны эргэн тойронд ямар нэгэн байдлаар байсаар байна

Хэрэв тэр таныг сонирхож байгаа бол, тэр гэр бүлийнхэн болон найзуудынхаа хажууд тантай хамт байхдаа хэвийн байна. Итгэхгүй байвал түүний найзуудтайгаа ганцаараа байхдаа болон найзуудынхаа хажууд тантай хэрхэн хамт байгааг нь ажиглаад үзээрэй. Тэр магадгүй танд сэтгэгдэл төрүүлэхийн тулд ичиж, даруухан байж, яриасаг ч болж мэднэ.

 

4. Таны дугаарыг асууна

Хэрэв тэр таны дугаарыг асууж байвал, эргэлзэх зүйлгүйгээр түүнийг танд талтай байна гэж ойлгож болно. Утгагүй шалтгаанаар дугаарыг тань авахаар тань дээр ирж буй залууг хараад та тэр тантай харилцахыг хүсч буйг анзаарна. Бие биенийгээ таньж мэдэж, холбоо тогтоохыг хичээж буй хэрэг юм.

 

5. Таныг фэйсбүүк болон инстаграмд дагана

21-р зууныг сошиал медиагүйгээр төсөөлөх аргагүй. Залуус үргэлж хямдхан охид руу найзын хүсэлт явуулдаг гэвэл та андуурч байна. Тэр таны найз нөхөд, дуртай амттан болон юу сонирхдог гэх мэт таны талаар илүү ихийг мэдэхийг хүснэ. Таны оруулж буй зураг, зурган дээрх сэтгэгдлүүдийг нэгийг ч үлдээлгүй уншиж, нягтлах болно.

 

6. Найз залуутай юу гэж асууна

Ингэж асууж байгаа залуу танд сайнаас гадна өөрт нь боломж байгааг эсэхийг мэдэхийг хүсч буйтай холбоотой. Тэр танд сайн биш бол таныг найз залуутай эсэхийг асуух хэрэг байхгүй. Магадгүй тэр энэ асуултыг өөрөөр, тойруулсан утгаар асууж ч болно.

 

7. Тэр таныг хамгаална

Тэр танд туслаж, гэр рүү чинь хүргэж өгч, шөнө тань руу залгана. Таныг гэмтэж, өвдөхөөс айна. Тэр танд гадуур хувцсаа нөмрүүлэх, туслах, хамгаалахыг хүсч байвал эдгээр нь танд сайн гэдгийн баталгаа. Хэтэрхий жентельмэн мэт санагдаж болох ч түүнийг өөрт чинь сайн юм байна гэж бодож болно.

 

8. Хардана

Тэр залуу хардаж байвал, давхар таныг хайрлаж байна гэж ойлгох хэрэгтэй. Таныг хардаж байгаа нь зөвхөн минийх байгаасай, миний дэргэд байгаасай гэж бодохоос гадна бусдын нүдэн дээр таны гараас хөтлөөд явахыг хүсч буйтай холбоотой. Тэр таныг өөр залуутай хамт байхыг хүсэхгүй. Энэ нь таныг өдөж, хоргоосон залуустай нударга зөрүүлэхээс ч буцахгүйн гол шалтгаан юм.

34
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *