Орчин үеийн багшид байх ёстой 8 чухал чанар

4

Орчин үеийн хүүхдүүдэд хуучин үеийн хүмүүжүүлэх арга барил таарахгүй болжээ.

Эргэн тойрон маань маш хурдан өөрчлөгдөж, танигдахын аргагүй болдог сонин үед бид амьдарч байна. Тиймээс өсвөр насныхантай ажиллаж байгаа багш нар дараах зүйлд бэлэн байх хэрэгтэй:

  • Өөрчлөгдөх. Энэ нь хамгийн хэцүү зүйл боловч бүрэн бүтэн хувь хүн байх хамгийн чухал нөхцөл юм.
  • Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх. Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй. Багш хүн тийм байж болохгүй.
  • Хөгжих. Урьд өмнө хорвоогийн аливаа зүйл хэдэн үе дамжин өөрчлөгддөг байсан бол одоо маш эрчтэй өөрчлөгдөн хувирах болжээ. “Alice Through the Looking Glass” киноны Хар Хатны хэлсэн шиг өөрийн байрандаа байхын тулд бүх л хурдаараа гүйх хэрэгтэй тэр цаг болсон байна.

Багш хүн орчин үеийн хүүхдүүд чухам юуг эрхэмлэдэг болсныг мэдэх хэрэгтэй.

Үүнээс гадна орчин үеийн хүүхдүүд бол бидний үеэс өөр гэдгийг санаж байх ёстой. Тэд интернетийн орчинд амьдарч байгаа ба тэдэнд ахмад хүнийг хүндлэх тэрхүү ойлголт нь сул хөгжсөн байдаг. Тиймээс багш хүн өөрийн ажилдаа дуртай байж, түүнээсээ таашаал авч, бусдад хэрэгтэй байхын тулд доорх чанаруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

1. Хүүхдийг хүндэлдэг байх

Багш хүн сурагчдаа хайрладаг байх хэрэгтэй гэж их ярьдаг. Гэхдээ ийм тодорхойлолт нь дэндүү өргөн утгатай учир янз бүрийн байдлаар үүнийг тайлбарлаж болох байдал бий болно. Хайрлах гэдэг нь аливаа зүйлийг зүгээр өнгөрүүлэх эсвэл гар хүрэх (хайртай болоод зодож байгаа хэрэг) зэргээр тайлбарлаж болно. Ойлгомжгүй болж байгаа биз? Харин хүндлэх гэдэг бол ойлгомжтой зүйл юм.

Сурагчаа хүндлэнэ гэдэг бол түүнийг хувь хүн гэдэг талаас нь харах бөгөөд ямар нэг хоосон цаас мэт үзэхгүй байхыг хэлнэ.

2. Тэвчээртэй буюу толерант байх

Хүн болгон өөр. Зарим хүн зөвхөн биднээс өөр байдгаараа дургүй хүргэдэг бөгөөд малгайгаа өөрөөр өмсдөг гэх мэт. Гэтэл ийм зүйлд анхаарал хандуулах хэрэг бий юу? Тэр тусмаа өнөөх хүн маань ёс суртахууны ямар нэг зөрчилтэй зүйл хийлгүй, биеэ зөв авч явж байвал? Хүний эрхийн тухайд, хүн өөрийн бодолтой байх тухайд яг ийм байдал бий болдог.

Хэрвээ аливаа нэг асуудалд яг таг нэг хариулт өгөх боломжгүй үед бусдын өвөрмөц бодол шийдлийг буруутгаж болохгүй. Магадгүй стандарт байдлаас илүү зөв шийдэл ч байж болох юм. Хүүхдүүд томчуудтай адил зөрчилтэй бодол санаатай байх нь бага учир илүү чөлөөтэй сэтгэдэг байна.

Сурагчаа өөрөөрөө байхыг нь зөвшөөр. Ингэснээр та шинэ Эйнштейнийг бий болгож байж болох юм.

3. Багш хүн үйлчилгээ үзүүлж байгаа гэдгээ ойлгох

Яагаад ийм ойлголт нь олон цэцэг эхчүүд, багш нарын уурыг хүргэдэг юм бол? Магадгүй хүний нэр хүндийн асуудал байж болох юм. Багш гэдэг үг мундаг хүндлэлтэй сонсогдож байдаг бол үсчин, ачигч нар л үйлчилгээ үзүүлдэг. Хүндлэлтэй сонсогдохгүй л байна даа.

4. Бодит үйл хөдлөлөөр нэр хүнд олж авах

Чанга дуугаар, тушаасан өнгөөр ярьж орчин үеийн хүүхдийг гайхуулж нэр хүнд олох нь юу л бол. Бүх л зүйл яг л “давс нь таарсан” байх ёстой бөгөөд хичээлээ сонирхолтойгоор, өөрөө сайн мэдэж байж, юу нь хэрэгтэйг ойлгуулж байх нь чухал.

Айлгах нь ямар ч ашиггүй. Одоогийн хүүхдүүд бидний үеийн айдаг байсан юмыг тоохгүй.

5. Хил хязгаараа мэдрэх

Энэ бол сэтгэл зүйн хил хязгаарын тухай (бусдын зүрх сэтгэлийн тухайн зүйлд халдахгүй), өөрийн мэдлэгийн тухай ярьж байгаа хэрэг юм шүү. Олон хүүхэд зарим сэдвээр багшаасаа ихээхэн илүү мэдлэгтэй болсон үе билээ.

6. Өөрийн зорилгоо мэдэрч ойлгох

Багш хүн зөвхөн хэрэгтэй мэдээлэл өгөх ёстой бөгөөд зүгээр нэг “гүүглдэж” болохгүй. (хэрвээ ингэж гүүгл мэт байж болдог бол багш зүгээр л цагаа үрж байгаа хэрэг.)

7. Өөртөө шүүмжлэлтэй хандах

Хэрвээ багш хүн өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт, анализ хийж цаашид хэрхэн сайжруулах тухайд санаа тавьж байвал тэрээр их зүйлд хүрч болох билээ. Бүгд л алддаг. Насанд хүрсэн хүчирхэг ах эгч нар ч адил. Хүүхдүүд үүнийг эрт мэдрэх тусмаа л сайн хэрэг.

8. Өөрийгөө дооглож, шүүмжилж чаддаг байх

Хөнгөн тайван байж өөрийгөө дооглож чаддаг байх нь стресс даах нэг чадвар гэж үздэг. Бас хүний нэг сайхан чанар юм.

Өөрийгөө дооглож чаддаг байх нь орчин нөхцөлийг зөөлрүүлж хүнд бэрхшээлийг давж, шийдвэр гаргахад тус болдог байна

Мэдээж эдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд маш хэцүү бөгөөд тэр тусмаа боловсролд маш бага мөнгө өгч байгаа үед бүр ч хүнд. Харамсалтай нь сургуульд ямар нэг сонголт байхгүй, хэн ирснийг нь л авах хэрэгтэй болж байна. Гэлээ ч илүү сайн байхын тулд зүтгэх хэрэгтэй.

Харин энэ тухай та юу бодож байна вэ? Орчин үеийн багш ямар байх ёстой? Сэтгэгдэл дээр бичээрэй.

63
БахархмаарБахархмаар
36
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Хулан

    Хулан

    2018/06/04 at 12:19

    С. Пүүгий

  2. Зочин

    2018/06/04 at 18:00

    ain

  3. хара

  4. хара

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *