Зөн билэгчид анхааруулж байна! Эдгээр 6 төрлийн гоёл чимэглэл танд гай зовлон авчирна…

3

Үнэт эдлэл, гоёл чимэглэл эмэгтэй хүнийг чимдэг нь үнэн. Эрчүүд ч мөн адил бөгж, бугуйвч нь өнгө үзэмж нэмнэ. Харамсалтай нь гоёл чимэглэл болгон эзэндээ аз авчирдаггүй байна. Зөн билэгчдийн үзэж байгаагаар зарим нэг төрлийн гоёл чимэглэл гай зовлон авчирдаг ажээ.

Хамгийн гол нь тэр гоёл чимэглэл яаж яваад таных болсон бэ гэдэгт гол шалтгаан оршино. Та бүхэндээ цаашид зүүхгүй байхаас гадна гоёл чимэглэлийн хайрцагтаа хадгалахгүй байх ёстой 6 төрлийн гоёл чимэглэлийг танилцуулж байна.

Үнэт эдлэл

1. Ломбарднаас авсан

Сайн сайхан яваа хүн юу гэж л ломбарданд өөрийнхөө үнэт эдлэлийг авчрах вэ дээ? Гэр бүлд нь ямар нэгэн гай зовлон учирсан эсвэл санхүүгийн бэрхшээл гарсан, бүр гэмт хэргийн шинжтэй учраас л ломбардыг зорино. Энэ төрлийн гоёл чимэглэл өөртөө сөрөг энерги шингээсэн байдаг бөгөөд шинэ эзэндээ хуучин эзний уй гашууг өгнө.

 

2. Хулгайн үнэт зүйлс

Эзнийх нь зөвшөөрөлгүй авсан аливаа үнэт зүйлс авсан хүндээ гай зовлон авчирдаг гэдэг сүсэг бишрэл эртнээс байсан. Тиймээс ийм төрлийн гоёл чимэглэл аз жаргал авчрах нь юу л бол. Хулгайлсан хүнд ямар гай зовлон авчрахыг энд дурдаад ч хэрэггүй биз.

 

3. Олдсон гоёл чимэглэл

Гудамжаар явж байтал газар дор нэг зүйл хэвтэж байхыг олж харна: алтан ээмэг хэвтэх юм. Өөрийгөө азтай гэж баярлана. Баярлах гэж яарсны хэрэггүй. Энэ тохиолдолд хоёр хувилбар бий: азтай бол – амжилт ирнэ, аз таарахгүй бол – гай зовлон учирна. Гоёл чимэглэлээ гээсэн хүн ямар хувь заяатай байсныг та мэдэхгүй биз дээ?

Хүмүүс олзны эд зүйлсийг ариутгах ёслол үйлддэг. Хэн нэгний гээсэн сахиусыг зүүж болохгүй гэдэг мухар сүсгийг та эрхбиш мэдэх байлгүй. Нэг бол анхнаас нь бүү ав эсвэл эзнийг нь олж өгөөрэй.

 

4. Хиймэл чулуутай гоёл чимэглэл

Зэрвэс харахад зүгээр нэг анхааруулга мэт. Олон хүмүүс хиймэл чулуутай гоёл чимэглэл зүүдэг. Жинхэнэ байгалийн чулуу хөрсөнд олон жилээр хэвтэж байдаг учраас байгалийн эрч хүчийг өөртөө шингээсэн байдаг. Тиймдээ ч эзэндээ эрч хүчийг авчирдаг байна.

Харин хиймэл чулуу нь эсрэгээрээ эзнийхээ эрч хүчийг сордог. Мэргэжилтнүүд хиймэл чулуутай гоёл чимэглэлийг удаан хугацаагаар зүүхгүй байхыг зөвлөж байна.

 

5. Гэр бүлийн үнэт зүйлс

Гэр бүлийн гишүүд үнэт зүйлсээ зүгээр ч нэг өвлөж үлдээдэггүй ажээ. Гэр бүлийн үнэт зүйлс тухайн овгийн энергийг өөртөө шингээсэн байдаг. Ийм төрлийн гоёл чимэглэл ихэнх тохиолдолд шинэ эзэндээ амжилт авчирдаг буюу өвөг дээдэс нь хойч үеэ хамгаалж явдаг байна.

Гэхдээ удам дамжиж ирсэн үнэт зүйлс нь хараалтай эсвэл хамгийн сүүлд хэрэглэж байсан эзэн нь хүндээр өвдөж шаналж өөд болсон, хэн нэгний гарт учир битүүлгээр амиа алдсан эсвэл амиа хорлосон бол энэ гоёл чимэглэлээс татгалзах хэрэгтэй. Гэр бүлийн үнэт зүйлсийг бусдад худалдах хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Зарсан хүний үр хойчид өвөг дээдсийн хараал хүрнэ гэж үздэг. Үнэндээ үүнийг нотлох баримт байхгүй.

 

6. Хорон муу бодол агуулж бэлэглэсэн гоёл чимэглэл

Жишээ нь, хамт нь олон нь үзэн яддаг учраас төрсөн өдрөөр нь хараал хийлгэсэн зүүлт бэлэглэж болно. Эсвэл өстэй хадам нь шившлэгтэй бугуйвч бэлэглэснээс хойш сүйт бүсгүйгээс өвчин зовлон салахаа больжээ. Ямар нэгэн хорон бодолтой эсвэл бэлэглэхдээ тийм ч дуртай бэлэглээгүй бол авсан хүнд амжилт, аз авчрахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ дүрэм бүх бэлгэнд хамаарна. Тиймээс баяр ёслолыг үнэхээр хайртай ойр дотны хүмүүстэйгээ цуг өнгөрүүлж байгаарай.

Та зөн билэгчдийн энэ мэт зөвлөгөөг юу гэж үздэг тухайгаа сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Мөн найз нөхөдтэйгөө бидний нийтлэлийг хуваалцахаа мартаж болохгүй шүү.

39
БахархмаарБахархмаар
30
ГайхмаарГайхмаар
12
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
11
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *