Таны биед витамин дутагдаж байгааг илтгэх шинж тэмгүүд

2

Бие махбодь ямар нэгэн асуудал байгаа бол байнга дохио өгдөг, яг л машин шиг. Дотоод тэнцвэрт байдлыг хангахын тулд өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй.

Чухам ямар шинж тэмдгээр амин дэмийн дутагдлыг илэрхийлж болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Бидний хэрэглэж буй хоол хүнс бие махбодид шаардлагатай амин дэмийг бүрэн өгч чадахгүй байна.

Тэнцвэргүй, чанаргүй хоол хүнс эсвэл хоолны чанд дэглэм зэрэг нь амин дэмийн дутагдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй.

Амин дэм дутагдахад юу болох вэ?

Өөрт хэрэгтэй амин дэмээ авахгүй бол өвчин тусахгүй гэхдээ өвчинд хүрэх “замаа зассаар” байна гэж эмч нар хэлдэг. Өөрөөр хэлбэл бие эрхтэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Амин дэм нь эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад шууд нөлөөлдөг.

Ямар нэгэн шалтгаанаар амин дэм дутагдахад бие махбодь асуудалд анхаарал хандуулахыг хүсэж дохио өгнө.

Амин дэм дутагдаж байгааг илтгэх 5 ерөнхий шинж тэмдгээс дурдвал:

Амны зах урагдах

Толинд хараад өөрийгөө хөгширч байна гэж бодохын оронд амин дэмийн дутагдалд оржээ гэж бодоорой, ялангуяа рибофлавин (В2), ниацин (В3 ) болон B12, төмөр, цинк дутагдаж байна.

Цагаан хоолтнуудын дунд түгээмэл гарах шинж тэмдэг бөгөөд хоолны тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Дутагдаж байгаа амин дэмийг яргай загас, өндөг, туна, далайн нялцгай биетүүд болон бүхэлдээ далайн гаралтай хүнс хэрэглэнэ. Мах иддэггүй хүмүүс хоол хүнсэндээ сэвэг зарам, самар эсвэл самрын тос, жигнэсэн улаан лооль, гүнждийн үр болон бууцай түлхүү хэрэглэнэ.

Үүнээс гадна төмрийг шимэгдүүлэхэд нөлөөлөх С амин дэм авахаа мартаж болохгүй. Дээр дурдсан хүнсийг брокколи, байцаа, цэцэгт байцаа болон улаан чинжүүтэй хослуулан хэрэглээрэй.

 

Нүүрээр улаан тууралт үүсэх, үс унах

Цинкийн дутагдлын шинж тэмдэг болно. Үс унах нь шууд цинкийн дутагдалтай холбоотой бөгөөд шарх удаан эдгэнэ, арьс хуурайшина, арьсан дээр байнга тууралт гарахаас гадна өчүүхэнд цохилтонд ч хөхөрнө.

Үүнээс гадна В7 (биотин) болон тосонд хайлах төрлийн амин дэм буюу A, D, Е болон К амин дэмийн дутагдлыг илтгэнэ.

Хэрвээ та байнга түүхий өндөг иддэг бол биотины дутагдалд орох нь лавтай, яагаад гэвэл түүхий өндөгний цагаан уг бодисын хэмжээг дарангуйлдаг. Хоолны цэсэндээ шар айрагны исгэгч, самар, хулууны үр, бүхэл үр, сүүн бүтээгдэхүүн (цэврээрээ), яргай загас, авокадо, цэцэгт байцаа, мөөг, гадил, бөөрөлзгөнө иднэ.

 

Хацар, гар болон гуяар улаан, цагаан тууралт гарах

Бие махбодид тосны хүчил болон А, Д амин дэм дутагдах үед илрэх шинж тэмдэг. Тууралт батга шиг мөртлөө шахаж болохооргүй хатуу байдаг.

Энэ үед эрүүл хоолны дэглэм зайлшгүй баримтлах ёстой. Транс болон ханасан тосны хэрэглээнээс татгалзаж сайн тос хэрэглэ, жишээ нь омега-3.

Өдөр тутмын хоол хүнсэндээ, яргай, маалинга, чиа коноплийн үр, бүйлсэн самар болон хушга нэмээрэй. Хэрвээ А амин дэм нэмэх хүсэлтэй байгаа бол лууван, төмс, улаан чинжүү түлхүү хэрэглэнэ. Эдгээр хүнс нь бета-каротиниар баялаг байдаг.

 

Хөл, гар бадайрах, загатнах, мэдээгүй болох

Энэ тохиолдолд В амин дэм буюу тодруулбал В6, В9 (фолийн хүчил), В12 дутагдаж байна. Эдгээр эрдэс бодис хүний биед дутагдахад шууд мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг.

Эдгээр шинж тэмдэг нь депресс, айдас, түгшүүр, ядаргаа, цус багадалт, гормоны тэнцвэрт байдал алдагдах байдалтай хавсарч болзошгүй. Бид хоол хүнсэндээ спаржа, бууцай, шош, өндөг, наймаалж, далайн нялцгай биетүүд хэрэглэх нь хэрэгтэй.

 

Эрээн булчингаар өвдөх, чичрэх, хөлийн ул эсвэл өсгийгөөр чилж өвдөх

Кали, кальци, магнийн дутагдлын үед эдгээр шинж тэмдэг илэрнэ. Магадгүй эдгээр эрдэс бодисын нэг нь дутагдаж байж болно эсвэл энэ гурав гурвуулаа дутагдаж байгааг ч үгүйсгэхгүй. Хэрвээ спортоор идэвхтэй хичээллэдэг бол эрдэс бодис, В-ийн бүлгийн амин дэм дутагдаж болно, өөрөөр хэлбэл та хөлсөөр дамжуулан амин дэм, эрдэс бодисоо алдаж байгаа юм.

Амин дэм, эрдэс бодисоо алдаад байна гээд спортоо хаяж болохгүй, хоол хүнсэндээ өөрчлөлт хийх хэрэгтэй: гадил, самар, бүйлсэн самар, хулуу, тоор, алим, брокколи, грейпфрут, байцаа, бууцай түлхүү хэрэглэнэ.

 

Амин дэмийн дутагдал болон үүний үр дагавар

Эдгээр 5 шинж тэмдгээс гадна амин дэмийн дутагдал дараах асуудалд хүргэж болзошгүй.

 

А амин дэм

Уг амин дэм дутагдахад ядрах, хараа муудах, шүд, арьсны байдал муудах, дархлаа сулрах болон буйлнаас цус гарна.

 

В-ийн төрлийн амин дэм

  • В1-ийн дутагдал нойргүйдэл, ядаргаа, бие сулрах, булчин сулрах, депресс, жин хасагдах, гэдэс ходоодны өвчлөл, зүрхний өвчлөлөөр илэрнэ.
  • Хэрвээ В2 дутагдаж байвал: нүд улайж өвдөх, ам, хэл өвдөх, үс тослогтох, арьсны өвчлөлөөр илэрнэ.
  • В3-ын дутагдал: толгой өвдөх, хүч тамирдах, амнаас эвгүй үнэр гарах, уцаарлах, хоолны дуршил муудах, гэдэс ходоодны өвчлөл
  • В5-ийн дутагдал бие чичирч арзайх, ядрах, хөлөөр шатаж байгаа мэт мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, дотор муухайрах, нойргүйдэл.
  • В6 амин дэмийн дутагдлын үед нойргүйдэл, цус багадалт, арьсны асуудал, үс унах, булчин чичрэх, биеэс шингэн гадагшлахгүй хуримтлагдах шинж тэмдэг илэрнэ.
  • В12-ын дутагдал: ядрах, гүйлгэх, тэнцвэрээ алдах, депресс, хоолонд муудах, цочимтгой болох, хэл, амаар өвдөх.

 

С амин дэмийн дутагдал

Тус амин дэмийн дутагдлын үед шарх, бэртэл гэмтэл удаан эдгэрнэ, буйл, хамраас цус гарна, үе мөчөөр өвдөж хавагнана, хоол боловсруулах эрхтний асуудал үүснэ, цус багадалтад хүргэнэ.

 

Д амин дэм

Яс хэврэгшинэ, бэртэл гэмтэл удаан эдгэрнэ, рахит, шүд хорхойтно, бөөрний чулуу үүснэ, булчин сулрач, кальцийн шимэгдэлт муудна.

 

Е амин дэм

Тус амин дэмийн дутагдал цус багадалтад хүргэнэ, зүрхний үйл ажиллагаа доголдоно. Мөн нөхөн үржихүйн асуудлууд үүсэж мэдрэлийн систем доголдоно. Хүн тэнцвэрээ хадгалах чадвараа алддаг байна.

Эх сурвалж

21
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *