Дэндүү бодит мэт энэхүү булчинлаг өмсгөлийн тусламжтайгаар хүссэн хүн бүр бакь харагдах боломжтой болжээ

0

2020 он дэлхий даяар цар тахлын эхний жил болж, тогтмол бэлтгэл хийж биеэ цаг ямагт хөгжүүлэх сонирхолтой залуусын хувьд таагүй жил болж өнгөрсөн. Харин энэ асуудлыг хятадын цахим худалдааны сайтууд хялбархан шийдсэн нэгэн шийдлийг олон нийтэд танилцуулжээ. Хятадын Smitizen компани силикон материалтай, таныг хүссэн хэмжээнд тань булчинлаг харагдуулах нэгэн өмсгөлийг бүтээсэн байна. Тэд энэхүү бүтээгдэхүүнээ илүү бодит болгохын тулд судас, биеийн шар үс, булчингийн автомат хэлбэржүүлэгч зэргийг суулгаж өгчээ. Улмаар энэхүү бүтээгдэхүүн нь хятадын цахим худалдааны Taobao болон Aliexpress сайтуудад тун эрэлттэй бараа болоод байгаа аж.

Энэ төрлийн өмсгөлүүдэд хамгийн багадаа 2 жилийн баталгааг олгож байгаа бөгөөд маш чанартай бөгөөд тун бодит харагдаж байгааг нь та дээрх зурагнаас харж буй биз ээ.

Түүнчлэн энэ төрлийн өмсгөлийг жүжигчид телевизийн цуврал, кинонд тоглохдоо ашиглах явдал цөөнгүй байдаг ажээ. Харин өдгөө 3D хэвлэлийн үйлчилгээ нэвтэрснээр үнийн хувьд хямдарч, олон нийтэд нээлттэй худалдаанд нэвтэрсэн нь энэ юм.

Энэхүү өмсгөл цахим худалдааны Taobao сайтад чанар болон хэмжээнээсээ хамаарч 790-3980 юанийн хооронд худалдаалагдаж байна. Тухайлбал зөвхөн гарны булчинг томруулж харуулах зорилготой өмсгөл байхад бүх л биеийг булчинлаг харагдуулах том хэмжээний өмсгөл ч байгаа аж.

Үүнийг авч өмсөнө гэдэг үнэхээр тэнэглэл мэт санагдах боловч булчиндаа тос шахуулж том харагдуулахыг оролддог хүмүүсээс хавьгүй дээр сонголт байх болов уу…

7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *