Москвагийн авто зогсоол төлбөргүй ашиглахыг хүсэгчидтэй хийж буй тэмцэл

0

Москва хотын хамгийн төвөгтэй асуудлуудын нэг нь авто зогсоолын асуудал. Оросын олон жолооч нар машиныхаа дугаарыг ямар нэгэн зүйлээр хааж таглачихвал ямар нэгэн шийтгэл хүлээхгүйгээр төлбөр төлөхөөс зайлсхийж болно гэж боддог. Энэ явдалтай тэмцэх авто зогсоол болон явган зорчигчийн зам талбайн хяналтынхан Москвагийн гудамжинд өдөр бүр ажиллаж, хотын эмх цэгцийг сайжруулахаар ажиллаж байгаа аж. Төлбөр төлөхөөс зайлсхийсэн жолооч нар дугаарынхаа нэг хоёр цифр эсвэл серийг таглан хаалт хийсэн байдаг. Гэвч хяналтынхан тусгай төхөөрөмж ашиглан дугаарыг тодруулах, дугаарыг хураах, төлбөр торгуулийг ноогдуулах зэрэг арга хэмжээ авдаг байна. Дугаар хураасан тохиолдолд баримтжуулах зургийг мөн л төхөөрөмжөөрөө авч, шууд төв рүү илгээдэг байна. Мөн жолоочтой ярилцсаны дараа жолооч нар өөрсдөө дугаарынхаа тоос шороог арчиж цэвэрлэх, хаалт хийсэн цаас, даавуу, CD, карт зэрэг зүйлсээ авах нь ч бий.






































0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *