Ширээн доорх амьдрал: “Тавтай нойрсоорой, багачууд аа” (“Спокойной ночи, малыши”) хүүхдийн нэвтрүүлгийн дүрүүдэд дуу оруулсан жүжигчид

0

90-ээд оны хүүхдүүд “Спокойной ночи, малыши” нэвтрүүлгийг үзэж байж л унтацгаадаг байлаа. Хөгжилтэй, сайхан сэтгэлтэй Хрюша, Степашка болон Каркуша нар зөвхөн хүүхэлдэйн кино үзүүлээд зогсохгүй мөн сонирхолтой түүх ярьж өгөөд тавтай сайхан нойрсохыг ерөөдөг байв.

Уг нэвтрүүлэг 1963 оноос эхтэй. Тэр үед уг нэвтрүүлгийн ахлах редактор Валентина Федорова Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад ажлын айлчлал хийж байхдаа зурагтаар элсэн хүний адал явдлын тухай хүүхдийн нэвтрүүлэг гарч байгааг үзжээ. Редактор нутагтаа шинэ санаа тээн ирсэн бөгөөд шууд ажилдаа орж 1964 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр санаагаа амьдралд хэрэгжүүлсэн юм. Тэр өдөр “Спокойной ночи, малыши” нэвтрүүлгийн анхны дугаар цацагджээ.

Анхны нэвтрүүлэгт бидний танил хүүхэлдэйнүүд байгаагүй, хүүхдүүдэд зураг үзүүлж үлгэр уншиж өгдөг байв. Дараа нь удалгүй Шустрик, Мямлик, Буратино, Тепа туулай төржээ. Эдгээр дүрүүд нэг дор гарч ирээгүй, тэд бие биенээ ээлж дараатай нөхөж байсан түүхтэй. 1968 онд төрсөн Филя нэвтрүүлэгт “наалдсан”. Уг хүүхэлдэйнд жүжигчин Григорий Толчинский 20 жилийн турш (52 насандаа өөд болтлоо) дуу оруулж амилуулсан юм. Дараа нь нохойг Игорь Галуненко өөрийн дуу хоолойгоор амилуулсан ч 1991 онд АНУ руу цагаачлаад яваад өгчээ. Тэрээр өөрийн хийх дуртай ажлаа эрхлэх болсон гэдэг: хүүхэлдэй урлаж хүүхдийн театр ажиллуулж байв. Даанч харамсалтайгаар 1993 онд алyyлсан юм. 1991 оноос 2013 онуудад Филяг Сергей Григорьева дуугаараа амилуулж эхэлсэн, харин 2013 оноос түүний Андрей Нечаев орлох болов.

domashnyochag.ru

Каркушуг “төрсөн” цагаас нь жүжигчин бүсгүй Гертруда Суфимова хариуцан ажиллаж байлаа. Түүнийг өөд болсны дараа энэ хүндтэй ажлыг Галина Марченко хариуцах болов.

Нэвтрүүлгийн хамгийн хариуцлагатай ажилтан бол Наталья Голубенцава (79 настай). Тэрээр Степашкагийн хоолойг 1970 оноос өнөөдөр хүртэл дуу хоолойгоороо амилуулж байна. Мөн Наталья Державина (1942 – 2002 онуудад) Хрюшагийн дууг 31 жил оруулжээ.

domashnyochag.ru

Хрюшагийн төлөө Наталья Державина өөрийн дуртай ажлаа орхисон юм гэнэ лээ. Тэрээр Сергей Образцовын хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж маш олон үлгэрийн дүрийг амилуулсан байв. “Спокойной ночи, малыши” нэвтрүүлэгт он удаан жил ажилласан түүнд ихэд итгэл найдвар хүлээлгэдэг байсан нь хэд хэдэн зүйлээр илэрхийлэгдэнэ: заримдаа зөвхөн түүнд л ганцаараа нэвтрүүлгээ хөтлөх эрхийг олгож байжээ.

domashnyochag.ru

“Спокойной ночи, малыши” нэвтрүүлгийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ “ТЭФИ 2003” шагнал гардуулах ёслолын үеэр

Державина залуудаа нөхрөө өөд болсны дараа хоёр хүүхэдтэйгээ үлдсэн ч гэлээ өөрийгөө амьдралдаа азтай нэгэн гэж тодорхойлдог: “… Би азтай хүн. Үгүй яах вэ дээ, мөнгө хуримтлуулсангүй. Хөл өвддөг. Нүд нулимсаар дүүрэн. Хэн нэгэн надаас: “чи тэгээд насаараа ямар ажил хийв дээ?” гэж асуувал би хариуд нь: “байнга л ширээний доор сууж байлаа” гэнэ”. Харамсалтай нь, Наталья Владимировна 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бурхны оронд дэвшжээ. Тэрээр эмнэлэгт хөлийн идээт шархтай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байв. Үxлийн шалтгаан нь гүн xордлого, зүрхний өвчлөл.

m24.ru

Наталья Голубенцева 1942 онд Моксва хотод хөгжмийн зохиолч, жүжигчний гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргээд орь залуу бүсгүй эстрад-циркийн сургуульд элсэн суралцах болсон бөгөөд ээжийнхээ ачаар телевизэд ажилд орсон гэдэг. Ээжийг нь дуу хоолойны шалгаруулалтад урьж л дээ, даанч тэрээр жүжигтэй байсан болохоор оронд нь охиноо явуулсан байв. Наталья камер руу харж байгаад үлгэр яриад л шалгаруулалтад тэнцсэн юм.

Тайван, ухаантай Степашаг Хрюша болон хөдөлгөөнтэй Филагийн эсрэг дүр гэж үздэг.

m24.ru

Студийн хомсдолоос болоод заримдаа түүний гэрт нэвтрүүлийн бичлэг хийх тохиолдол гарч байжээ: “Ашиглаж болох бүх зүйлийг ашигладаг: гал тогоо, зочны өрөө, коридор, миний бас Мишагийн өрөөг. Дуу чимээ нь саад болоод байдаг болохоор хөргөгчөө салгахад хүрдэг. Митя өрөөнд гитартай орж ирээд тоглоход дуу бичлэгийнхэн их дургүй. Хүү маань хичээлээ таслаад л шалаар нэг тарж хэвтсэн жүжигчдийн дундуур мөлхөөд л… Гэрэлтүүлэг, төрөл бүрийн хүүхэлдэй болгоныг сонирхоод л…”

domashnyochag.ru

Наталья өнөр өтгөн гэр бүлтэй – түүний нөхөр гитарчин Михаил Чувелев, хоёр хүү – Никита, Митя хоёр, 7 ач, 2 жич хүүтэй.

Наталья Голубенцева хүүхэлдэй Степашатайгаа Орос улсыг бүтэн тойрчээ: аялан тоглолт, сайн дурын арга хэмжээ, эмнэлгээр хийх тоглолт. Жүжигчин өөрийгөө 50 жилийн хугацаанд яг л дуу оруулж байгаа дүр шигээ болсон гэж хошигнодог байна.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *