Хэрхэн хaраалаас салж, түргэн хугацаанд баяжих вэ?

1

Та ер нь хaраалын талаар юу мэдэх вэ? Өөрийгөө хaраалаас яаж хамгаалахаа мэдэх үү? Магадгүй та өөрийн мэдэлгүй “мухар сүсэг” гэдэг горим дээрээ тавиад л бушуухан шиг хажуугаар нь өнгөрөхийг бодох байх. Хэрвээ та далдын xүчинд итгэдэг нэгэн бол энэ тухай бүр бодохыг ч хүсэхгүй нь ойлгомжтой. Энэ байдлыг ч тайлбарлах өөрийн гэсэн үндэслэлтэй шалтгаан байдаг юм гэнэ лээ.

Хэнд ч ийм “бэлэг” хэрэггүй, мөнгөөр бол бүр ч хэрэггүй. Гэхдээ дэлхий ертөнц бидний ямар алмайруулж дуусах биш дээ. Ebay-ийн онлайн дуудлага худалдаагаар нэгэн зураг зарах зар тавьсан байв. Худалдагч уг бүтээлийг хaраалтай гэдгийг ч анхааруулсан байжээ.

Зургийн эзэн Дэн Смит дуудлага худалдааны “төгс” маркетинг ашигласан гэж хэлж болохоор. Уг зургийг хуучин барааны дэлгүүрээс хямдхан авсан гэх бөгөөд дуудлага худалдааны эхлэх үнийг 50 доллар гэжээ.

Зураг дээр хоёр хүүхэлдэй харагдана, айдас төрүүлмээргүй өхөөрдмөөр хоёр хүүхэлдэй. Смит энэ зургийг яагаад худалдаж авснаа ч өөрөө сайн ойлгоогүй гэнэ. Гэртээ авчирч өлгөсөн анхны шөнөөс эхлээд гэрт нь төрөл бүрийн хорхой шавьж үзэгдэх болжээ.

d-cd.net

Цаашлаад зургийн эргэн тойрон далдын үйл явдал өрнөх болсон гэдэг. Дэн хэдэн цагаар ч хамаагүй зураг ширтэж суудаг, уг зураг түүнийг ховстоод байгаа мэт л.

Хуучин эзний хэлж байгаагаар түүний нойрны хэмнэл алдагдаж сэтгэлийн гүн хямралд орох болжээ, ганцаар үлдэж хүндээр өвдсөн байна. Энэ бүх таагүй өөрчлөлт бүгд зурагтай холбоотой гэж Дэн дүгнэсэн юм.

stopalkogolizm.ru

Дэнийн эдгээр нарийн тайлбарын дараа зургийг худалдаж авах хүсэлтэй хүн төрөхгүй байх гэж бодмоор. Гэхдээ Дэн ямар нэг аргаар энэ зурагнаасаа салах зайлшгүй шаардлагатай байдаг. Дуудлага худалдаанд оролцогчид зургийн үнийг 30 дахин өсгөсөн гэхэд болох бөгөөд зургийг 1725 долларын үнэ хэлсэн хүнд заржээ.

retail.ru

Та хэрэггүй бас аюултай худалдан авалтын талаар юу гэж боддог вэ?

7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *