Роллинг Стоунзын гитарчин Рон Вуд 65 насандаа дахин гэрлэлээ

0

Роллинг Стоунзын гитарчин Рон Вуд 65 насандаа дахин гэрлэлээ


1975 оноос хойш Английн алдарт Роллинг Стоунз Rolling Stones хамтлагийн гитарчнаар тоглож ирсэн Английн рок хөгжимчин Рон Вуд Ronnie Wood-ын төлөөлөгч өнгөрөгч 2012 оны 10-р сарын 30-нд Рон Вудыг 6 сарын турш үерхсэн найз бүсгүйтэйгээр гэрлэхээр зэхэж байгааг албан ёсоор мэдэгдсэн билээ. Анхныхаа амьдралыг 1971-78 онуудад Крисси Krissy нэртэй загвар өмсөгч байсан эмэгтэйтэй холбож, Жессе Jesse нэртэй хүүтэй болсон ч тэдний амьдрал бүтэлгүйтсэн ба 1985 онд хоёр дахь эхнэр, Английн загвар өмсөгч Жо Вуд Jo Wood-тэйгээ гэрлэжээ.Леа /Leah/ нэртэй охин, Тироне /Tyrone/ нэртэй хүүтэй болсон Рон Вуд, Жо нар 2009 онд гэр бүлээ цуцлуулсан байна. Өнгөрсөн 2012 оны 12-р сарын 21-нд театрын компани захирал, 34 настай Сэлли Хамфреис /Sally Humphreys/-тэй хийсэн энэхүү гэрлэлт түүнийг гурав дахь гэрлэлт бөгөөд тэд 31 насны зөрүүтэй юм. Тэдний хуриманд ирсэн зочдын дунд Ливерпүүлийн дөрвөлийн нэг Пол Маккартни /Paul McCartney/, нэрт дуучин Род Стюарт /Rod Stewart/ нар эхнэрүүдийн хамт байсан байна. Төлөвлөгөө ёсоор бол тэдний хурим 2013 оны эхээр болох байсан ч төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орсон нь энэ аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/11 at 03:47

    энэ хүүхнүүд үү. баян л бол алмастай ч хамайгүй сууна шүү.

  2. watuus

    2013/01/11 at 10:15

    mongo buhniig shiidnee gej

  3. jerry-man

    2013/01/11 at 11:29

    zsssss

  4. asparagus

    2013/01/11 at 12:07

    haha… shooon shn, bolj l bn shde, er hun jin ingj l amidrah hrgte shde :p ghde mini bodol, hun huni uzel bodol ondo l bdg bh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *