Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай 15 сонирхолтой баримт

0

Нойр – бидний бодит амьдралаас гаднах бас нэгэн өөр амьдрал. Нойрондоо бид тэнгэрт дүүлэн нисэж, усанд шумбаж чадна. Энэ бол юу ч биш. Нойрсож байхад бидний бие махбодь яаж байдгийг та тэр болгон мэдэхгүй.

Нойрондоо хүн суралцаж болно

“Түргэн нойрсох” үеэр хүн шинэ зүйлийг сурах чадвартай гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Тэр үед тархи маш идэвхтэй ажиллана, хэр удаан түргэн нойр үргэлжилнэ төдий хэмжээгээр шинийг суралцана.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 1

Зүүд таныг аз жаргалтай болгоно

Зүүдээ хянаж чаддаг хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг, зүүдээ хянаж чаддаггүй эсвэл хэрхэн хянахаа мэддэггүй хүмүүсийн хувьд хэцүү. Ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө талаар байнга нэг зүүд зүүдэлдэг хүмүүс мөрөөдлөө биелүүлж чаддаг. Ингэхийн тулд ямар ч гоц авьяас шаардахгүй: эерэг бодолтойгоор орондоо ороход таны тархины эд эс бодол дээр тань идэвхтэй ажиллана. Сайхан зүүдний дараа та сэтгэл өөдрөг сэрнэ, өөртөө улам итгэлтэй байх болно.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 2

Нойрны ачаар та мартсанаа эргэж дурсана

Гүн, тайван нойрсолтын үед тархи тайвширч өдөр тутмын асуудалд дарагдсан хуучны бодол сэргэнэ. Тэгэхээр та нэг зүйлийг санах гээд санаж чадахгүй байгаа бол тайван унт. Аль болох орондоо ганцаараа, гадны дуу шуугиан саад болохооргүй тийм газар унтаарай. Та хурдан тайвширч мартсанаа санах болно.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 15

Зарим хүмүүс бодит зүүдийг илүүд хүснэ

Зүүдээ хянаж сурсан хүмүүс бодит амьдрал руугаа эргэж буцахыг хүсэхээ больдог талтай. Үүнийг нэг төрлийн өвчин гэж үздэг – яг л тоглоом эсвэл архинд донтох өвчинтэй адилаар. Ийм хүмүүсийг мэргэжлийн сэтгэл зүйчид тусгай аргаар эмчилдэг байна.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 3

Та шөнийн хар дарсан зүүдээ зогсоож чадна

Хар дарсан зүүд тухайн өдрийн болсон таагүй явдал, бодолтой холбоотой байдаг. Тийм учраас хар дарсан зүүд зүүдлэхэд амьдралын тань ямар таагүй зүйл нөлөөлөөд байгааг олж тогтоох хэрэгтэй. Хэрвээ амьдралын тулгарсан асуудал байхгүй бол орондоо орохоосоо өмнө хүнд хоол идэхээ больж үз. Эсвэл аймшгийн кино үзэхээ зогсоо.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 4

Зүүдээ хянах урлагт суралцаж болно

Өөрийн захиалгаар зүүдэлж болно гэдгийг ойлгосон. Ингэхийн тулд маш энгийнээс эхэл: дөнгөж босоод зүүдээ бичиж зүүдний аль хэсэг бодит амьдралтай нийцэж эсвэл зүгээр л хий хоосон зүйл зүүдэлсэн байгааг тэмдэглэ. Ингэснээр та зүүдээ эргэж санаж сурахаас гадна хэсэг хугацааны дараа захиалсан зүүдээ зүүдлэх боломжтой болно.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 5

Зүүд таны амьдралд тохиолдох зүйлийг урьдчилан хэлж чадна

Зарим нэг хүмүүс зүүдээрээ дамжуулан ирээдүйн амьдралаа мэдэж чаддаг. Жишээ нь, Абраам Линкольн өөрийнхөө үхлийг зүүдэндээ харсан, Марк Твен зүүдэндээ ахыгаа хэрхэн үхэхийг мэдсэн. Хэд хэдэн хүн Титаникийн ослоос өмнө усан онгоц хэрхэн живэхийг зүүдэндээ харсан байдаг. Эрдэмтэд энэ үзэгдлийг тайлбарлаж чадахгүй хэвээр байна. Хэрвээ танд ямар нэгэн чухал байж магадгүй зүүд зүүдлэгдсэн бол мэдээллийг хүлээн зөвшөөрч тунгаан бодоорой.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 6

Зүүд маш олон зохион бүтээгчдийн онгодыг дуудсан

Зүүд зөвхөн ирээдүйг зөгнөөд зогсохгүй ажил хэрэгч хүмүүст шинэ санааг төрүүлнэ. Жишээ нь, Ларри Пейж зүүдэндээ Google-ийг үүсгэн байгуулах санаагаа олсон, зохион бүтээгч Элиас Хоу – оёдлын машин, Дмитрий Менделеев – химийн үелэх систем… Эдгээр хүмүүс тухайн асуудал дээр маш нухацтай бодол болж байсан нь мэдээж. Ямар нэгэн асуудлыг шийдэх гэж толгойгоо гашилгаж байвал гарах арга замыг зүүдэндээ олох магадлал өндөр.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 7

Нойрсож байхад тархи идэвхитэй ажилласаар байдаг

Таныг унтаж байхад тархи ажиллаж л байдаг. Эсрэгээрээ: ямар нэгэн ачаалалтай зүүдний үед тархи сэрүүн байгаа үеийнхээс дутахааргүй ажиллана. Ийм зүүд тархины бүх хэсгүүдэд дохио өгч байгаад сэрэнгүүт замхарна. Ачаалалтай зүүд нь үр дүнтэй байдаг гэж эрдэмтэд үзэж байна.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 8

Нойрны үед үнэхээр бие мэдээгүй болдог

Булчин бүрэн сулардаг: энэ нь нойрсож буй үед бус харин дөнгөж хүн зүүрмэглэж эхлэх эсвэл сэрэх гэж байхад мэдрэгдэнэ. Энэ үед хүний бие тайван бус болж аюул нүүрлэсэн мэт сэтгэгдэл мэдрэгддэг. Дундад зууны үед ийм зүйлийг мэдэрдэг хүмүүсийг ад чөтгөрийн хорлолтой гэж үздэг байжээ. Нойрны үед мэдээгүй болох тохиолдлыг орчин үед сэтгэл санаатай холбон тайлбарлаж байна: стресс, буруу хооллолт … Тэгэхээр та унтахаасаа өмнө зөгийн балтай аяга бүлээн ус уугаад хэвтээрэй.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 9

Зүүдэндээ бид зөвхөн танил хүмүүсээ л хардаг

Эрдэмтдийн үзэж байгаагаар хүн зүүдэндээ шинэ нүүр царай бий болгох чадваргүй, зөвхөн өөрийн харсан үзсэн, таниж мэддэг хүмүүсийн нүүр царайг л харна. Жишээ нь гудамжинд харсан хүнийг, тухайн хүний нүүр царайг та зүүдэлнэ гэсэн үг. Харамсалтай нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлээгүй тийм хүмүүсийн нүүр царайг ч харна. Энэ нь ч зохих тайлбартай: бид зүүдлэхдээ тархинд үлдсэн таагүй зүйлийг илүү зүүдэлдэг байна. Тэгэхээр муухай хүнийг зүүдлэхгүйн тулд нэг арга бий, унтахаасаа өмнө тархинаасаа элдэв муу бодлоо гаргаж хая.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 10

Хүмүүс шөнө хэд хэдэн зүүд зүүдэлдэг

Хүн нэг шөнө хэд хэдэн өөр зүүд зүүдэлж болно. Зүүдний тоо нь хурдан нойрсолтын тооноос хамаарна: хурдан нойрсолт их байх тусам зүүдний тоо ихэснэ.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 11

Зүүд хүйснээс хамаарна

Эр хүйстнүүд эрч хүчтэй, хөдөлгөөнтэй зүүд ихээр зүүдэлдгийг эрдэмтэд тогтоосон. Эмэгтэйчүүдийн зүүд илүү хүмүүнлэг, голдуу ахуйн хэрэглээний зүүд байдаг ажээ. Харин эротик зүүдийг эр, эм гэлтгүй адилхан тоогоор зүүдэлдэг байна.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 12

Амьтад ч мөн зүүдэлдэг

Амьтдын зарим аймгууд, тухайлбал нохой, муур – зүүдэлдэг. Юуны тухай вэ гэж үү? Яг л бидэн шиг бодит амьдрал дээрээ харсан зүйлээ зүүдэлнэ. Ан агнуур, тоглоом …. Бидний зүүдэлж буй зүүдийг бодвол хамаагүй богинохон, энэ нь тархины бүтэц болон хүнээс бага цагаар унтдагтай нь холбоотой ажээ.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 13

Зарим хүмүүс зөвхөн хар цагаан зүүд зүүдэлдэг

Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь зөвхөн хар цагаан зүүд зүүдэлдэг ажээ. Энэ нь тархины харах төвтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна: нойрон дунд тархины зохих хэсэг бүрэн ажиллахгүй байгаа юм.

Таны өмнө нь сонсож байгаагүй нойрны тухай сонирхолтой баримт 14

9
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. z

    2016/07/05 at 12:03

    bodoj chadahgui bsan toogoo zuudendee bodood ugluu bosood xariug ni gargaj bailaa.

  2. Suuliinh

    2016/07/05 at 21:59

    Matematikiin shalgaltan deer ireh hetsuu bodlogiin hariug zuudelj bsan. True story

  3. true story

    2016/07/06 at 07:26

    ipad hudaldaj awaad gertee hariad ydrsandaa untaj bosj ireed vzey gd untsan chn ipad aa soliulj bn gj zvvdled tgd sereed ipad aa vzsen chn demo ipd bsn iin medsen tgd zvvdlsen shg ipadaa soliulsan daa tgd ter uydee zvvdendee hvnd yu bolohiig zvvdeldeg yum bn gj bodogdson doo

  4. Зочин

    2016/07/06 at 23:51

    Zarimdaa zuudneesee sermeergui saihan zuud zuudeldeg shuu. Aimshgiin zuudee zogsooj bas serj sursan. Zurh taaruu ued goltsuu undur baishin esvel undur hadnaas unaj bn gej zuudeldeg blaa. odoo zurhee emchilsen tiim zuud zuudlehee bolison.

  5. Зочин

    2016/07/08 at 17:05

    bi zuudendee sheej sursan :”D

  6. user

    2016/07/09 at 22:35

    Шал худлаа юм бичиж хүн бүр янз янз бдаг.Тэрэнтэй адил зүүд бас янз бүр тэнэг хүнд хэзээ ч сайн зүүд орж ирэхгүй яагаад гэвэл тэнэг юм чинь тайлж чадахгүй ухаантай хүнд мэдээж орж ирнэ хүн гэдэг амьтны заяа нь өндөр учираас урьдчилан болох гэж бгаа зүйлийг их харуулдаг гэвч итгэхгүй буюу ойлгохгүйн улмаас хэрэгжүүлж чаддаггүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *