
Бид заримдаа гар дор бэлэн байгаа зүйлийг анзаарахгүйгээр өөрт нүүрлэсэн өвчин зовиур, элдэв асуудлаасаа салах гэж мөнгөө бариад л мэргэжлийн хүмүүс рүү гүйж мөнгө, цагаа хайр найргүй зарцуулдаг. Хэрвээ хөргөгчөө нээгээд харвал танд хэрэгтэй маш олон зүйл байх болно. Санаанд оромгүй хүнсний зүйлүүд таныг яарч сандарсан үед аминд орно шүү. Мэдээд авахад илүүдэхгүй.
10. Кока-Кола ба намирсан үс
Алдарт загвар өмсөгч Сьюки Уотерхаус Us Weekly сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа үсээ кока-колагаар угаадгаа хүлээн зөвшөөрсөн. Бүсгүй үсээ шампуниар угаадаггүй, яагаад гэвэл илүү их тослогтож, үс нь хатуурдаг гэжээ. Нэг сав кока-колагаар угаахад хангалттай, ямар ч шампунь болон ангижруулагч хэрэггүй. Угаагаад үсээ хатаана. Илүү зөөлөн, биежсэн байхыг та анзаарна. Ундааны орцонд фосфорын хүчил болон сахар орсон байдаг, хүчил нь РН-ийн хэмжээг багасгана, сахар биежүүлдэг ажээ.
9. Батганы эсрэг бэлдмэл бол аспирин, улаан лооль
Батганы эсрэг юу үйлчилдгийг бид мэднэ. Салицилины хүчил болон аспирин бол шилдэг бүтээгдэхүүн. Аспириныг нухаад багахан усаар зуурч өтгөн зуурмаг хийж батга дээрээ түрхээрэй. Хатсаных нь дараа угааж цэвэрлэнэ. Харин улаан лоольд А, С витамин, антиоксидант болон хүчил агуулагддаг. Хэрвээ таны арьс тослог бол чухам тохирно. Улаан лоолийн нухаш хийгээд нүүрэндээ нэг цаг орчим түрхээрэй. Долоо хоногийн турш өдөрт нэг удаа ийм маск тавина.
8. Үүг скочоор арилгах
Та үүтэй юу, хэрхэн салахаа сайн мэдэхгүй байна уу? Санаа зовох зүйлгүй жирийн скочны тусламжтайгаар бид та бүхэнд туслах болно. Таны хийх ёстой зүйл гэвэл үүтэй хэсгийг скочдоод долоо хоног байлгаарай. Дараа нь скочоо аваад угааж цэвэрлэнэ. Дахиад долоо хоног скочтой явна. Ингээд үү өөрөө аяндаа унах болно. Учир юунд вэ гэвэл үүг тэжээх хүчилтөрөгчийг бид хааж байгаа юм.
7. Хүнсний сод амны эвгүй үнэрийг арилгана
Сармис, халуун ногоо идсэний дараа амнаас эвгүй үнэр үнэртэх тэр бэрх үеийг хүн болгон мэднэ. Дэлгүүрүүдэд эвгүй үнэр дарах үнэтэй, гоё ганган спрей, эм төрөл бүрээрээ байдаг ч гэлээ гар дор хямдхан байх хүнсний сод найдвартай үр дүнгээ өгнө. Багахан хэмжээний хүнсний содыг шүдний сойз дээрээ түрхээд шүдээ угаа. Эсвэл стакан усанд хоёр цайны халбага сод хутгаад уг уусмалаар амаа зайлж ч болно. Нян үхэж, муухай үнэртэх шалтгаан болж буй аман дахь хүчиллэг багасна.
6. Ханиалганы эсрэг шоколад
Халбага сахар бүхнийг анагаана гэдэг Мери Поппинсийн үгийг санаж байна уу? Ямартай ч ханиалгыг дарах нь үнэний хувьтай. 60 грамм шоколаданд ханиалга дарах чадалтай теобромин гэгч төдий хэмжээгээр агуулагдаж байдаг. Теобромин нь ханиалгах рецепторыг дарах үйлчилгээтэй, хар шоколад идвэл та хэсэгтээ л ханиалгаж зовохгүй.
5. Чихний өвчинд сонгино
Чихний харанхуй хонгилд юу болж байгааг ил тод харж чадахгүй байгаа учраас чихний өвчин маш нууцлагдмалд тооцогдоно. Нянгаас болж үрэвсэл явагддаг гэдгийг л эмч нар хэлж чадаж байгаагаас цаашгүй. Сонгино өвчин үүсгэж байгаа нянг устгана: сонгиноо буцалгаад шүүсийг нь шахаж авна. Чихэндээ 2-5 дусал дусаахад өвчин арилна.
4. Нимбэг дотор муухайрахаас сэргийлнэ
Төрөл бүрийн шалтгаанаас болж бидний дотор муухайрдаг. Зарим нэг нь жирэмсний хордлого, зарим нэг нь машинаар холын замд явахад… Үүний эсрэг олон төрлийн эм байдаг ч гэлээ эм л болсон хойно сөрөг тал бий. Эсвэл унтаж болно гэхдээ бас л шилдэг арга биш юм. Дотор муухайрсан үед нимбэгийн хальс аваад үе үе үнэртэж яваарай: нимбэгийн үнэр таныг сэргээж өгнө. Идэж чаддаг бол хальсыг нь идэж болно, бас хэд хэдэн олив идэхэд илүүдэхгүй.
3. Сахар зогьсоохгүй
Хүн яагаад зогьсдог вэ? Диафрагмын буруу ажиллагаанаас болж хүн зогьсдог ажээ. Диафрагма – цээж, бэлхүүсийг зааглах булчин юм. Энэ үед танд халбага сахар тус болно. Энэ аргыг нотлохын тулд туршилт хийжээ: зогьсож байгаа 20 хүний 19 нь халбага сахар зажилж идээд зогьсохоо больжээ. Хэлэн дээрх амттан зогьсоог үүсгэж байгаа рецепторт нөлөөлж байна гэж үзжээ.
2. Архи хөлийн шиврийг дарна
Хөл яагаад шивэртдэг болохыг мэдэх үү? Нянгаас болж байгаа юм. Өдөржингөө битүү гуталтай явсаар таны хөл хөлөрнө, энэ бол нян үржих сайхан боломж. Тэр тоолонд хөлөө угаах гэж угаалгын өрөө гүйсэн ч төд удалгүй дахиад л шивэртнэ. Эсвэл элдэв сурталчилгаанд хууртан үнэтэй цацлага энэ тэр авч хэрэглэх үү? Архи – энэ л таны аврал. Архинд агуулагдах спирт нь хөлийг хуурайшуулж элдэв нян үржих нөхцлийг устгана. Хөлийнхөө улыг л архиар арч, тэгээд л гүйцээ.
1. Гаатай бохь стресс арилгана
Гаатай бохь эсвэл давирхай зажлахад стресс 20 орчим хувиар буурч, таны сэтгэн бодох чадвар нэмэгддэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Туршилтын 25 орчим хувийн тохиолдлоор сэтгэл санаа нэмэгдсэн, 30 хувийн тохиолдлоор анхаарал төвлөрөл дээшилжээ. Ямартай ч бохь зажилж яваа хүнд зугаалга богино санагдаж, зажлаагүйд нь урт санагддаг л юм.








Ц. Н. Пунсаа
2016/07/06 at 00:33
Ss
Dr
2016/07/06 at 12:47
Heregtei Medeelel bna, uneheeer
Chrinstine
2016/07/31 at 21:07
Wow! This blog looks exactly like my old one! It’s on a totally different
topic but it has pretty much the same page layout and design. Outstanding choice of colors! http://yahoo.org