2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино

0

Холливуд жил бүр кинотеатруудын орлогоос хэдэн сая долларын ашиг олдог. Цагийг зугаатай өнгөрөөх нэг хэлбэр яалт ч үгүй мөн тул инээдмийн кино ч бай, аймшгийн, тулаантай кино ч бай ялгаагүй, нээлтийн өдөр нь танхим дүүрэн үзэгчтэй байдаг билээ.

Продюсерууд нь асар их хөрөнгө зардгаараа Холливудын кинонууд ялгардаг. Учир нь эргүүлээд ашгаа хэдэн арав дахин нугалж олно гэсэн бүрэн итгэлтэй байдаг хэрэг юм. 2016 онд гарах, өндөр өртгөөр бүтсэн 10 киног танилцуулъя.

10. Alice in the Wonderland

“Алиса гайхамшгийн оронд” киноны үргэлжлэл бөгөөд Льюис Кэрролын “Алиса толины чанад оронд” зохиолоос сэдэвлэн бүтээж байна. Гол дүрүүдэд Миа Васиковска, Жонни Депп, Хелена Бонэм Картер, Энн Хэтэуэй ба Саша Барон Коэн нар тоглож байгаа юм. Энэ удаад гол дүрийн охин цаг хугацаагаар аялж, санаанд оромгүй адал явдлуудтай учрах бөгөөд Малгайчин найзыгаа аврах болно. Киноны уриа нь: “Хавар бол галзуурах цаг яг мөн”.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 1

9. Snow White and the Huntsman 2

Равенна болон түүний эгч цасан хатан Фрейя нар дэлхийг эзлэхээр бэлтгэж байх үед урвагч нар болох анчин Эрик /Цасангуад Равеннаг ялахад нь хожим тусална/, түүний нууцхан хайрт Сара нар тэднийг зогсоохоор шийднэ. Хайр бөхмөгц сайхан бүсгүйн зүрх мөс болон хувирах аж. Олон эзэнт гүрнүүд түүний тоо томшгүй дайн тулааныг тэсвэрлэж чадахгүйд хүрэх бөгөөд Анчин л айхыг мэдэхгүй, хараал хүрсэн балар ойг гаталж, хувь тавилангаа эрж зориглон тэмцэх болно.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 2

8. Star Trek: Infinite

Шинэ “Стартрек”-ийн үйл явдал 5 жилийн тусгай даалгавар эхэлснээс 2 жилийн дараа өрнөнө. Жэймс Т.Киркээр удирдуулсан оддын “Энтерпрайз” хөлгийн багийнхан үл мэдэгдэх харь гаригийнханы аймшигт дайралтад өртөж, хөлгөө сүйрүүлээд, огт мэдэхгүй гараг дээр гар хоосон үлдлээ. Энд тэднийг өршөөлгүй шинэ дайсан угтах болно. Леонард Нимой байхгүй боловч, Спок байхгүй гэсэн үг биш юм.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 3

7. The Angry Birds Movie

Нэрд гарсан тоглоомоор кино хийх уламжлалыг “The Angry Birds Movie” үргэлжлүүлж байна. Компьютер тоглоомын баатрууд болох шувуу, гахайнуудын хооронд хэрхэн тэмцэл эхэлсэн түүхийг энэ кинонд харуулж, хайртай баатруудын тань зарим нууцыг задлах болно.

Рэд бол хүүхэлдэйн киноны гол дүрийн улаан шувуу. Бага наснаасаа маш ууртай өссөн. Иймээс шүүх түүнд Матильдагаар хичээл заалгаж, уур хилэнгээ удирдаж сурах шийтгэл ноогдуулдаг. Нэгэн удаа арал дээр гахайнууд ирж, энд удаан хугацаагаар суухдаа хамаг өндгийг нь хулгайлснаас Хилэнт шувуудын баг тэмцлээ эхэлдэг юм.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 4

6. Warcraft

Энэ бол тоглоомчдод барьж буй жинхэнэ бэлэг. Штормградын нэвтэршгүй бат цайз, ид шид хүмүүсийг элдэв дайралтаас хэдэн зууны туршид хамгаалж ирсэн түүхтэй. Гэтэл олон мянган жилийн тэртээд ялагдаж мартагдсан эртний муу зүгийн хорлол сэрнэ. Хаант улсын голд харанхуй ангал нээгдэж, Азеротын газрыг урьд хожид үзэгдээгүй зүсэн зүйлийн амьтад эзлэн авна. Энэ ертөнцийн хувь заяаг үүрд өөрчлөх үйл явдал ингэж эхэлдэг.

Колин Фаррелл энэ киноны дүрд шалгуулж, найруулагчтай уулзан зохиолоо уншиж байсан боловч эцэст нь Доминик Купер сонгогджээ.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 10

5. Independence Day: Resurgence

Эхний анги нь гарснаас хойш 20 жилийн дараа үйл явдал өрнөнө. 1996 оны дайралтаас хойш сэргэж амжаагүй дэлхий дээр харь гаригийнханы технологийн ололтыг эзэмшсэн шинэ үеийнхэн гарч ирсэн байна. Харь гаригийн технологийг ашиглаж, дэлхийн иргэд хамгаалалтын програм зохиох боловч илүү сүйтгэлтэй, томоохон дайралтаас хамгаалж чадахгүй. Гагцхүү хэдэн баатрын эр зориг, хамтын хүч дэлхийг аварч чадна. Дэлхийнхэн улс хоорондын хил хязгаар, үндэстний ялгаа зэргийг мартаж, бүгд нэгдэхэд хүрдэг ажээ.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 9

4. Inferno

Профессор Роберт Лэнгдон Италийн нэгэн эмнэлэгт ухаан орохдоо ой санамжаа бүрэн алдсан байжээ. Эндхийн эмч Сиенна Брукс түүнд туслахаар шийдэж, ой санамжийг нь сэргээгээд зогсохгүй, үхлийн вирус дэгдээх гэж буй хорон санаат нууцлаг хүмүүстэй тэмцэнэ.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 5

3. The Return of the Texas Chainsaw Massacre

Цахилгаан хөрөөтэй гаж донтон дэлхий дахиныг айдаст автуулсан 1973 онд бүх зүйл эхэлсэн юм. Тэрээр олон жил дуугүй байжээ. Гэвч одоо түүний хөрөө ахин янгинаж эхэллээ!

Гаж донтой, сэтгэцийн өвчтэй гэр бүлийнхэн ойн гүнд хүмүүсийг хүлээж байна. Тэд цусан төрлийнхөн биш. Харин эвдэн сүйтгэх, хүний амь хороох, тарчлаан зовоох нийтлэг гаж донгоороо нэгдсэн, нэг ёсондоо омог юм.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 6

2. The Legend of Tarzan

Энэ онд шуугиан тарих нь гарцаагүй бас нэг кино. Жон Клэйтон III бол “хүн-сармагчин” Тарзан гэдгээр дэлхий дахинаа танигдсан хүн. Олон жил өнгөрсний хойно Лондон хотын аж амьдралд дассан түүнд хатан хаан Виктория даалгавар өгч, Конго улсад ямар үйл явдал өрнөөд буй талаар мэдэж ирэхийг тушаана. Тарзан хуучин хөлсний цэрэг Жорж Вашингтон Уильямстай нэгдэж, очир эрдэнийн томоохон уурхайг хяналтандаа авсан харгис дарангуйлагчийн гараас Конго улсыг салгахаар тэмцэнэ.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 7

1. Ben-Hur

1959 оны алдарт киноны шинэ хувилбарыг бид үзэх нь. Энэ бол иудейн язгууртан удмын үр сад Бен-Гурын түүх. Тэрээр хамгийн сайн ром найздаа үнэнч хэвээр. Ромын хөлөг онгоцон дээр боолчлогдон олон жилийн нүүр үзсэн Бен-Гур гэртээ харих завшаан олж, дайснаасаа өшөө авахаар болно. Киноны найруулагчаар Тимур Бекмамбетов ажиллажээ.

2016 онд шуугиан тарих, өндөр өртөгтэй 10 кино 8

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Чиба М.

    Чиба М.

    2016/04/04 at 19:30

    Captain America : Civil war ?
    X-Men : Apocalypse ?
    Doctor Strange ?
    Batman v Superman ?
    Suicide Squad ?

  2. CRITIC

    2016/04/24 at 15:13

    nice fuckin list

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *