Хоол тэжээлийн хомсдолд орсны улмаас туйлын цагаан баавгайнууд эмэгчнээ, мөн үр төлөө идэж байгааг эрдэмтэд анхааруулж байна!

4

Туйлын цагаан баавгайнуудын хувьд цаг уурын өөрчлөлт хамгийн ихээр нөлөөлж буй амьтад гэж хэлж болох бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэд амьдрах орчноо маш ихээр алдаж байгаа билээ.

Мөсний түвшин доошилж, мөсөн бүрхүүлүүд хайлж байгаа энэ үед туйлын цагаан баавгайнуудын амьдрах орчинд хоолны хомсдол үүссэнтэй холбоотойгоор өөр хоол хүнсний эх сурвалж хайж олох шаардлагатай тулгараад байгаа ажээ. Яагаад ийм зүйл тохиолдов? Оросын эрдэмтэн Мордвинцевын хэлж буйгаар зэрлэгшиж буй туйлын цагаан баавгайнуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эрэгчин нь эмэгчнээ болон үр төл рүүгээ дайрч, тэднийг идэж байна гэжээ. Яагаад гэвэл эмэгчин болон үр төл нь хүч чадал багатай, сул дорой учраас тэр.

Daily Mail UK

Энэ талаар сонсоход үнэхээр цочирдмоор санагдаж байгаа ч, ийм нөхцөл байдалд хүргэж буй гол шалтгаан нь хоолны хомсдол ажээ. Хүнд хэцүү нөхцөлд эмэгчин нь үр төлөө хүртэл идэх тохиолдол гарч байгаа бололтой!

“Туйлын цагаан баавгайнууд зэрлэгшиж байгаа нь урт хугацаанд үргэлжилж байгаагаас гадна, энэ үзэгдэл өмнөх үетэй харьцуулахад илүү түгээмэл харагдах болсон байна.”

 

 

“Daily Mail”-ийн мэдээлснээр туйлын цагаан баавгайнууд усанд сэлж, далайн мөсийг ашиглан, далайн хаваар хооллодог байжээ. Гэсэн хэдий ч цаг агаарын өөрчлөлтөөс болж, цагаан баавгай нарт ангаа хийхэд нь тус болох мөс гэж бараг үгүй болсон бөгөөд үүний үр дүнд байгалийн жам ёсоор хооллох хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байгаа ажээ.

Daily Mail UK

Хоол хүнсний хомсдолоос гадна хүмүүсийн буруутай үйл ажиллагаанууд цагаан баавгайнуудыг бие бие рүүгээ дайрахад нөлөөлж байна. Байгалийн хийн олборлолтоос болж тэдний амьдрах орчин ихээр хязгаарлагдах болжээ. Тэдний ангаа хийдэг газар нутгийг хүмүүс хөлөг онгоцны зам, хий (шингэрүүлсэн байгалийн хий) тээвэрлэлтэнд ашиглах болсон байна.

Eye On The Arctic

Хүн төрөлхтөн туйлын цагаан баавгайнуудыг хоолны хомсдолд оруулахад шууд нөлөөлж байгаагаас гадна, саяхны нэгэн судалгаагаар бас нэгэн зүйл олж илрүүлсэн байна – цагаан баавгайнууд хөнөөсөн амьтдынхаа биеийг шороо, цасанд булж байгаа бөгөөд дараа нь эргээд хооллоход нь амар байх гэнэ. Мөн бусад цагаан баавгайнуудаас идшээ нууж, хоолны нөөц үүсгэж байгаатай холбоотой ажээ.

125
ХарамсалтайХарамсалтай
30
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

  1. Azaa Togtoh

    Azaa Togtoh

    2020/03/08 at 23:45

  2. Anar Batbayamba

    Anar Batbayamba

    2020/03/08 at 23:46

    😰😰😰😰

  3. Гурван Эрдэнэ

    Гурван Эрдэнэ

    2020/03/09 at 00:46

    Нохой хоол нуудаг адилхан нөөцөлж өмхий болгоод иддэг л юм бна нохой ч бас нохойгыхоо сэгийг иддэг юм билээ

  4. Zuzu Zuzu

    Zuzu Zuzu

    2020/03/09 at 02:41

    huurhii duu

  5. YT Hishigdalai

    YT Hishigdalai

    2020/03/09 at 03:52

    Худ эмэгчин нь арай том байдийн

  6. Solongo Baasanjav

    Solongo Baasanjav

    2020/03/09 at 07:59

  7. Lotus Minje

    Lotus Minje

    2020/03/09 at 12:19

  8. Temulin Angelmaa A

    Temulin Angelmaa A

    2020/03/09 at 14:13

    Neg l odor tsagaan baawgaigui bolhiin bn ldaa

  9. Delguur Delguur

    Delguur Delguur

    2020/03/09 at 15:11

    Mazaalai bas ingedeg bhdaa

  10. Ganhulug Egshiglen

    Ganhulug Egshiglen

    2020/03/09 at 16:19

  11. Ohin Erka

    Ohin Erka

    2020/03/09 at 16:48

  12. Shan Ks

    Shan Ks

    2020/03/09 at 17:40

    Ene solongosd tuilin tsagaan baavgaid zoriulj handiv bosgood 2terbum davdag gd bdg lalruud bas l iddeg bololtoi yma

  13. Blgn Bilgoon

    Blgn Bilgoon

    2020/03/09 at 17:48

    Iimerhu tashaa medeelel bichihee bolinuu
    Uhseniigee iddegshdee bur manai gudmaar yvdg nohoinuud ch iddeg

  14. Odko Odko Ogii Ogii

    Odko Odko Ogii Ogii

    2020/03/09 at 17:53

    Humuusiin buruutai uil ajilgaanaas blj bs neg amitan ustah ni dee

  15. Baatar Galsandorj

    Baatar Galsandorj

    2020/03/09 at 17:57

    Цагаан баавгай , хүрэн баавгайч адил бамбарууштай эмэгчинрүүгээ дайрч үр төлийн иддэг хоолоо булж нөөцөлдөг

  16. Dogsom Dolgor

    Dogsom Dolgor

    2020/03/09 at 18:01

    Tunai muutai tursunuu iddeg gesen shvv. Tehdee usdaj baiga amitadiin toond orson b.lai

  17. Сана

    2020/03/09 at 18:09

    Хүн төрөлхтөний санаа зовох зүйл мөн ч гэсэн энд нэг ч монгол хүн хамаагүй, монгол хүн буруугүй зөвхөн цагаан арьстнууд буруутай

  18. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/03/09 at 20:03

    aimar yuma

  19. Khaliun Shirbazar

    Khaliun Shirbazar

    2020/03/09 at 20:37

    Хүн төрөлхтөн ан амьтдын хоолыг хэт их булаах юм даа. Загас, жимс, самар гэх мэт.

  20. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/03/09 at 23:13

  21. Siilgmaa Orgilbold

    Siilgmaa Orgilbold

    2020/03/10 at 19:20

  22. Bold Bold

    Bold Bold

    2020/03/10 at 21:55

    😨😨😨😰😰😰😭😭😭😭

  23. Darisuren Yumchima

    Darisuren Yumchima

    2020/03/10 at 23:02

  24. Бямба Сүрэн

    Бямба Сүрэн

    2020/03/11 at 09:32

    хүмүүс идэх хоол загас жараахай далайн бүх амьтадыг нь маш их хэмжээгээр ашиглаж хоолны хомсдол үүсгээд байгаа юм

  25. Бямба Сүрэн

    Бямба Сүрэн

    2020/03/11 at 09:32

    хүмүүс идэх хоол загас жараахай далайн бүх амьтадыг нь маш их хэмжээгээр ашиглаж хоолны хомсдол үүсгээд байгаа юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *