Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин

0

Гайхамшигт хурдны дээд амжилтыг тогтоох чадвартай автомашинууд цөөнгүй бий. Эдгээрээс цувралаар үйлдвэрлэдэг, дэлхийн хамгийн хурдан 5 автомашиныг танилцуулъя.

5. 9ff GTR-R

Алдарт Porsche 911-ийн суурин дээр Германы 9ff студид зохион бүтээсэн автомашин. Гадаад байдал нь төөрөгдүүлж магадгүй. Хэрэв та ердийн сонгодог загвар гэж бодож байвал андуурч байна. Энэ машины үнийг ахиад 1 сая доллараар зоригтой нэмж болно. 4 литрийн багтаамж бүхий 6 цилиндрт хөдөлгүүртэй, дээд хурд нь 411 км/цаг.

Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин 1

4. Koenigsegg Agera R

Bugatti эсвэл Ferrari зэрэг хэдэн арван жил алдар нэр нь дуурссан төмөр хүлгүүдээс ялгаатай нь, Koenigsegg хэмээх загвар гайхалтай хурдан алдрын оргилд гарчээ. Дээд хурд нь 437 км/цаг.

Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин 2

3. Bugatti Veyron Super Sport

1998 онд Volkswagen концерн энэхүү брэндийг зохион бүтээхэд цуврал автомашинуудын дунд дээд амжилт тогтоохын тулд гаргаж дээ гэмээр байв. Veyron яг тийм болсон. Гэхдээ оргилд хүрээд удаан тогтоогүй. Дараа нь 1000 морины хүчтэй Super Sport-ын цаг ирсэн ч бас л удаагүй. 100 км/цаг хурдыг 2,4 секундэд авна. Дээд хурд – 427 км/цаг.

Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин 3

2. Hennessy Venom GT

Хэрэв Lotus Elise-ийн 1244 морины хүчтэй явах ангийг нэмбэл бараг сансрын хөлөг болно шүү. Эсвэл дэлхийн хамгийн хурдан цуврал автомашин болно. Дээд хурд нь 433 км/цаг гэх боловч албан ёсоор батлагдаагүй.

Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин 4

1. Devel Sixteen

5000 морины хүчтэй машины чадлыг төсөөлөхөд бэрх байна уу? Тэгвэл 557 км/цаг хурдтай гээд төсөөлөхийг оролдоорой. Бүр болохгүй бол 100 км/цаг хурдыг 1,8 секундэд авна гээд…

Дэлхийн хамгийн хурдан ТОП 5 автомашин 5

19
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. n1

    2016/04/04 at 21:30

    n1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *