Цагаан гаа, жүржтэй шарсан тахианы жор

1

Та бидний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Баярын ширээндээ ямар хоол тавих вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа бол бид та бүхэнд дараах жорыг санал болгож байна.

Шаржигнасан гадаргуутай шарсан тахиа бэлтгэх амтат жор.

Орц (4 хүний порц)

  • Тахиа – 1 ширхэг
  • Зөгийн бал – 4 хоолны халбага
  • Жүрж – 2 ширхэг
  • Цагаан гаа (үрсэн) – 40 гр
  • Ургамлын тос – 3 хоолны халбага
  • Амтлагч – өөрийн амталгаагар
  • Давс – өөрийн амталгаагар
  • Нунтаг хар, улаан перец – өөрийн амталгаагар

Бэлтгэх заавар:

1 цаг 40 минут

1. 1 ширхэг жүржний 4-ний нэгийг хэрчээд хойш тавина. Үлдсэн хэсгийг болон 2 дахь жүржийг хальслаад цэвэрлэнэ. 0,5 мм орчим зузаантай хавтгай дугуй хэрчинэ.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 1

2. Тахианы махыг угаагаад сайн хатаагаад (цаасан салфетк ашиглан хатааж болно) ургамлын тос, давс, хар болон улаан перецийг гадна талд нь сайтар түрхэж өгнө.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 2

3. Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаана. Листэн дээрээ эсвэл хэвэндээ жүржээ 1 үе болгон тавина. Жүржин дээрээ тахиагаа цээжин талаар нь доош харуулан тавина. Шарах зуухны хугацааг 40 минут дээр тавина.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 3

4. Үлдээсэн жүржнийхээ (1/4) шүүсийг шахна. Хэрвээ зөөлхөн жүрж байвал шүүх шахагч ашиглахгүйгээр гараараа шүүсийг нь шахаад дараа нь ясыг нь түүж авч болно.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 4

5. Цагаан гааг хальслаад үрүүлээр үрнэ. Жүржийн шүүсийг цагаан гаа, 4 хоолны халбага зөгийн балтай холиод дээр нь тахианы амтлагчаа өөрийн амталгаагаар нэмнэ. Бага зэрэг хар, улаан перец нэмж болно. Хооронд нь сайн холино.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 5

6. Тахиагаа шарах шүүгээнээс гаргаад цээжин талыг дээш харуулан нөгөө тийш эргүүлнэ. Цагаан гаа, жүржтэй соусаа тахиандаа сайтар түрхэж өгнө. Багсаар түрхэж өгвөл илүү хялбар, эвтэйхэн байх болно.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 6

7. Тахиагаа шарах шүүгээ рүү буцааж хийгээд дахин нэг цаг орчим шарна. Шарах явцдаа листэн дээрх шүүсийг тахиан дээрээ үе үе хийж өгнө. Хэдий чинээ олон удаа ингэж шүүсийг тахиан дээрээ түрхэж өгнө төдий чинээ хурдан хайрс тогтох ба мах шүүслэг, амттай болно.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 7

8. Бэлэн болсон тахиаг ширээнд бүтнээр нь тавих ба хөргөж байгаад порцлон олгож бас болно. Листэн дээрх шүүсийг тахиан дээрээ асгаж өгнө. Жигнэгдэж шарагдсан жүржээрээ тахиагаа чимэглэж бас болно.

Цагаан гаа, жүржтэй шарсан тахиа бэлтгэх жор 8

Сайхан хооллоорой!

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *