“Наполеон” торт хийх хялбархан жор

0

Зөөлөн, хөвсгөр, олон давхар энэ тортыг хэрхэн хялбар, сайхан амттай хийх вэ?

Тортны кекс хийхэд:

  • 1 аяга сүү
  • 5 аяга гурил
  • 400 гр маргарин

Крем чанахад:

  • 3 өндөгний шар
  • 5 аяга элсэн чихэр
  • 250 гр цөцгийн тос
  • 1 аяга сүү
  • 5 аяга гурил

Кекс бэлтгэх арга:

  1. Гамбанз дээр 5 аяга гурилаа шигшиж тараана. Тасалгааны хэмд гэссэн маргаринаа хутгаар гурилтайгаа хольж, жижиг үйрмэг болгож бутална.
  2. 1 аяга сүүгээ бага багаар нэмж гурилаа зуурна. Гарт, гамбанзанд наалдахгүй, тослог зуурмаг болох ёстой.
  3. Зуурмагаа хоёр хувааж, тус бүр 7 буюу нийт 14 ширхэг тэнцүү жижиглэж хуваана. Нимгэн элдэнэ. Цэвэрхэн, хуурай листэн дээр тавьж жигд тарааж өгнө.
  4. Шарах шүүгээний 200ºС-т 5-7 минут болгоно. Түлж болохгүй. Салгаж авахдаа өргөн хусуураар, маш болгоомжтой гаргана.
  5. Бүгдийг нь гаргаж нэг хэмжээгээр зүссэний дараа илүү гарсан захуудыг нь ахин шарах шүүгээнд хийж, хүрэн шаргал болгож гаргаад хөргөнө. Дараа нь үйрмэг болгож бутална.

Крем чанах арга:

  1. 3 өндөгний шарыг 3 хоолны халбага элсэн чихэр, 3 хоолны халбага гурил нэмж холино. Бага зэрэг сүү хийж, шингэвтэр зуурмаг болгоно.
  2. Үлдсэн сүүгээ буцалгаж, дээрх зуурмаг дээр бага багаар нэмж хутгана. Буцалгана. Хөргөнө. Цөцгийн тосыг 2 аяга элсэн чихэртэй хольж миксердэнэ. Чихэртэй цөцгийн тосон дээрээ хөрсөн зуурмагаа халбагаар хийж, зуурмаг нэмэх бүртээ дунд зэргийн хурдаар жигдэртэл миксердэнэ.
  3. Кексэнд кремээ нимгэн түрхэж, давхарлана. Үйрмэгээр дээд талыг нь бүрнэ. Бага зэрэг үйрмэг үлдээнэ.
  4. Дээр нь гамбанз тавьж, устай данх ч юм уу, их хүнд биш жинтэй зүйлээр дарж хонуулна. Өглөө нь гамбанзаа авч, урсаж гарсан кремийг тортны хажуу талаар нялаад, үлдсэн үйрмэгээр бүрж өгнө.
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uuganaa Galbaatar

    Uuganaa Galbaatar

    2016/11/18 at 14:17

    Obi Ibo

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/18 at 14:44

    ss

  3. Purevjav Jambalragchaa

    Purevjav Jambalragchaa

    2016/11/18 at 14:58

    Margarin hunsend hereglehiig delhiin eruul mendiin baigyyllaga horigloson

  4. Энхболд Г.

    Энхболд Г.

    2016/11/18 at 16:02

    Сс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *