Гоо сайхан харагдахын тулд гарын доорх зүйлсээ ашиглацгаая: төгс будалт хийхэд туслах 7 арга

2

Нүүрний будаггүйгээр эмэгтэй хүнийг төсөөлөхийг аргагүй. Энэ бол жинхэнэ урлаг юм шүү дээ. Өөрийнхөө дүр төрхийг өдөр болгон өөрчилж болно, харин зарим үед өдөрт хэд хэдэн удаа өөрчлөхөд хүрдэг. Тийм ээ, нүүр будах ажил сонирхол татахуйц: өөрийгөө жинхэнэ зураач гэж төсөөлнө, уран бүтээлээ хийх цагаан цаасны оронд өөрийн нүүр царай л байгаа юм. Сайхан нүүр будалт хийхийн тулд маш их хэмжээний гоо сайхны бүтээгдэхүүнтэй байх ёстой гэж олон бүсгүйчүүд эндүүрдэг.

Үнэн хэрэгтээ нүүр будалтыг амархан хийх бүрэн боломжтой. Хэдхэн төрлийн арга заль мэдэж байхад та цаг болон мөнгөө хэмнэж чадна. Та бүхэндээ мэргэжлийн гоо сайханчдын зүгээс өгсөн зөвлөгөөг танилцуулахаар бэлдлээ.

 

Нүүр будалтыг хэрхэн хийх вэ?

1. Тень доор тавих суурь

Люкс гэсэн тодотголтой тень ч гэсэн урсах эсвэл савлагаанд байгаа шигээ тод харагдахгүй байх тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь тенийн доор суурь тавиагүйтэй холбоотой. Теньд зориулсан суурь тусгайлан худалдаж авах ч шаардлага байхгүй, хэрвээ та өдөр болгон тень тавиад байдаггүй бол шүү дээ. Нүдний цагаан харандааг суурь болгон ашиглаж болно – энэ суурин дээр ямар ч төрлийн тень тод харагдана.

Хар өнгийн тень түрхэх гэж байгаа бол хар эсвэл бор өнгийн харандаагаар зоригтой суурь тавь. Энэ аргыг гоо сайханч нар бүгдээрээ ашигладаг, ингэснээр таны тавьж байгаа тень илүү гүн тогтож гоёмсог харагдана.

 

2. Нүүрний контуринг

Тональ кремийг нүүрэндээ шууд түрхээд нүүрний дүр төрхийг эрүүл бус бас хавтгай болгож харагдуулдаг. Нүүр царайг бодит амьд харагдуулахын тулд контурингийн аргыг ашиглана. Нүдний доор үүссэн хөх толбыг нуухын тулд ягаан өнгийн консилер ашиглана. Энэ аргаар нүдний хөхийг сайтар далдалж чадна.

Хэрвээ ягаан өнгийн консилер байхгүй бол улаан өнгийн уруулын будгийг асуудалтай хэсэгтээ түрхээрэй. Дээрээс нь өөрийн тон будгаа түрхэнэ. Ядарсан дүр төрхийг илэрхийлэх шинж тэмдэг ул мөргүй арилна.

Мөн уруулын будгийг хацрын ягаан туяа оруулахад ч ашиглаж болно. Уруулын будгаа хацрандаа зөөлөн түрхэнэ. Шанааг тодосгож өгөхийн тулд матт саарал бор өнгийн тень түрхэж болно, мөн контурингийн тусгай пудр ч түрхэх боломжтой. Гэхдээ шаргал өнгөтэй царайтай бүсгүйчүүд илүү зөөлөн туяатай будаг сонгох ёстойг анхаарна. Олон бүсгүйчүүд зөөлөн өнгөнөөс эмээдэг, гэхдээ нүүрний будалт хоорондоо зохицсон байх ёстой шүү.

 

3. Винил

Матт уруулын будаг одоо цаг нь дуусаж байна даа. Одоо гялалздаг, гял цал болгон л моод болж байна, мөн винилийг мартаж болохгүй. Моодноос гарсан гээд бүх матт болон кремэн уруулын будгуудаа хогийн саванд яаран хаях хэрэггүй шүү. Энэ төрлийн будаг дээрээ биеийн шингэн тос тавиад л гялалзуулчихна. Үнэр нь таатай бас моод дагана, гоо сайхандаа анхаарал тавьсан нь илт.

Энэ аргыг гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгааны зураг авалтанд ашигладаг. Жишээ нь, зовхи эсвэл шанаанд тос түрхэхэд нүүр царайны энэ хэсэг илүү гялалзаж гоёмсог харагдуулдаг байна.

 

4. Сормуус

Сормуус хавчдаг тусгай багажны үндсэн зорилгыг бүрэн ашиглах талаар бүрэн мэдлэггүй бүсгүйчүүдэд нарийн тайлбар хиймээр санагдлаа: эргүүлсэн сормуусны хэлбэрийг удаан хадгалахыг хүсэж байгаа бол хавчаарыг урьдчилан халаасан байх шаардлагатай. Хэдэн секундын турш галын дөл дээр (асаагуур, чүдэнз) бариад сормуусаа эргүүлнэ. Ингэснээр хавчаарыг удаан, чанга барих хэрэггүй. Өөрөөр хэлбэл сормуусны бүтцийг гэмтээхгүйгээр эргүүлэх боломжтой юм. Зөөлөн гоёмсог эргэсэн сормуустай боллоо.

 

5. Тосны гялалзах хэсэг

Хэрвээ таны нүүрний арьс хэтэрхий тослог бол матт цаас ашиглана – нүүрний будгийг гэмтээхгүйгээр илүүдэл тосыг шингээх цаас юм. Энэ тусгай цаасанд зарцуулах мөнгийг ч гэсэн хэмнэх бүрэн боломж бий – бичгийн дэлгүүрээс калькан цаас аваад л жижигхэн дөрвөлжин болгон хайчлан бэлдэнэ. Тэгээд гоо сайхны цүнхэндээ хийгээрэй. Хямдхан, үр дүн нь бараг л давж гарна.

 

6. Хөмсөгний гель

Өнөө цагт өтгөн зассан хөмсөг моод болжээ, үсний ургалтын дагуу самнасан байвал бүр ч гоёмсог. Үүний тулд хөмсөгний будаг ашиглахад л хангалттай. Хэрвээ хөмсөгний будаг байхгүй бол орлох хувилбар ч бэлэн бий. Үсний лак байхад илүү зарлага гаргах хэрэг байна уу?

Хөмсөгний бийрэндээ үсний лак цацаад хөмсгөө самнаарай. Хөмсөг хэлбэрт орж арчилсан нь илт харагдана.

 

7. Том нүд

Нүдээ том харагдуулж илүү дур булаам болгохын тулд хамрын ойролцоо суман зураас тавина. Нүдний дотор талын буланд харандаагаар зураарай – одоо моод болсон эд. Үүнээс гадна нүдний харцыг илүү хурцалж өгдөг байна.

Дээр дурдсан энгийн аргуудыг өдөр тутмын эсвэл оройн нүүр будалтандаа ашиглах болох нь ээ. Гоо сайхны бүтээгдэхүүний өөрийн зориулалтаас нь гадна өөрөөр ч ашиглаж болж байгааг та мэдэж авлаа. Мөн байхгүй гоо сайхны бүтээгдэхүүнийг өөр бусад бүтээгдэхүүнээр орлуулж ч болж байна. Гоо сайхны эдгээр арга залийг найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай.

7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *