Таны сексийн амьдралыг өөрчлөх 15 минут

0

Цэцэг, оройн хоол, магтаал. Энэ бүхэн романтик байдлыг бүрдэл. Магадгүй та үргэлж хаалга нээж өгдөг байх. Мөн магадгүй та хувцасны жижигхэн өрөөн дэх хөдөлгөөнүүдээрээ хайртыгаа галзууруулах шахдаг ч байж болно. Гэхдээ хэрвээ та удаан хугацаанд үл мартагдах сэтгэгдлийг үлдээхийг үнэхээр хүсэж л байгаа бол сексийн дараа хийх ёстой хамгийн чухал зүйл юу болохыг мэддэг байх ёстой. Хэрвээ та сексийн дараах үйлдлээс илүүтэй сексийн өмнөх үйл хөдлөлийг илүү сайн эзэмшсэн байх ёстой гэж боддог бол шинжлэх ухаан арай өөр зүйлийг хэлж байна. Тэрбээр жүжгийн төгсгөлийн тухай бидэнд сануулж байна.

Сексийн харьцааны архив сэтгүүлд саяхан нийтлэгдсэн хоёр ч судалгаанд өгүүлснээр сексийн дараа 15 минут тэврэлдэж хэвтэх нь харилцааны сэтгэл ханамжийг гайхалтай өсгөдөг гэжээ. Торонтогийн хоёр их сургуулийн эрдэмтэд 450 гаруй насанд хүрэгчдээс тэдний сексийн дараа үйл хөдлөл болон ерөнхий харилцааны аз жаргалтай байдлын тухай асуусан байна.

Таны сексийн амьдралыг өөрчлөх 15 минут 1

Товчхондоо энэ асуулгын дүнд “Сексийн дараах мэдрэмжийн үргэлжлэл нь сексийн сэтгэл ханамж өндөр байхтай цаашлаад харилцааны сэтгэл ханамж өндөр байхтай холбогддог.” гэсэн дүгнэлт хийгджээ.

Мөн сексийн дараа эмэгтэйчүүд тэврүүлэхийг илүү хүсдэг, харин эрчүүд хүсдэггүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл асуулгаар үүний эсрэг дүгнэлт хийгдсэн байна. Зарим тохиолдолд эрчүүд сексийн дараах энхрийллийг илүү хүсдэг ба хосуудын хэн хэн нь бие биенийхээ илчинд хэдхэн минут дулаацах нь харилцаанд гайхалтай эерэг өөрчлөлтийг авчирдаг гэнэ.

Хайрын харилцаа үүсгэсэн эхний гурван сарын хугацаанд хосууд сексийн дараа тэврэлдэж хэвтэх нь байнгын шахам зүйл байдаг ч олон жилийн харилцааны дараа энэ зүйл ховордох нь бий. Үүнтэй холбоотойгоор харилцаандаа сэтгэл дундуур болох явдал ч ажиглагддаг. Харин үүнээс зайлсхийхийг хүсэж байгаа бол сексийн дараах үйл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *