2012 онд гэрлэлтээ цуцлуулсан алдартнууд

0

2012 онд гэрлэлтээ цуцлуулсан алдартнууд


Хорвоо ертөнцийн нэгэн он улиран одож, шинэ он шилжин ирээд удаагүй байна. Алсран одсон 2012 он хүн төрөлхтний түүхэнд сайн саар алив бүхнийг бичиглэн үлдээгээд оджээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн хувьд өнгөрөгч 2012 он амжилт ялагдал, алдаа оноо, баяр гуниг ээлжилсэн өдөр хоногууд байсан нь гарцаагүй. Учир нь хүний амьдралын өдөр бүр гэрэл гэгээтэй биш, цаг мөч бүр уйтгар гунигтай биш, сайн муу ээлжлэн байдаг нь орчлонгийн жам. Инээж баясан аз жаргалыг мэдрэх нэг өдөр байхад харуусал гунигийн нулимс урсах өдөр ч байдаг.

Хүн хэмээгч ухаан төрөлтөн болон төрсөн бие бодгаль бүр өөрийн гэсэн баяр жаргал, өөрийн гэсэн зовлон шаналалтай. Дэлхийн бараг бүх хүний танил болж, алдар цуугаа дуурсгасан алдартнууд ч гэсэн та бидний адил хүн юм болохоор амьдрал нь эрээнтэй бараантай. Алдаж онодоггүй хүн гэж байдаггүйн адилаар хосын амьдралдаа цэг тавьж, нэгэн биений нөгөө тал болж явсан хүнээсээ гэр бүлийн нандин харилцаагаа тасалсан алдартнууд ч цөөнгүй. Өнгөрсөн 2012 онд та бидний танил хэд хэдэн алдартан гэр бүлээ цуцлуулсан бөгөөд тэдний тухай фото мэдээллийг энд нийтэллээ.

Францын дуучин, жүжигчин Ванесса Парадис /Vanessa Paradis/, Америкийн жүжигчин Жонни Депп /Johnny Depp/ нар. Тэд 14 жил хамтдаа амьдрахдаа Лили-Роуз Мелоди Депп /Lily-Rose Melody Depp/ нэртэй охин, Жон Кристофер Жек Депп /John Christopher “Jack” Depp III / нэртэй хүүгийн эцэг эх болсон юм.

Германы загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Хайди Клум /Heidi Klum/, Британий дуучин Сил /Seal/ нар. 2005 онд эхнэр нөхөр болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан тэд Хелене Бошовен Лени Клум /Helene Boshoven “Leni” Klum/, Хенри Гунтер Адемола Дашту Самуэль /Henry Gunther Ademola Dashtu Samuel/, Йохан Рилей Фёдор Тайво Самуэль /Johan Riley Fyodor Taiwo Samuel/, Лоу Сулола Самуэль /Lou Sulola Samuel/ нарын эцэг эх юм.

Английн жүжигчин Рассел Брэнд /Russell Brand/, Америкийн дуучин Кэти Перри /Katy Perry/ нар нь 2010 онд гэрлэсэн ч 2012 онд гэрлэлтээ цуцлуулжээ.

Америкийн жүжигчин Кэти Холмс /Katie Holmes/, жүжигчин Том Круз /Tom Cruise/ нар 2006 онд гэрлэсэн бөгөөд тэд хамтын амьдралынхаа хугацаанд Сури /Suri/ нэртэй нэг охинтой болжээ.

Австралийн жүжигчин Рассел Кроу /Russell Crowe/, дуучин Даниэль Спенсер /Danielle Spencer / нар 1989 онд анх танилцаж, 2003 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд Чарлес Спенсер Кроу /Charles Spencer Crowe/, Теннисон Спенсер Кроу /Tennyson Spencer Crowe/ нэртэй хоёр хүүтэй болсон тэд 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан байна.

Америкийн дуучин Стиви Уандер /Stevie Wonder/, Ёланда Симмонс /Yolanda Simmons/ нар Аиша Моррис /Аisha Morris/, Кайланд /Kailand/, Кай Миллард Моррис /Kai Millard Morris/ нарын гурван хүүхэдтэй. Тэд 2001 онд гэрлэсэн байна.

Америкийн жүжигчин Дэнни Де Вито /Danny DeVito/, жүжигчин Реей Перлман /Rhea Perlman/ нар 1971 онд анх танилцаж, 1982 онд гэр бүл болсон. Люси Чет Де Вито /Lucy Chet DeVito/, Грейс Фен Де Вито /Grace Fan DeVito/, Жекоб Даниэль Де Вито /Jacob Daniel DeVito/ гэсэн гурван хүүхдийн эцэг эх болсон тэд 2012 онд гэр бүлээ цуцлуулжээ.

Америкийн жүжигчин Марсиа Гей Харден /Marcia Gay Harden/, Таддэус Шийл /Thaddaeus Scheel/ нар 1996 онд гэр бүл болж, Эулала Грейс Шийл /Eulala Grace Scheel/ нэртэй охин болон Жулитта Дее Шийл /Julitta Dee Scheel/ болон Хадсон Шийл Харден /Hudson Scheel Harden/ нэртэй ихрүүдийн эцэг эх болжээ. Гэвч 2012 онд тэдний гэрлэлт дуусгавар болсон байна.

Америкийн жүжигчин Питер Фачинелли /Peter Facinelli/, жүжигчин Женни Гарт /Jennie Garth/ нар 2001 онд гэрлэж, Лука Белла /Luca Bella/, Лола Рей /Lola Ray/, Фиона Ив /Fiona Eve/ гэсэн гурван хүүхэдтэй болсон ч өнгөрөгч онд гэр бүлээ цуцлуулжээ.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/09 at 13:34

    uuchilaarai ene bugd nadaas l bolson um bi bi buruutai

  2. jerry-man

    2013/01/09 at 13:59

    johny deep amjilttai bsan yum ygd saltsan yum boldo

  3. avp_0227

    2013/01/09 at 14:51

    [quote]uuchilaarai ene bugd nadaas l bolson um bi bi buruutai[/quote]
    чи *** пэдка яаж байгаан

  4. 88556640

    2013/01/09 at 18:08

    [quote][quote]uuchilaarai ene bugd nadaas l bolson um bi bi buruutai[/quote]
    чи *** пэдка яаж байгаан[/quote]чи ч новшийн амьтан байна даа

  5. Зочин

    2013/01/09 at 22:57

    [quote][quote][quote]uuchilaarai ene bugd nadaas l bolson um bi bi buruutai[/quote]
    чи *** пэдка яаж байгаан[/quote]чи ч новшийн амьтан байна даа[/quote] hahahah manai nohoi alga bolson ni bas chinii buruu

  6. Зочин

    2013/01/10 at 00:55

    [quote][quote][quote][quote]uuchilaarai ene bugd nadaas l bolson um bi bi buruutai[/quote]
    чи *** пэдка яаж байгаан[/quote]чи ч новшийн амьтан байна даа[/quote] hahahah manai nohoi alga bolson ni bas chinii buruu
    [/quote]bitgii toglood utas ogoodhoo

  7. BigBrain999

    2013/01/10 at 19:58

    ингэх байсын бол гэрлэж яадын боло. :))

  8. Dx555

    2013/01/11 at 11:20

    ter 2 zonog bolchood yun ch salah durtai ym hahaahha:-x

  9. Зочин

    2013/01/17 at 15:04

    zarim ni arai heternee 3.4 hvvhdee garguulchihad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *