Хүн бүр хушга идэх ёстой 17 шалтгаан

4

Хушга нь модны жимсний идэж болдог үр юм. Хушганаас гадна самрын модны аймагт Бразил самар, cashew самар, ойн самар, макадамиа самар, пекан самар, нарсны самар, фисташкын самар тэргүүтэй самарнууд ордог. Хар ба цагаан хушганы уугуул нутаг нь Умард Америк тэр дундаа Төв Миссисипийн хөндий, Аппалачийн орчмоор ургадаг. Америкийн уугуул иргэд болох индианчууд болон колоничлолын эхэн үеийн иргэдийн хоол хүнс, амьдралын хэв маягт голлох үүрэгтэй байжээ. Английн худалдаачид хушгийг тархаах үндсийг тавьсан байна.
Хүн бүр хушга идэх ёстой 17 шалтгаан 5

Хүн бүр хушга идэх ёстой 17 шалтгаан 6

Хүн бүр хушга идэх ёстой 17 шалтгаан 7

Хүн бүр хушга идэх ёстой 17 шалтгаан 8
1. Тархины хүнс: Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хушга нь депресстэй идэвхтэй тэмцдэг хүнс юм.

2. Шим тэжээлт чанар өндөр: Хушганд уураг, аминдэмүүд, Омега-3 тосны хүчил, эрдэс бодисууд, лецитин болон бусад ханаагүй тосны хүчлүүд ихээр агуулагддаг.

3. Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж: Хушга нь B6 аминдэмийг их хэмжээгээр агуулдгийн дээр Е витамин ч их агуулагддаг. Мөн манган, магни, фосфор, төмөр агуулагддаг.

4. Омега-3 тосны хүчлийн агууламж: Бидний биеийн эд эсийн өсөлт, дархлалын систем, цус өтгөрөх, өвчин эмгэгээс сэргийлэх зэрэгт Омега-3, Омега-6 гэсэн хоёр тосны хүчил чухал шаардлагатай байдаг. Хушганд Омега-3 тосны хүчил анхдагч хэлбэрээрээ агуулагддаг.

5. Холестерин эсэргүүцэгч: Зүрхний титэм судасны эмгэг нь холестерины хэмжээ ихэссэнээс үүддэг. Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил нь холестерины хэмжээг нэмэгдэхийг идэвхтэй эсэргүүцсэнээр зүрхний титэм судасны эмгэгээс сэргийлдэг.

6. Үс арчилгаа: Хушганы тос нь биотин /B7/, кали, Омега-3, 6, 9 тосны хүчлүүдийн баялаг эх сурвалж. Энэ нь үсний уутанцрыг бэхжүүлж, халзрах явцаас сэргийлэхийн хамт хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн халдвараас сэргийлж, мөөгөнцрийн эсрэг үйлчилдэг байна.

7. Арьс арчилгаа: Е витаминтай нэгдсэн В витамин нь байгалийн антиоксидант бөгөөд стрессийг үүсгэгч чөлөөт радикалуудтай тэмцэхэд тусалж, үрчлээ үүсэх явцыг сааруулдаг байна. Хушганд агуулагдах тос нь арьсыг чийгшүүлж, нүд орчмын хар хүрээг цайруулж, хавагналтыг арилгаж, нүдийг амраадаг аж.

8. Жирэмсэн эмэгтэйд: Жирэмсэн эмэгтэйн бие болон урагт нэн шаардлагатай эрүүл витамин В-гийн комплексийг агуулдаг. Мөн жирэмсний үеийн дотор муухайрахыг болиулж, хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг байна.

9. Хавдраас урьдчилан сэргийлдэг: Хушганд хөхний болон түрүү булчирхайн хавдрын өсөлтийг саармагжуулах Омега-3 тосны хүчил, антиоксидантууд, витамин Е зэрэг олон нэгдлүүд агуулагддаг.

10. 2 төрлийн чихрийн шижинтэй тэмцдэг: Саяхны судалгаагаар долоо хоног бүр хушгыг ахиухан хэрэглэдэг байсан хүмүүсийн 2 төрлийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 15-21%-иар буурч байгааг тогтоожээ.

11. Жингийн менежмент: Хушганд агуулагддаг Омега-3 тосны хүчил, уураг, ширхэглэгүүд нь цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Хэдийгээр тосон дахь калори их боловч хушганы тос нь эрүүл тос байдаг.

12. Эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг: Линолений хүчлийн баялаг эх  сурвалж болсон энэ самрыг өдөрт 75 гр-ыг идэхэд эр бэлгийн эсийн чанар, амьдрах чадвар, хөдөлгөөн, бүтцийг сайжруулдаг байна.

13. Ясны эрүүл мэндэд: Хушганд ясыг бэхжүүлдэг альфр линолений хүчил агуулагддаг. Мөн Омега-3 хүчил нь үрэвслийг багасгаж, ясны өөрчлөлтийг бууруулдаг байна.

14. Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд: Хушганд ихээр агуулагддаг ширхэглэг нь хоол боловсруулах системийн эрүүл мэндэд нэн сайн нөлөөтэй.

15. Нойрсолтонд: Унтахын өмнө хушга идсэнээр хэвийн нойрсоход тустай.

16. Дархлааг дэмждэг: Толбот үлд, хайрст үлд, астма, үе мөчний үрэвслийн эсрэг нөлөө үзүүлэхийн хамт дархлааны системийг дэмжсэнээр хавдрын эсийн өсөлтийг бууруулдаг.

17. Цусны судасны эрүүл мэнд: Омега-3 тосны хүчил нь зүрхний хэм алдагдах, цус өтгөрөхийг багасгах ба цусны судасны уян хатан байдлыг дэмждэг. Цаашлаад зүрхний өвчлөл, шигдээснээс сэргийлдэг.

80
ГайхмаарГайхмаар
28
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zochin

    2014/04/28 at 16:28

    Heregtei medeelel bna bayarlla

  2. Зочин

    2015/11/21 at 15:33

    sain baitsgaanuu? har hushganii talaar meddg hun bnuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *