Гэр орныг ямар ч эмх цэгцгүй, бохир харагдахад хүргэдэг бидний өдөр тутмын 10 буруу зуршил

0

Бидний цагийг хамгийн ихээр өнгөрүүлдэг зочны өрөө, гал тогоо болон унтлагын өрөөнүүдийг гэрийн хамгийн эмх цэгцгүй орон зай байдаг гэсэн судалгааг “Joybird” тавилгын компани хийсэн байдаг ажээ. Хэдийгээр бид өдөр бүр цэвэрлэгээ хийж, тухтай бөгөөд тааламжтай орчныг бүрдүүлэхийг хичээдэг ч бидний өөрсдөө ч анзааралгүй гаргаж үйлдлүүд гэрийг эмх цэгцгүй харагдуулах үндсэн шалтгаан болж байдаг ажээ.

1. Цэвэрлэгээ хийж байгаагаа гэрээ эмхэлж цэгцэлж байна гэж эндүүрэх

© Daria Shevtsova / Pexels, © layamakethings / Reddit

Эмх цэгцтэй байдлыг цэвэрлэгээгээр авч ирнэ гэж ташаа ойлгох явдал хүмүүсийн дунд нийтлэг байдаг. Гэвч үнэн хэрэгтээ цэвэрлэгээ нь нүднээс далд байсан эд зүйлс гарч ирэх зэргээр гэрийн эмх цэгцтэй байдлыг алдагдуулах явдал их гаргадаг тул цэвэрлэгээ болон гэрийн эмх цэгцтэй байдал хоёрыг ялгаж байх нь чухал ажээ.

 

2. Хэрэгцээгүй газартаа аливаа эд зүйл, хувцас зэргийг тавихгүй байх

© dmvasilenko / Depositphotos, © serezniy / Depositphotos

Гэрийг эмх цэгцгүй харагдуулдаг бас нэгэн шалтгаан бол хэрэгцээгүй газарт байгаа хувцас, эд зүйлс билээ. Тухайлбал, гутлыг зөвхөн зочны өрөөнд өмсдөг мэт зочны өрөөндөө тайлж тавиад байх нь тун зохимжгүй. Иймээс аливаа зүйлсийг байх ёстой байранд нь цаг тухай бүрт тавьж хэвших хэрэгтэй.

 

3. Эмх цэгцгүй орхисон эд зүйлс болон хог хаягдлаа ялгаж, салгахгүй байх

© RomanNerud / Depositphotos, © dalivl / Depositphotos

Дийлэнх тохиолдолд гэрт эмх цэгцгүй байдлыг бий болгож байгаа эд зүйлс хэрэгцээгүй болж хаягдах болсон уу эсвэл зүгээр л буруу газартаа овоорсон зүйлс үү гэдгийг ч ялгахаа болих нь бий. Иймээс гэрээ цэвэрлэх үедээ хэрэгцээгүй болж хаягдах зүйлс болон хэрэгцээтэй зүйлсээ ялгаж байх нь чухал.

 

4. Гаражаа цэвэрлэхгүй орхих

© trekandshoot / Depositphotos, © trekandshoot / Depositphotos

Гаражийг хүмүүс машин тавихаас гадна хэрэглэхээ больсон эд зүйлсээ хадгалах агуулах болгон ашиглах нь элбэг байдаг билээ. Ийнхүү өөрт хэрэгцээгүй зүйлсээ удаан хугацаагаар хуримтлуулах нь эмх цэгцгүй байдлыг бий болгодог тул дахин хэрэглэхгүй зүйлсээ хаяж хэвших нь зүйтэй.

 

5. Хананд хэт их чимэглэл хийх

© Taryn Eliott / Pexels, © Ann Nekr / Pexels

Хананд чимэглэл өлгөж зүүх нь гэрийн зай талбайд нөлөө үзүүлэхгүйгээр өнгө нэмэх боломжийг олгох боловч хэтрүүлэн хийсэн тохиолдолд эмх цэгцгүй харагдуулах нэгэн шалтгаан болдог.

 

6. Хөргөгч дээр цаас наах

© Charlotte May / Pexels

Хэн нэгэнд зурвас үлдээх, өөрөө өөртөө хийж ажлаа сануулах зэргээр хөргөгчний нүүр дээр тэмдэглэл бичсэн цаас наах явдал түгээмэл байдаг билээ. Гэвч хүн хөргөгч дээр наасан бичгийг тэр бүр анзаарч хардаггүйн дээр ийнхүү цаас олноор нааснаар гэрийг эмх замбараагүй байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлэх нь бий.

 

7. Хэрэглэхгүй зүйлсээ овоолж тавих

© George Milton / Pexels

Аливаа зүйлсийг дээр дээрээс нь давхарлаж тавих нь эмх цэгцтэй байдлыг бий болгож чадна гэж та боддог бол эндүүрчээ. Ширээн дээр давхарлаж өрсөн номнууд эсвэл эвхэж давхарлаж тавьсан цамцнууд тань хэдийгээр хөглөрөхгүй байгаа мэт боловч хэрэгцээтэй зүйлсээ хайж олоход хүндрэл үүсгэдэг аж. Иймээс аливаа эд зүйлсээ давхарлаж бус, тодорхой орон зайд тараан байрлуулах нь зүйтэй.

 

8. Гал тогоонд хэт их зүйлс тавих

© shche_ team / Unsplash

Гал тогоо бол гэрийн хамгийн сайн зохион байгуулалттай, цэвэр бөгөөд цэмцгэр байх шаардлагатай өрөө билээ. Иймээс гал тогооны тавилганы тавцан дээр олон зүйлс байрлуулж, тавихаас зайлсхийх нь гал тогоог илүү цэвэрхэн, эмх цэгцтэй харагдахад шууд нөлөө үзүүлдэг ажээ.

 

9. Шүүгээндээ хувцаснуудаа эмх замбараагүй овоолох

© ant_ref / Depositphotos, © timltv / Depositphotos

Өдөр тутамдаа өмсдөг хувцаснуудаа хадгалдаг шүүгээ бол эмх цэгцтэй байх ёстой газруудын нэг яах аргагүй мөн билээ. Шүүгээнд бохир хувцсаа эмх цэгцгүй овоолж тавих нь хувцас сонгож өмсөхөд хүндрэл учруулж байдаг тул ихэвчлэн өмсөх дуртай хувцаснуудаа үргэлж өмсдөггүй хувцаснуудаасаа ялгаж эмхэлж тавих нь зүйтэй байдаг байна.

 

10. Орны эргэн тойронд олон зүйлс овоолж тавих

© Daria Shevtsova / Pexels, © Rachel Claire / Pexels

Ажил ихтэй, завгүй өдрийн дараа гэртээ ирээд эд зүйлсээ орныхоо дэргэд тавиад унтах тохиолдол бидэнд олон гардаг. Гэвч энэ дадал маань гэрийг эмх цэгцгүй харагдуулах бас нэгэн хүчин зүйл болж байдаг тул дараа өөртөө ажил удахгүйн тулд цаг тухай бүрт нь аливаа зүйлсээ байх ёстой байранд нь тавьж байхыг зөвлөж байна.

Таны хувьд гэрийн тань аль өрөө хамгийн эмх цэгцгүй сэтгэгдэл төрүүлдэг вэ?

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *