Мартин Лютер Кингийн хэлсэн хамгийн хүчирхэг 20 эшлэл: танд ухаарал, итгэл үнэмшил хайрлана

2

1. Хайр бол дaйсныг найз болгож хувиргах чадалтай цорын ганц хүч юм.

2. Энэ хорвоо дээр чин сэтгэлийн мунхаглал болон ухаангүй тэнэглэлээс илүү аюултай зүйл гэж үгүй.

3. Би бусдыг хайрлаж энэрэх нь дээр юм байна гэж шийдсэн…Үзэн ядaлт бол үүрч явахад хэтэрхий дарамттай зүйл.

4. Хэрэв чи нисэж чадахгүй бол гүй, хэрэв гүйж чадахгүй бол алх, хэрэв алхаж чадахгүй бол мөлх, эцэст нь хэлэхэд ямагт урагшилсаар бай.

5. Итгэл үнэмшил бол шатыг олж харахгүй байгаа ч эхний алхамыг хийж буй явдал юм.

6. “Нүдийг нүдээр” гэсэн хуучин цагийн хууль дүрэм хүмүүсийг сохор болгосон. Цаг хугацаа бидэнд үргэлж хамгийн зөв зүйлийг хийх ёстойг л сануулдаг.

7. Жинхэнэ эр хүн өөрт нь тав тухтай, амар байх зүйлийн өөдөөс зогсох биш, сорилт болон маргааны өмнө сөрж зогсох чадвартай байх хэрэгтэй.

8. Харанхуй хэзээ ч харанхуйгаас гаргахгүй, зөвхөн гэрэл л гаргаж чадна. Үзэн ядaлт хэзээ ч үзэн ядaхыг болиулахгүй, зөвхөн хайр л чадна.

9. Амьдралын төгсгөлд, бид дaйсныхаа хэлсэн үгийг биш, найзынхаа тэр үед яагаад чимээгүй байсныг санах болно.

10. Хүн бүр гэрэл цацарсан бүтээлч зам эсвэл харанхуй нөмөрсөн хувиа хичээгч замын алинаар нь явахаа шийдэх ёстой.

11. Бид бүхэн магадгүй бүгдээрээ өөр онгоцноос ирсэн байх, гэхдээ одоо бид бүгдээрээ нэг онгоц дээр байна.

12. Бидний амьдрал болж буй асуудалд чимээгүй, хүлээцтэй хандсан тэр өдрөөс эхэлдэг.

13. Амьдралын хамгийн чухал, эрхэм асуулт бол “Чи бусдын төлөө юу хийж байна?”

14. Хэнд ч өөрийгөө үзэн ядaх шалтгаан бүү өг.

15. Зөвхөн харанхуйд л та оддыг харж чадна.

16. Бид ах дүүс байж чадвал хамтдаа амьдарна эсвэл тэнэгүүд шиг байвал удахгүй мөхнө.

17. Аз жаргалын араас хөөцөлдөхгүй байгаа хүмүүс аз жаргалтай учрах нь элбэг байдаг, учир нь тэд өөрийгөө биш, өрөөл бусдыг аз жаргалтай байх арга замыг хайж байдаг.

18. Бид хязгааргүй их урам хугарч болно, гэхдээ хязгааргүй их итгэл найдвараа алдаж болохгүй.

19. Шударга бус байдал хаа сайгүй шударга байдлыг заналхийлдэг.

20. Оюун ухаан дээр суурилсан зан чанар – энэ бол жинхэнэ боловсрол.

26
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *