Халуун зунаар дөрвөлжин мөсөө уух ундаандаа хийхээс өөр арга мэдэхгүй хүн олон. Гэтэл энэ мөсийг маш олон зүйлд ашиглаж, хэрэглэж болдог байна. Доорх 4 жишээгээр та тэрхүү дөрвөлжин мөсийг өөрийн бие сэтгэлээ сэргээхэд ашиглаарай.
1. Хэвлий орчмын өөхтэй тэмцэхэд
Танд хэрэгтэй зүйл:
- 3 хоолны халбага (х.х) хээрийн шивэл /хвоща/
- 1 розмарин
- 3 х.х кофе
- 450 гр ногоон цай
- 500 мл ус
Хэрэглэх арга:
- Эдгээр орцыг бүгдийг нь нийлүүлж 15 минут буцалгаад хөргө. Дараа нь үүнийгээ мөс хийх саванд хийж хөлдөөнө.
- Хөлдүү дөрвөлжин мөсөө гялгар уутанд хийж гэдэс орчимдоо тойрог маягаар иллэг хийнэ. 3 удаа завсартайгаар иллэг хийх ба нийт хугацаа нь 15 минут.
2. Үрчлээтэй тэмцэх
Цусны эргэлтийг мөсөн жин тавих замаар хурдасгах нь үрчлээг багасгаж, шинээр бий болохоос сэргийлнэ. Үүний тулд өглөө босоод нүүрээ мөстэй уутаар байнга иллэг хийх хэрэгтэй.
3. Хавдсан нүд
Хэдэн ширхэг шоо дөрвөлжин мөсийг нимгэн цаасанд боож нүдний ойролцоох газарт 2 минут иллэг хийнэ.
4. Батгатай тэмцэх
Батга арилгахын тулд эхлээд нүүрээ сайтар угаана. Дараа нь хэдэн шоо дөрвөлжин мөсийг цаасан алчуурт ороож батга бий болсон газарт тавьж 3-5 минут байлгана.
Энэ нь заримдаа таны биед маш хэрэгтэй зүйл болдог байна. Эдгээр 4 аргыг хэрэглэхэд хэрэг болох зүйл бол бага зэргийн нааш цааш хөдөлгөөн, бага зэрэг хөлдөөсөн ус төдий билээ.
Degi Wolke
2018/05/22 at 21:15
zaaval dorovoljin baih ystoi ym uu. kkk