Хөлөөр дамжин илрэх дараах 8 зовиур нь танд ямар нэгэн өвчин үүсэх тухай анхааруулж байж болзошгүй

3

Таны арьс, үс, нүд эрүүл мэндийн тань тухай олон зүйлийг хэлж өгдөг. Гэтэл хөл ч гэсэн янз бүрийн өвчин, эрүүл мэндийн талаар мөн ихээхэн зүйл хэлж өгдөг гэдгийг та мэдэх үү? Заримдаа бүр нилээд хүнд өвчний тухай анхааруулга өгнө гээч. Ийм нөхцөлд эмч нарын хэлдгээр ”хамгийн гол нь анзааралгүй өнгөрөөхгүй” байх нь чухал юм шүү.

Түргэн хоолны газар өдөржин зогсож ажиллах, даралт ихсэх зэрэг нь бүгд л хөлд ямар нэг өөрчлөлт оруулдаг. Гэхдээ хөлийн зарим өөрчлөлт нь заавал эмчид очиж үзүүлэх хэрэгтэй тийм үе бас байна. Ингээд энэ удаа хөлийн чухам ямар зовиур нь ямар өвчний тухай анхааруулж байгаа талаар мэдэхэд тань тус болох зүйлийг танилцуулъя.

Эдгээр хөлтэй холбоотой 8 зовиур нь олон хүнд өвчин үүсэх тухай анхааруулж байж болох юм шүү.

1. Хөл өвдөх

Хөл өвдөх олон шалтгаан байх бөгөөд удаан зогсож ажилласан, гутал эвгүй байх гэх мэт. 10 эмэгтэйн 7 нь өөрт таарахгүй, эвгүй байгаа гутлаас болж хөл нь өвддөг байна.

Мөн өндөр өсгийнөөс болоогүй өвдөлт нь хөлний ясны жижиг гэмтэлтэй холбоотой байж болно. Бас нэг хөл өвддөг том шалтгаан нь биеийн хэт их ачаалал юм. Дээр нь ясны сийрэгжилтээс болж хөл өвддөг билээ.

 

2. Хүйтэн хөл

Хүйтэн хөлний нэг үндсэн шалтгаан нь цусны эргэлттэй холбоотой бөгөөд заримдаа тамхи татах, цусны даралт их байх, зүрхний өвчлөл зэрэгтэй хамаатай. Мөн чихрийн шижин өвчин бас хөл хүйтэн байх бас нэг шалтгаан болдог гэдэг. Бусад шалтгаан нь гипортироз болон цус багадалт байж болно.

 

3. Бөөрний өвчлөл

Хэрвээ таны хөлийн аль нэг үзүүрийн хэсэг байнга чилж өвддөг, цахилгаанд цохиулж байгаа мэт хатгадаг бол энэ нь таны бөөрөнд ямар нэг зүйл болохгүй байгааг илтгэж байх магадлалтай юм.

Бөөр муу ажиллаж, илүүдэл шингэн удаан гадагшилж байж болно. Тийм учраас хөл хавантаж, нүдний эргэн тойрон уут адил хаван бий болдог байна.

 

4. Бамбай булчирхайн өвчин

Бамбай булчирхай буруу ажиллаж байгаа тухайг хөлийн байдлаас мэдэж болно. Хаван, чичрэх, хөл байнга хүйтэн байх зэрэг нь гипотиреозын нэг илрэх хэлбэр юм.

 

5. Судасны хатуурал

Хөл зэвхий өнгөтэй байх, булчин сулрах зэрэг нь хөлд хангалтгүй хэмжээний цус ирж, түүнээс болж зэвхийрч, өвдөж байгаа хэрэг билээ.

Харамсалтай нь хүмүүс энэ шинж тэмдгийг тэр болгон анхаардаггүй байна. Гэтэл энэ өвчин маань цаашид маш хүнд өвчин болж болзошгүй юм.

 

6. Элэгний өвчин

Элэгний ямар өвчлөл байгааг хөлөөр тодорхойлж болдог, тэр тусмаа өвчлөлийн эхний үеийг тодорхойлж болно гэдгийг та мэдэх үү? Хэрвээ элэг үүргээ буруу, гүйцэд биелүүлж чадахгүй байвал  гар хөлийн үзүүр хэсэг хавантаж, жижиг судаснууд ил гарч харагддаг.

Энэ нь гэдэс дотор болон дэлүү, элэг, ходоод орчмын булчирхай зэргийн хоорондох цусны эргэлт өөрчлөгдсөн гэсэн үг юм.

 

7. Чихрийн шижин

Чихрийн шижингийн үед хөлийн мэдрэлийн төвүүд нилээд гэмтсэн байдаг. Тиймээс хүмүүс өвдөлт нь нэмэгдэж байгааг тэр болгон анзаарахгүй ба жижигхэн хөхрөлт нь яваандаа эдгэхгүй том шарх болдог байна. Мөн энэ өвчний бас нэг шинж нь хөл чинэрэх, мэдээгүй болох мэт санагдах зэрэг билээ.

Үүнээс гадна чихрийн шижингийн үед хөлийн хамгийн бага зэргийн гэмтэл ч гэсэн маш хүнд уршигтай байж болно. Тиймээс хөлийн улаа тэр дор нь эмчлэх хэрэгтэй.

 

8. Жирэмсэн

Жирэмсэн байх гэдэг бол өвчин биш нь ойлгомжтой бөгөөд энэ сайхан нөхцлийг эрт үед нь мэдэж болдог байна. Гэхдээ хөлийн өөрчлөлтөөр шүү.

Хөл хавантаж, хөл гарын үзүүр ядрах, бага зэргийн чичрэх зэрэг байдал бий болно. Эдгээр шинжүүд нь анагаах ухаан таныг жирэмсэн гэдгийг тогтоохоос өмнө бий болж магадгүй юм.

Жинхэнэ эр хүнийг зангиагүй төсөөлж болохгүй гэдэг шиг жинхэнэ эмэгтэй хүнийг өндөр өсгийтэй гуталгүйгээр төсөөлөх аргагүй юм. Гэтэл заримдаа ядралт, өвдөлт нь хайртай гутлаа өмсөхгүй байхад хүргэх нь бий. Хамгийн эвтэйхэн гутлаа өмсөхөд чинь хүртэл эвгүй, өвдөж байвал ямар хэцүү байх бол?!

Эрүүл мэндээ анхаарч ямар нэг зүйл болохгүй бол шууд л эмчид үзүүлж байхыг бодоорой. Ямар ч өвчнийг урьдчилан сэргийлэх нь эмчлэхээсээ хамаагүй амархан байдаг билээ. Нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцаарай.

29
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sarantuya Lkhasuren

    Sarantuya Lkhasuren

    2018/05/24 at 04:31

    Uzej bolohgui bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *