Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн ТОП 5-д багтдаг алдарт Mi брэндийн шинэхэн гар утас болох Redmi S2 утсыг танилцуулж байна. Өмнөх загвараасаа тэс өөрөөр шинэчлэгдэн зах зээлд гарч ирж байгаа энэхүү утас нь Ази болон Европын орнуудад худалдаалагдахаар төлөвлөгдөж байгаа бол хамгийн эхний гадаад худалдаагаа Монголоос эхлэх гэнэ.

Redmi S2 утасны танилцуулга

Андройд үйлдлийн системээр ажилладаг уг утасны хэмжээ нь гарт тун эвтэйхэн бөгөөд тодруулбал 160.7 x 77.3 x 8.1 мм харьцаатай, жин нь ердөө л 170 гр ажээ. Утасны дөрвөн ирмэг нь болзошгүй эрсдэлээс хамгаалж металлаар бүрхсэн дугуй хэлбэртэй. “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг та Redmi S2 утсыг худалдан авснаар жижиг ба том сим картыг давхар ашиглаж ажлаа амжуулах боломжтой. Арын хэсгтээ хурууны хээ мэдрэгчтэй тул утасныхаа түгжээг хялбархан нээх боломжтой гэнэ.

Дэлгэц, хүчин чадал

Гар утасны дэлгэц 720 х 1440 пиксел үзүүлэлттэй, 5.99 инч LCD дэлгэцтэй. Octa-core Snapdragon 625 чипээр тоноглогдсон бөгөөд энэ нь найман цөмт процессорын хүчин чадалтай тэнцэх учир та ямар ч том хэмжээний аппликейшн ашиглахад огт гацахгүй хурдан ажиллана. Шуурхай санах ой нь 3 ГБ ажээ.

Багтаамж ба батерей

Гар утасны багтаамж 32 гигабайт бөгөөд үүнээс гадна 128 гигабайт хүртэлх microSD картыг давхар ашиглаж утасны багтаамжаа нэмэгдүүлж болно. Тиймээс хэрэглэгч та хүссэн аппликейшн, дуу, зураг, видео зэргийг утасныхаа багтаамжинд санаа зовохгүй хадгалж болно.

Утасны батерей 3080 мА·цаг хүчин чадалтай, өөрөөр хэлбэл хүлээлгийн горимд 10 хоног цэнэгээ барихаас гадна тасралтгүй 10 цаг видео үзэх, 12 цагийн турш тоглоом тоглох, 21 цагийн турш уншлага хийх боломжийг танд олгох ба microUSB-ээр түргэн цэнэглэх горимтой юм.

Камер

“Mi” брэндийн зохион бүтээгчид селфи хийх дуртай, гэрэл зураг сонирхогчиддоо зориулан камерын чанарыг сайжруулж өгчээ. Утасны урд талын селфи камер 16 Мп бол ардаа 12+5 Мп-ийн хос камертай, LED гэрэлтүүлэгч, фото зургийн байршил болон фокус тогтоогчтой. Мөн 1080p нягтаршилтай дүрс бичлэг хийх боломжийг ч тус компанийн зохион бүтээгчид бүрдүүлж өгсөн байна.

Mi Redmi S2 утасны камерын сенсор нь хиймэл оюун ухаантай холбоотой ажиллах буюу дүрсийг сайжруулна – нүүрний туяа, арьсыг жигдрүүлэх зэрэг нэмэлт горимуудтай.

Холболтууд

Redmi S2 утас нь 4G VoLTE, Wi-Fi 802.11 a/b/g/n, Bluetooth 4.2, GPS дэмжихээс гадна чихэвчний оролттой юм байна.

Хэрвээ та шинэчлэгдсэн Redmi S2 загварын утсыг авахыг хүсвэл Ми Монголиа дэлгүүрийг зориорой. “Redmi S2” загварын утас худалдан авсан эхний 300 хүнд Spot+ хяналтын камерыг бэлэглэж байгаа юм байна.

 

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *