Хяналтын камерын ухаалаг шийдлүүдийг санал болгож байна

1

Энэ удаагийнхаа технологи танилцуулга булангаараа та бүхэнд хяналтын камерны ухаалаг бас хямд шийдлүүдийг танилцуулж байна.

Spot+

iSmartAlarm компанийн бүтээл, Kickstarter платформ дээр танилцуулагдаж амжилттай хөрөнгө босгосон Spot+ хяналтын камер. Хамгийн гол онцлог нь түүний “хэмжээ” юм. Маш жижиг хэмжээтэй ч 1080p нягтаршилтайгаар HD бичлэг хийхээс гадна уг камерыг суурилуулахад нэмэлт төлбөр болон мэргэжлийн хүний туслалцаа шаардлага огт хэрэггүй.

Суурь нь соронзтой тул ямар ч төмөр гадаргуу дээр шууд наалдана. Мөн хайрцгандаа тогтоогч төмөр суурь дагалдана. Тиймээс та хүссэн газраа, нааш цааш чөлөөтэй байрлуулж тогтоож болно.

Ухаалаг утсан дээрээ iSmartAlarm аппликейшнийг суулгаж, бүртгүүлснээр интернэтэд холбогдсон хаанаас ч камераа хянах, тохиргоонуудыг хийх боломжтой. Апп нь iOS болон Андройд системүүд дээр аль алинд нь бий. Дуу чимээ мэдрэгч нь аюултай нөхцөлд таны гар утсанд мэдээлэл илгээж дүрсийг тэр даруй харуулна. Мөн шөнийн горимд ажиллахдаа хөдөлгөөн мэдэрч дээрхтэй адилаар танд мэдэгдэнэ.

Өөр дээрээ microSD кардны оролттой ба 32гб хүртэл кард дэмжин өөр дээрээ хадгалах боломжтой. Гар утасны апп-аараа бичлэг хийх, зураг дарах, мөн timelapse хийх боломжтой нь танд таалагдана гэдэгт найдаж байна.

Хэдий жижигхэн ч хүчин чадал сайтай уг камерны бас нэгэн онцлог нь 2 талдаа ярих боломжтой. Юу гэсэн үг вэ гэхээр гэртээ байгаа хүүхэдтэйгээ ярих, оффисын ажилтнуудтайгаа харилцах гээд бүх талын яриа хийх боломжоор хангаж өгчээ.

 

Гэр болон жижиг дунд бизнесийн байгууллагаад оффисоо хянах хамгийн боломжийн үнэтэй, хэрэглэх суурилуулахад маш хялбар камер бол яахын аргагүй Spot+ хяналтын камер юм. Гэр болон жижиг талбайтай оффисууд, дэлгүүр, лангуу зэрэгт маш тохиромжтой.

Нэг зүйлийг нэмж санал болгоход, 3G,4G аль ч сүлжээнд интернет цацах чадалтай, мөн дээрээс нь 7800мАц цэнэг хураагууртай Power bank-ыг та энэхүү хяналтын камертай холбосноор хаа хүссэн газраа камерын хяналт хийх боломжтой болох юм. Учир нь камерт шаардлагатай цэнэг болон интернэтийн асуудлыг энэхүү төхөөрөмж дангаараа бүрэн шийдэж өгч чадна. Та ердөө оновчтой байршлаа сонгоод камераа асаахад л хангалттай.

Уг Wifi цацдаг Power bank-ын тусламжтайгаар та гэртээ, машиндаа, гарашдаа, ер нь л камерын хяналт хэрэгтэй байгаа хүссэн газраа 24 цагийн турш бичлэг хийж болох бөгөөд уг Wifi + Power bank маань дангаараа тасралтгүй 48 цагийн турш интернэт цацах чадалтай юм.

YI Home Camera

Yi Technology компанийн бүтээсэн гэр ахуйн хэрэглээнд зориулсан ухаалаг камер. Гар утсаараа мөн адил удирдах боломжтой. Маш гоёмсог дизайн бүхий энэрүү камер нь гэрийн хяналтыг бүрэн шийдэхээс гадна интерьер дизайнд чимэг болж болох юм.

24/7 таны гэрийн аюулгүй байдлыг хангах ба 720p нягтаршилтай бичлэг хийх боломжтой. Өөр дээрээ 32гб хүртэл microSD кард дэмжиж бичлэгүүдийг хадгалахаас гадна Yi Cloud дээр давхар интернэтэд бичлэгээ хадгалах боломжтой. Энэ нь камер дээрх бичлэг алдагдсан тохиолдолд бичлэгийг нөөцлөх шилдэг хувилбар юм.

111° градусын өргөн өнцгөөр бичлэг хийх ба 4 дахин zoom хийж татах, өөрийн аппликейшнээр дамжуулан хаанаас ч хоёр талдаа шууд ярих, утсан дээрээс бичлэгүүдээ үзэх боломжтой.

YI Dome Camera

Yi Technology компанийн бүтээсэн гэр ахуй болон албан байгууллагын хэрэгцээнд зориулсан ухаалаг хяналтын камер. Өмнөх камераас ялгарах давуу талууд нь 1080p нягтаршлаар бичлэг хийдэг, ойр орчноо 360 градусаар харах боломжтой ба 115° градусын өргөн өнцгөөр бичлэг хийнэ.

10 секунд тутамд хөдөлгөөн мэдрэнэ. Гэнэтийн хөдөлгөөн, аюултай байж болохуйц өөрчлөлтийн талаарх анхааруулгыг гар утсанд мэдээллэнэ. 360 градусаар харах боломжтой учраас таазанд ч тогтоох боломжтой.

32GB хүртэлх microSD кард хийж ашиглах боломжтой. Энэ нь ойролцоогоор 80 цаг гаруй бичлэгийг хадгалах боломжтой гэсэн үг юм. Мөн YI Cloud дээр бичлэгүүдээ давхар хадгалах боломжийг танд олгоно.

Мөн хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд хөдөлгөөнийг автоматаар дагаж бичлэг хийнэ. Хамгийн сонирхолтой функц нь хүүхдийн уйлах дуу чимээг таних бөгөөд нялх хүүхэдтэй гэр бүлд маш хэрэгтэй камер юм.

YI Outdoor camera

Yi Technology компанийн бүтээсэн гадна зориулалтын ухаалаг хяналтын камер. Ус болон цасны хамгаалалттай энэ камер нь Монгол шиг жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай оронд нэн тохиромжтой юм. Ердийн хяналтын камер гэхээс илүүтэйгээр өөрөө хянагч, хамгаалагч юм.

110 градусын өргөн өнцгөөр хяналтыг хийнэ. Гадаа зориулалттай тул бусад камеруудтай харьцуулахад шөнийн цагт орчныг маш сайн харах боломжтой технологитой.

Гэнэтийн өөрчлөлт, хурдан хөдөлгөөн зэргийг мэдэрч гар утасны аппликейшнд анхааруулга мэдээлэл өгнө.

Суурилуулах болон тохиргоо хийхэд маш хялбар.

Хаяг: Теди төв хойшоо харсан хаалга, Mstore дэлгүүр
Утас: 9999-9933
Вэб сайт: www.mstore.mn
Facebookhttps://www.facebook.com/Mstore.mn
https://www.facebook.com/YITechnologyMongoliaOfficial/

Видео танилцуулга

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *