“Squid Game” цуврал дээр гарсан, бидний төдийлөн анзаарч хараагүй 10 алдаа болон нууцлаг үзэгдлүүд

0

Өдгөө Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын талаар олж дуулаагүй хүн гэж үгүй биз ээ. Netflix платформын хамгийн амжилттай цувралуудын нэг болоод буй энэхүү цуврал дэлхийн 90 гаруй оронд хамгийн их хандалттай цуврал кино болон бүртгэгдээд байгаа юм. Манай сайт уншигч танд тус цувралд гарсан ч,  бидний төдийлөн анзаарч хараагүй нууцлаг зүйлсийг хүргэж байна.

1. Хоёр тоглогчийн дугаар солигдсон байдаг.

© Squid Game / Netflix

Тоглоом эхлэх үед тоглогч тус бүрт хувийн дугаар оноож байгаа үзэгдэл гараад өнгөрдөг. Гэвч найруулагч туслах дүрүүдийн дугаар дээр төдийлөн ач холбогдол өгөөгүй нь энэхүү алдаанаас анзаарагдах ажээ.

© Squid Game / Netflix © Squid Game / Netflix

Кинон дээр 061 дугаарыг нэгэн бүсгүй авсан байдаг ч 061 дугаартай оролцогч  хасагдах үед эрэгтэй хүний зураг гарч харагддаг.

 

2. 100 нас гарсан тоглогч байсан.

© Squid Game / Netflix

017 дугаартай оролцогчийг 5 дахь тоглоомонд оролцох үедээ аль шил нь хагарахгүй гэдгийг урьдчилан хэлж бусад оролцогчдыг араасаа дагуулж явдаг гэдгээр нь бид сайн мэдэх билээ. Яг тэр мөчид Front Man тэр яаж шилийг ялгаж хараад байгааг мэдэхээр түүний хувийн хэргийг үзэх үед түүний төрсөн он 1897 буюу 124 настай гэж харагддаг ажээ.

© Squid Game / Netflix

Ийнхүү олны анхаарлыг татаж эхэлсэн уг алдааг Netflix платформ өөрчилж, 1987 болгон засчээ.

 

3. Ханан дээрх шүхрийн дүрс өөрчлөгдсөн нь.

© Squid Game / Netflix

Хоёр дахь тоглоом дээр оролцогчид дугуй, гурвалжин, таван хошуу болон шүхрийн дүрстэй чихрийн хайлмагийг салгаж авах тоглооом тоглодог.

© Squid Game / Netflix © Squid Game / Netflix

Гэвч тэрхүү тоглоомын явцад ханан дээрх шүхрийн хэлбэр өөрчлөгдсөн байгааг гярхай үзэгчид олж анзаарчээ. Хэрэв тэрхүү дүрс өөрчлөгдөөгүй байсан бол оролцогчид илүү хялбар энэ даалгаварыг гүйцэтгэж чадах байсан биз ээ.

 

4. Seong Gi-hun хоолоо идэж буй мэт дүр эсгэсэн нь.

© Squid Game / Netflix

Цувралын 3-р ангид Seong Gi-hun хоол нь хүйтэн байгаа талаар гомдоллох үзэгдэл гардаг. Тэгвэл тэрээр хүйтэн хоол идэхийг хүсээгүй бололтой, хоолоо идэж буй мэт дүр эсгэн суух ажээ.

 

5. Англи хэлээр буруу орчуулагдсан үг хэллэг тус цувралд их байв.

© Squid Game / Netflix

Твиттер сүлжээнд нэгэн үзэгч тус цувралын англи хэлний орчуулга үндсэн солонгос хэл дээрх харилцан ярианаас бага зэрэг зөрүүтэй орчуулагдсан байгаа талаар жиргэжээ.

Тухайлбал, 212 дугаартай тоглогч Han Mi-nyeo багтай болохын тулд өөрийгөө магтаж явдаг үзэгдэлд, “Хэтэрхий ухаалаг болохоор сурах ч завдал олдоогүй юм” гэж хэлдэг ч англи орчуулга дээр, “Би тийм ч ухаалаг биш боловч амьдрах аргаа олоод л байдаг юм” гэсэн утгатай өгүүлбэр болгон орчуулсан байдаг ажээ.

 

6. Seong Gi-hun-ийн гар утас солигдсон нь.

© Squid Game / Netflix © Squid Game / Netflix

Цувралын төгсгөлд Seong Gi-hun метроны буудал дээр охинтойгоо ярих үед Samsung S7 загварын гар утастай байсан ч удалгүй нисэх онгоцны уудал дээр нислэгээ хүлээж байх үедээ Samsung S3 утас барьж байгаа нь харагддаг.

 

7. Hwang Jun-ho-ын гар утас цэнэгээ маш удаан барьдаг.

© Squid Game / Netflix © Squid Game / Netflix

Цaгдаагийн ажилтан Hwang Jun-ho бол цувралын үйл явдлыг өөр нэгэн өнцгөөс харуулсан дүрүүдийн нэг билээ. Гэвч тэрээр үйл явдал өрнөж буй арал дээр 7 хоног орчим болсон боловч гар утасны цэнэг нь дуусдаггүй нь анхаарал татам байв. Энэ хугацаанд тэрээр зураг дарж, бичлэг хийж, тэмдэглэл бичих зэргээр гар утсаа ашиглаж байсан ч кино төгсөх хүртэл түүний гар утас цэнэггүй болдоггүй билээ.

Ахынхаа сyманд өртсөн Hwang Jun-ho амьд үлдэж чадсан эсэх нь эргэлзээтэй боловч түүний гар утас эвдрэлгүй үлдсэн байх магадлал мэдээж бий.

 

8. Squid Game нэрийн хуудас дээр жинхэнэ утасны дугаар хэрэглэсэн.

© Squid Game / Netflix

Тоглоомонд оролцох хүсэлтэй бол холбогдох гар утасны дугаар бүхий нэрийн хуудсыг оролцогчдод өгдөг билээ.

Тэгвэл бодит амьдрал дээр кинон дээр ашигласан утасны дугаар нь Өмнөд Солонгосын жинхэн үүрэн холбооны операторын дугаар байсан бөгөөд уг дугаарыг эзэмшигч эмэгтэй цувралын үзэгчдийн бичсэн маш олон зурвас, дуудлагад дарагдсан аж. Ийнхүү энгийн иргэнд хүндрэл учирч эхэлсэн тул Netflix платформ гар утасны дугаар гардаг үзэгдлийг нууцалж зассан гэдэг.

 

9. Kang Sae-byeok умардын аялгаар ярьдаг.

© Squid Game / Netflix

Солонгос биш хүмүүс үзэхэд үл анзаарах боловч Kang Sae-byeok үнэхээр умардын аялгаар ярьж жүжиглэсэн аж. Гэхдээ тэрээр дүрвэгч тул бусдад сэжиг авхуулахгүй байх үүднээс өмнөдийн аялгаар ярьдаг ба зөвхөн зуучлагч болон дүүтэйгээ ярих үедээ умардын аялгаар ярьж байсан гэдгийг Реддит сүлжээнд нэгэн үзэгч онцолжээ.

 

10. Унтлагын өрөөнд тоглох тоглоомнуудыг дүрслэн зурсан байсан.

© Squid Game / Netflix © Squid Game / Netflix © Squid Game / Netflix

Цувралын бүх зангилааг өөртөө шингээсэн нэгэн нууц бидний нүдний өмнө цувралын туршид ил байсан нь унтлагын өрөөний ханан дээрх зурагнууд ажээ. Тус зурагнууд нь оролцогчдын тоглох бүх тоглооомыг дүрслэн зурсан байв.

Тоглогчид хасагдаж, орны тоо цөөрөх бүрт тэдгээр зурагнууд илүү тодорч харагдаж байжээ.

© Squid Game / Netflix

“Squid Game” цувралыг та үзсэн үү?

40
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. РОМАН Львів

    2022/02/09 at 21:33

    Samsung S6 NOT S7!!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *