Суултуур ч гэсэн урлагийн бүтээл байж болохыг харуулсан 20 жишээ. Үндсэн зориулалтаас нь ашиглахаас ч хайран санагдмаар

0

Энэ эд хогшил айл болгонд бий, ингэж хэлэхэд нэг их буруудахгүй байх. Орчин үеийн хүний хэрэгцээг зайлшгүй хангах болсон зүйл. Цасан цагаан өнгөтэй, гял цал байлгахыг ч бид хичээдэг. “Цагаан анд” гэх бөгөөд хэрэгцээгээ хангахдаа түүний тус дэмийг авдаг билээ. Хүн төрөлхтөн үндсэн зориулалтаас нь ашиглахаас хайран санагдах тийм л загварын суултуур зохион бүтээж байсан бөгөөд цаашид ч зохион бүтээсээр байх болно.

1950-иад оны үеийн эмэгтэйчүүдийн суултуур

userapi.com

Дээр үзүүлсэн шээлтүүр нь 17, 18, 19 дүгээр зуунуудад хамаарна.

pinimg.com

 

Суултуурын тухай сонирхолтой баримтууд ч бас бий

pinimg.com

Суултуурын анхны зургийг Леонардо да Винчи хийсэн гэсэн домог байдаг. Тэрээр Франциска I хааныд зочноор хүрэлцэн очиж л дээ. Энэ үеэр хааны шөнийн цагаар ашигладаг хөтөвчөөс тэсэхийн аргагүй үнэр үнэртэж байсан гэдэг.

pinimg.com

Анхны суултуур – шөнө л хэрэглэдэг, усаар зайлдаг ваар байлаа. Жон Харрингтоны санаагаар бүтээсэн суултуур юм. Тэрээр мундаг зохион бүтээгч байгаад зогсохгүй мөн сайн яруу найрагч хэмээгддэг. Хатан хаан Элизабетад тусгайлан зориулж түүний зургаар уг вааран суултуурыг хийж байжээ. Устай савыг өндөрт тавина, мөн бохирыг цуглуулах сав нь тусдаа. Суултуурыг зөвхөн шөнийн цагаар хэрэгцээгээ хангахад л ашигладаг байжээ. Энэ нь 16 дугаар зууны үйл явдал.

zaytung.com

Суултуур ариун цэвэр сахих асуудлыг ямар нэгэн хэмжээгээр шийдэж чадсан ч үнэртэх эвгүй үнэрийн асуудлыг шийдэж чадахгүй байсан тул хэрэглэгчдэд төвөг удсаар л байлаа. Асуудлаас гарах зөв шийдлийг Жозеф Брахам гаргажээ – тэрээр онгойлгож, буулгадаг тагийг бодож олсон юм. Ямартай ч гэрээр дүүрэн муухай үнэр үнэртэх нь эрс багассан ажээ.

terrylove.com
spbdnevnik.ru

Хүн дунджаар жилд 2500 удаа бие засах өрөөг ашигладаг. Энэ нь өдөрт 6-8 удаа бөгөөд бүх л амьдралынх нь 3 жил болно.

pinimg.com
pinimg.com
pinimg.com

Бие засах өрөө гэхээс гадна мөн гадаад хэлэнд маш олон үгээр илэрхийлж хэлдэг. Тэдний дунд “00” (нолийн өрөө) ч гэж ярьцгаадаг, ялангуяа зочид буудал, эмнэлгийн байгууллага зэрэгт.

Суултуурын бохир зайлуулах мурий хоолойны санааг Томас Креппер анх гаргажээ. Түүний санааг бид одоо ч ашигласан хэвээр. Мэдээж уг системийг улам төгөлдөржүүлсэн л дээ, гэхдээ бохирын шугамаас үнэртэх таагүй агаарыг хаах үндсэн зарчим өөрчлөгдөөгүй.

googleusercontent.com
pinimg.com

Анхны ариун цэврийн өрөө Эртний Энэтхэгт (өнөөгийн Пакистаны газар нутаг) 5000 жилийн тэртээ гарсан гэж үздэг. Эртний Энэтхэгийн соёл иргэншлийн төв болсон Мохенжо-Даро хотын Инда хөндийд.

pinimg.com

Эртний Японд суултуураас гарсан бохирыг бордоо байдлаар ашиглаж байжээ. Харин баячуудын бохирыг өндөр үнээр зардаг байсан нь тэдний ууж идсэн хоолтой нь холбон тайлбарладаг. 9 дүгээр зуунд хамаарах түүхэн баримт бичигт хүмүүс суултуур маягийн зүйл дээр хэрэгцээгээ хангаж байсан тухай ч дурдсан байдаг.

worldwideinterweb.com

“Мөнгө үнэргүй” гэдэг хэллэг энэ л үед хамаарна, яагаад гэвэл хаан Веспасиан нийтийн бие засах газрыг төлбөртэй болгож байсан түүхтэй.

rickzullo.com

 

Мөн бурдалу (бурдалю) – эмэгтэйчүүдийн шөнийн хөтөвчийн талаар ганц хоёр сонирхолтой мэдээ

 

1710 онд Петербургийн Летний сад-д анхны гэрийн “суултуур” гарчээ

yandex.ru

 

Үзэн ядaлтын шөнийн хөтөвч – улс төрчдийн дүртэй хөтөвч

pikabu.ru
11
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *