Энэхүү сонирхолтой аппликейшн iPhone X-ийн дэлгэцийг ёроолгүй нүх болгон хувиргана

1

Интернет хэрэглэгч нар энэхүү үзсэн зүйлээ өөр хэмжигдэхүүн, жинхэнэ гайхамшиг хэмээн нэрлэсэн байна.

Шведийн зураач Педер Норрби нэгэн видеогоо нийтэд хүргэж олон хүнийг гайхашрахад хүргэсэн байна. Видео дээр дэлгэц нь 3 хэмжээст шаталсан нүх мэт харагдана. Утсыг хазайлгахад харагдах өнцөг ч гэсэн даган өөрчлөгдөх учир энэхүү 3D хэмжээст орчин маань яг л бодит мэт харагдаж байлаа.

Зохиогч маань энэ видеог хийх гэж ямар нэг тусгай арга хэрэгсэл хэрэглэлгүй зөвхөн The Parallax View апп-ыг ашигласан байна.

Энэхүү эзлэхүүн бүхий эффект нь их амархан зүйл юм. Зохиогч Apple-ийн бүтээсэн ARKit хэмээх хэрэгсэл ашигласан байна. iPhone X-ийн хувьд энэ технологи нь урд хэсгийн мэдрэгчүүдийг ашиглажээ. Өөрөөр хэлбэл апп нь таны нүдний байрлалыг хянаж үүнээсээ шалтгаалан дэлгэц дээр гурван хэмжээст нүхнийхээ харагдах өнцгийг өөрчилж байсан байна.

Технологи бүтээгч нар ийм байдлаар дэлгэцээс гадна гарах мэт эффект бүхий дүрс гаргаж болно гэж ярьж байна. Жишээ нь нүх биш эсрэгээрээ уул юм уу, ямар нэг барилга байгууламж байж болно. Саяхан иймэрхүү зүйлийг үзүүлж байсан билээ.

The Parallax View апп маань одоо App Store-д бий болсон байна. Татаж авч ашиглаж үзэх боломж iPhone X-тэй хүн болгонд бий.

TheParallaxView

9
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Д. Бөртэ

    Д. Бөртэ

    2018/03/13 at 00:52

    Khaliun Dashdorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *