2018 оны хамгийн хямд үнэтэй, хүчин чадал сайтай шилдэг 10 таблет

0

Энэ удаа танд хямд үнэ, чанар хоёрын хамгийн сайн хослол болох таблетуудыг танилцуулъя.

Таблет хэрэглэх хэрэглээ маш өргөн бөгөөд орондоо хэвтэн унших хэрэгслээс эхлээд ажлын нөүтбүүкийг ч орлох хэрэгсэл болдог билээ. Тиймээс энэ жагсаалтанд техникийн янз бүрийн үзүүлэлттэй таблетуудыг орууллаа. Хүн болгон өөрийн хэрэгцээнд тохируулан авч болох билээ.

1. Lenova P8

Энэ таблет нь чанартай хийц, сайн үзүүлэлтийг хангасан юм. Хүчирхэг үйлдэл, бага халалт, алсын замд авч явахад тохиромжтой, удаан хугацаагаар цэнэгээ барьж ажиллах боломжтой зэрэг олон үзүүлэлтээр гайхуулна. Худалдаанд гараад хагас жил болсны дараа эдгээр сайн тал дээр хямд үнэ гэдэг бас нэг сайн зүйл нэмэгдсэн байна.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 8 инч, WUXGA (1920*1200), IPS
  • Процессор: Qualcomm Snapdragon 625
  • Санах ой: 3 Гб шуурхай санах ой, 16 Гб багтаамж
  • Камер: үндсэн 8 мп, туслах 5 мп
  • Батарей: 4250 мА/ц
  • ҮС: Android 6.0

 

2. Teclast Master T10

Энэ компани сайн таблет үйлдвэрлэдэг ба бүтээгдэхүүний чанар нь илүү алдартай брэндтэй өрсөлдөх хэмжээний чанартай байдаг.

Teclast Master T10 нь үүний нэг баталгаа юм. Сайн чанартай металл их биетэй, 10,1 инчийн сайн чанарын, Sharp-ын дэлгэцтэй ба нягтрал нь 2560*1600 пиксел. Мөн фото зургийн өргөн боломжтой бөгөөд таблетад иймэрхүү боломж ховор билээ. Тиймээс танд сайн зураг авах таблет хэрэгтэй бол чухам энэ таблет танд хэрэгтэй тэр зүйл мөн.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 10,1 инч, (2560*1600), IPS
  • Процессор: MTK8176, 6 цөм, 1,7 Ггц
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 8 мп, туслах 13 мп
  • Батарей: 8100 мА/ц
  • ҮС: Android 7.0

 

3. Chuwi Hi10 Pro товчлууртай

Орчин үеийн таблет олон янзын үүрэг гүйцэтгэх бөгөөд жирийн уншлагын хэрэгслээс нөүтбүүкийг орлох хүртэл ажил хийдэг. Энэ таблет нь чухам ажлын зориулалттай билээ. Цуг ирэх эвтэйхэн метал гартай учир нөүтбүүк болон десктопын ажлыг ч хийж болно.

Энэ талбетад хоёр үйлдлийн систем зэрэгцэн байна. Windows 10 ажлын зориулалтад сайн таарна. Харин Android нь янз бүрийн тоглоом зэрэг зугаа цэнгээний зориулалттайгаар таны чөлөөт цагийг өнгөрөөхөд тус болно.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 10 инч, WUXGA (1920*1200), IPS
  • Процессор: Intel Cherry Trail x5-Z8350
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 2 мп, туслах 2 мп
  • Батарей: 6500 мА/ц
  • ҮС: Android 5.1 болон Windows 10

 

4. Cube iPlay 8

Хямд үнэ нь хамгийн гол давуу тал болсон таблет. Иймэрхүү таблет нь уншлагын хэрэгсэл, ухаалаг зургийн жаазны үүргийг хангалттай гүйцэтгэж чадна.

Техникийн үзүүлэлт нь аливаа нэг тоглоом зэрэг хүнд үйлдлийг гүйцэтгэж чадахгүй юм. Гэхдээ чанартай дэлгэц нь электрон номын ямар ч форматыг нээж уншиж чадна. Мөн GPS байгаа учир навигаторын зориулалтаар ашиглаж болох юм.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 7,85 инч, XGA (1024*768), IPS
  • Процессор: MTK81638 4 цөм, 1,3 ГГц
  • Санах ой: 1 Гб шуурхай санах ой, 16 Гб багтаамж
  • Камер: үндсэн 2 мп, туслах 0,3 мп
  • Батарей: 3500 мА/ц
  • ҮС: Android 6.0

 

5. Teclast Master T8

Энэ нь тоглоомын гажет юм. Тиймээс зарим нэг техникийн үзүүлэлт нь өвөрмөц билээ. Саяхан хийсэн туршилтаар энэ таблет зориулалтаараа бүрэн зохицож байгааг нотолсон байна.

Гадаад байдал нь цэвэрхэн, металл их биетэй, ямар ч апп, хавсралттай ажиллах хангалттай хурд хүчтэй. Сайн чанартай дэлгэц нь унших, видео үзэх, сүлжээнд тэнэх бүрэн боломж олгох бол хүчтэй батерей нь удаан хугацаагаар ашиглах боломж олгоно.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 8,4 инч, (2560*1600), IPS
  • Процессор: MTK8176
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 13 мп, туслах 13 мп
  • Батарей:5400 мА/ц, хурдан цэнэглэх MTK Pump Express Plus 2.0
  • ҮС: Android 7.0

 

6. Huawei MediaPad M3

Хэрвээ та Хятадын залуу брэндэд итгэдэг, түүний төлөө мөнгө төлөх санаатай байгаа бол чухам энэ бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай. Бат бөх металл их биетэй, өргөн нь ердөө 7,3 мм, 2560*1600 харьцаатай сайн дэлгэцтэй билээ.

Удаан хугацаагаар ажиллах боломжтой, хүчтэй процессороос гадна энэ төхөөрөмж сайн чанарын дуугаралттай бөгөөд үүн дээр алдарт Harman/Kardon фирмийн мэргэжилтнүүд ажилласан юм. Дууны аудио процессортой, стерео динамикийн тусгай бүтэцтэй учир дууны хувьд маш чанартай бүтээгдэхүүн болсон байна.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 8,4 инч, (2560*1600), IPS
  • Процессор: Huawei HiSilicon Kirin 950
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 32 Гб багтаамж
  • Камер: үндсэн 8 мп, туслах 8 мп
  • Батарей: 5100 мА/ц
  • Нэмэлт: 3G/4G, microSD, GPS/Глонасс
  • ҮС: Android 6.0

 

7. FNF iFive Mini 4S

Энэ компани бусад олон Хятадын компани шиг Apple-ийн бүтээгдэхүүнийг хуулбарлаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Яваандаа өөрийн гэсэн оригинал бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ олон жилийн дараа ч гэсэн энэ компанийн бүтээгдэхүүнд бидэнд сайн танил шинжүүд цухалзсаар байдаг билээ.

Энэ загварыг сайн загвар, чанартай хийцтэй гэж хэлж болно. Retina-нягтралтай хурц дэлгэц нь  илүү үнэтэй бүтээгдэхүүнд л байдаг билээ. Харин доторх хүчин чадалд дутагдалтай зүйл бий. Ийм хүчтэй таблет нь өнөө цагт зөвхөн уншлага, сүлжээгээр тэнэх, зураг, кино үзэхэд л хэрэгтэй байх. Хэрвээ танд зөвхөн энэ зорилгоор гажет хэрэгтэй бол энэ нь хамгийн тохирох таблетуудын нэг болно.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 7,9 инч, (2048*1536), IPS
  • Процессор: RK3288, 4 цөм, 1,6 Ггц
  • Санах ой: 2 Гб шуурхай санах ой, 32 Гб багтаамж
  • Камер: үндсэн 8 мп, туслах 2 мп
  • Батарей: 4800 мА/ц
  • ҮС: Android 6.0

 

8. Chuwi SurBook

Энэ таблетыг ардын таблет гэж нэрлэж бүрэн болох юм. Indiegogo платформын краудфандингийн цуглуулсан хөрөнгөөр боссон бүтээгдэхүүн билээ. Бага мөнгөөр Microsoft Surface Pro 4–ийн хувилбарыг авах боломж маш олон хүний сонирхлыг татаж байсан юм.

Гэхдээ дээрх алдартай загварын өрсөлдөгч гэж энэхүү бүтээгдэхүүнийг нэрлэж болохгүй. Хэдийгээр маш адилхан харагддаг, яг адил дэлгэцтэй боловч хүчний хувьд энэ бүтээгдэхүүн маань ихээхэн дутмаг юм. Харин батерейний хувьд илүү давуутай билээ. Хэрвээ танд онц төвөгтэй биш программ ажиллуулах, удаан хугацаагаар цэнэгээ барих төхөөрөмж хэрэгтэй бол энэ таблетыг сонирхож үзээрэй.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 12,3 инч, (2736*1824), IPS
  • Процессор: Intel Celeron N3450
  • Санах ой: 6 Гб шуурхай санах ой, 128 Гб багтаамж
  • Камер: үндсэн 5 мп, туслах 2 мп
  • Батарей: 10000 мА/ц
  • ҮС: Windows 10

 

9. ASUS ZenPad 3S

Энэ таблет бас ч нилээдгүй үнэтэй боловч хийц, чанар, үнэтэй материал зэргийг нь бодоход боломжийн үнэ юм. Металл их бие нь бүрэн анод бүхий хөнгөн цагаанаар хийгдсэн учир ямар нэг гарын хурууны хээ бараг үлдэхгүй. IPS-матриц нь Tru2Life фирмийн технологиор бүтээгдсэн учир хурц нарны гэрэлд харахад ямар нэг гэрэл ойх зүйл үгүй, жирийн гэрэлтүүлэгт ч сайн харагдах билээ.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 9,7 инч, (2048*1536), IPS
  • Процессор: MTK8176
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 8 мп, туслах 5 мп
  • Батарей: 5900 мА/ц
  • ҮС: Android 6.0

 

10. Chuwi Hi9

Энэ таблетыг сурталчилгаандаа тоглоомын таблет гэж нэрлэдэг. Гэхдээ бодит байдал дээр энэ нь бүрэн батлагдаж чадаагүй билээ. Супер орчин үеийн биш процессор зэрэг нь жирийн тоглоом тоглоход хангалттай боловч орчин үеийн нарийн, 3D тоглоомыг хүндхэн давдаг байна. Тиймээс энэ таблетыг уншлага, сүлжээнд, сошиал сүлжээ, болон бусад зугаа цэнгэлд хэрэглэж болох юм.

Техникийн үзүүлэлт:

  • Дэлгэц: 8,4 инч, (2560*1600),
  • Процессор: MTK8173
  • Санах ой: 4 Гб шуурхай санах ой, 64 Гб багтаамж
  • Камер: үндсэн 5 мп, туслах 2 мп
  • Батарей: 5000 мА/ц
  • ҮС: Android 7.0
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *