Эхнэр нь нөхрөө унтаж байх хойгуур нь модел болгож, дэлгүүрийнхээ хувцаснуудыг онлайнаар амжилттай зарж чаджээ. Хөөрхий тэр нөхөр онлайнаар хувцас зарах цоо шинэ трендийн гол дүр болсноо яаж хүлээж авсан бол?

2

Цар тахлын үед хувцасны худалдаа хүндхэн цаг хугацааг өнгөрүүлж байна. Олон худалдаа эрхлэгчдийн орлого буураад зогсохгүй, дэлгүүрүүд хүртэл үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан. Тиймээс худалдаа эрхлэгчид шинэ хувцас худалдаж авах эрэлт хэрэгцээ цахим орчинд байгааг ойлгож, онлайнаар худалдаа эрхлэхээр шийдээд байгаа юм.

Зах зээлд жижиг худалдаачид том брендүүдтэй өрсөлдөх боломжгүй учраас тэд шинэ үйлчлүүлэгчдийг онлайн худалдаагаар татах нь ашигтай. Ингэхийн тулд бага зэрэг бүтээлч байх шаардлагатай болно. Тэгвэл Филиппинд амьдардаг, онлайн дэлгүүр ажиллуулдаг нэгэн эмэгтэй энэ салбарыг бүхэлд нь нэг шат ахиулж, гайхалтай шинэлэг санаа бодож олж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлжээ.

“Jo’s Online Shoppe”-ийн эзэн Жозелин Мэй Жазарено Кадай нөхрөө “эвтэйхэн” байрлалаар унтаж байхыг нь анзаарч, түүнийг хувцасны модел болгон ашиглахаар шийдэж, дэлгүүрийнхээ шинэ хувцаснуудыг борлуулсан байна.

Тэр нөхрийнхээ дээр өмд, даашинз, юбка, болон цэцэгтэй топууд тавьсан нь яг тухайн хувцаснуудыг өмчихсөн юм шиг харагдаж байсан тул зургийг нь авч, онлайн дэлгүүрийнхээ Фэйсбүүк хуудсанд постолжээ. Жозелины энэ пост тэр даруйдаа олон хүний анхаарлын төвд орсон байна.

Пост оруулахдаа тэр ийм тайлбар бичжээ: “Манекен байхгүй юу? Тэр асуудал биш. Ямар нэгэн хүчин чармайлт гаргах нь л хамгийн гол зүйл. Эхнэрүүдтэйгээ хамтран ажиллахгүй байна гэдэг байж боломгүй зүйл. Энэ бол хувцас хэрхэн зарах шинэ тренд.”

Jo’s Online Shoppe / Facebook

 

Түүний оруулсан пост 10,000 лайк, 5700 сэтгэгдэл болон 21,000 шэйр авсан байна.

Jo’s Online Shoppe / Facebook

 

Унтаж буй нөхрөө модел болгосон Жозелины авсан бусад зургуудыг хүргэж байна:

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

 

Jo’s Online Shoppe / Facebook

Танд энэ эмэгтэйн бодож олсон санаа ямар санагдаж байна вэ? Та урьд нь нөхрөөсөө иймэрхүү байдлаар туслалцаа авч байсан уу?

39
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/01/31 at 19:20

    Авмааргүй санагдлаа

  2. Б. Ану

    Б. Ану

    2021/02/01 at 23:02

    Batboh Anuvjin

  3. Гэрэлт Ирээдүй

    Гэрэлт Ирээдүй

    2021/02/02 at 14:16

    Хөх Сүр mnii model bolooj

  4. Boon awayaas bna

  5. Davaakhuu Ganbold

    Davaakhuu Ganbold

    2021/02/03 at 09:46

    Дариа Отгонбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *