5-р сарын зурхай: Энэ сар бидний амьдралд юу тохиолдохыг эндээс олж уншаарай

3

Урин дулаан цаг айлчлан ирж байгаа энэ үед хүн бүрийн сэтгэл санаа өөдрөг, гэрэл гэгээтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Хүний амьдралын өдөр бүр утга учиртай. Мөн адал явдлаар дүүрэн байдаг шүү дээ. Тэгвэл бидний амьдралын дараагийн 31 өдөр юу тохиолдохыг хамтдаа мэдэж авцгаая. Сар бүрийн эхэнд итгэдэг ч бай, үгүй ч бай, зурхайн мэдээ уншдаг нийт уншигчиддаа 5-р сарын зурхайг хүргэж байна.

Хонь

Энэ сар та хувь хүнийхээ хөгжил дэвшилд илүү анхаарлаа хандуулаарай. Гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага таны өөртөө гаргах цаг заваас хумсалж мэднэ. Өмнө чинь тулгарах сорилтуудад цөхөрч зууралдах гэсний хэрэггүй. Мөн үүрэг хариуцлагаас зугтаах нь танд ашиггүй.

Хүүхэд насандаа хүсэж мөрөөддөг байсан зүйлээ биелүүлэхэд тохиромжтой цаг үе ирээд байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн зоог барьж, тулгараад байгаа асуудлын талаар хүлээцтэй ярилцаж чадвал, 6-р сарын сүүл гэхэд бүх зүйл жин тан болно. Өмнөө тавьсан зорилгоосоо битгий няцаарай гэж зөвлөе. Таны өмнө боломж нээгдэнэ – алгасалгүй бүх боломжийг ашигладаг шигээ энэ удаад ч гэсэн үзүүрээс нь атгаад аваарай.

 

Үхэр

Үхрийн ордод төрсөн хүмүүстээ юуны түрүүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Төрсөн өдөр нь тохиож байгаа учраас энэ сар таны хувьд онцгой байна гэж бодож байвал, та эндүүрчээ – 31 өдөр тэр чигтээ онцгой өнгөрөх болно.

Зорьсон, мөрөөдсөн зүйлс биелэлээ олоход ойрхон байна. Ямар ч нөхцөлд анхаарал болгоомж, сонор сэрэмжээ алдаж болохгүй. Таны амьдралын эргэн тойронд байгаа хүмүүс шинэ мэдлэг, туршлагыг өгнө. Хайр сэтгэлийн харилцаа шинэ шатанд очно. Түүнчлэн найз нөхөд болон гэр бүлийн харилцаа энэ сарын турш инээд, баяр хөөрөөр дүүрэн байна.

Цэвэр агаарт, байгалийн сайханд амрахад 5-р сар хамгийн тохиромжтой гэдгийг дуулгая. Тиймээс үүргэвчээ үүрээд аялалд гарахад бэлдээрэй. Мөн мэдлэгээ тэлэх зорилгоор шинэ зүйл сурч мэдвэл, танд үр өгөөжөө чамгүй өгөх бололтой.

 

Ихэр

Мөнгө, мөнгө, дахиад л мөнгө… энэ үг таны толгойд эргэлдсээр багагүй хугацаа өнгөрчээ. Учир нь танд мөнгөтэй холбоотой шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байна. Санхүүгийн эх үүсвэрээ өөрчилж, хэрхэн мөнгөний урсгалаа хянан зохицуулах талаар сайтар бодолхийл.

5-р сард та урьд өмнө оролдож үзэж байгаагүй шинэ зүйл турших хэрэгтэй бөгөөд ингэснээр таны хэтэвч эргээд зузаарах боломжтой. Зарим нэг шийдвэрүүдийг удаан хугацаанд нухацтай бодолгүйгээр нүдээ аниад шууд гаргаарай. Аз сорьсон шийдвэр эерэг үр дүн авчирч мэднэ. Ирээдүйд хэрхэх бол гэж бодох биш, яг одоо мэдэрч байгаа мэдрэмжин дээрээ үндэслэж, шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна.

 

Мэлхий

Сарын эхнээс авахуулаад таны амьдралд цөөнгүй саад бэрхшээлүүд гарч ирэх нь ээ. Энэ нь танд яг хоригдол шиг мэдрэмж төрүүлж мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, онооноосоо суралцахад цагийг зарцуул. Юуг буруу хийв, юуг зөв хийв гэдгээ эргэж нэг хараарай.

Үүрэг хариуцлагаас мянга зугтлаа гээд эрт оройгүй гүйцэгдэж ирнэ гэдгийг санахад буруудахгүй. Амьдрал танд хүнд хэцүү мэт санагдах боловч, хорвоогийн өдөр хоногууд үүгээр дуусахгүй. Зөн совиндоо итгэл хүлээлгээд үз. Таны доторх хүн зарим үед танаас илүү зөв шийдвэр гаргах үе байдгийг бүү мартаарай.

 

Арслан

Энэ сар таны найз нөхдийн холбоонд олон сонирхолтой үйл явдал тохиолдоно. Хуучин цагийн найзуудтайгаа эргэн холбогдож, сонин хачнаа хууч хөөрөхөд тохиромжтой. Мөн шинэ найзуудтай болж, танилын хүрээ улам бүр тэлэгдэнэ. Энэ удаа та бусдыг сонгох гэж яарсны хэрэггүй. Харин өөрийнхөөрөө байж, хэн таныг сонгож, тантай нөхөрлөхийг хүсэж байгааг олж мэдээрэй.

Шинэ танилуудын зарим нь хэсэг зуурын нөхөрлөл болж үлдэх бол, ганц нэг нь танд амьдралын зааж сургаагүй зүйлсийг ойлгоход тусална. Нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд аль болох оролцохыг эрхэмлээрэй. Бусадтай илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцсанаар та өөрийгөө одоогийнхоосоо илүү дээр нэгэн болж чадах юм байна гэсэн итгэлийг олж авах болно. Мөн танд бүхнээ зориулдаг хүмүүсийг энэ сар ямар нэгэн аргаар заавал баярлуулаарай. Хариу нь төд удалгүй танд мэдрэгдэнэ.

 

Охин

Сүүлийн үед та бусдын гоо сайхан, эд хөрөнгө, амжилтад хэт их анхаарал хандуулаад өөрийнхөө үнэ цэнийг олж харахгүй байгаа бололтой. Энэ бүхэнд одооноос цэг тавьж, өдөр тутмын амьдралаас баяр хөөр, аз жаргалыг мэдрэх гээд үзээрэй. Хүн бүрийн амьдарч буй амьдралын хэв маяг тухайн хүнд сэтгэл ханамж төрүүлж байх ёстойг анхаар.

Сэтгэл санаа тавгүй байгаа бол мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж, зөвлөгөө авахад гэмгүй. Таны сэтгэлийн зовнил тэр дорхноо алга болохгүй ч, хий дэмий зүйлд үнэт цагаа үрээд яваад байгаагаа ойлгох болно. Хэрэв сөрөг бодол, сэтгэл зовнилд хөтлөөд буй мэдрэмжээ нэг мөр цэгцлэхгүй бол 6-р сарын дунд хүртэл үргэлжилж мэднэ. Өөрийнхөө гоо сайхан, итгэл үнэмшил, өөдрөг үзлээ эргүүлж олж авахад онцгойлон анхаараарай гэж зөвлөе. Амьдралд олон өнгийн зүйлс тохиолдоно. Яг одоо таны амьдралд бараан өнгө зонхилж байна – нар мандаж, тэнгэр цэлмэх эсэх нь танаас л шалтгаална.

 

 

Жинлүүр

5-р сарын хоёрдугаар хагаст таны амьдралд олон сонирхолтой үйл явдлууд ар араасаа тохиолдоно. Хөл газар хүрэхгүй, хөөрч баясаж байгаагаа ч та анзаарах сөхөөгүй аз жаргалд умбах болно. Гэхдээ жаргалд хэт алдуурах хэрэггүй. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байдгийг санаарай. Магадгүй хувь төөрөг таныг аливаад хэр няхуур хандаж сурсан болохыг чинь сорьж байж ч мэдэх юм.

Баг зүүсэн найзынхаа мөн чанарыг танилгүй түүний сонгосон замаар явах уу, эсвэл өөрийн гэсэн толгойтой байж, нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэх үү, амьдрал мөнхийн энэ хэвээрээ байх юм шиг эргэн тойрны эрхэм чухал хүмүүстээ цаг зав гаргахгүй байсаар байх уу, эсвэл амьдралын үнэт зүйлс гэр бүл, хайртай хүн, дотнын найзууд гэдгийг ухамсарлаж, тэдний хэлэх үгийг сонсох уу гэх мэт маш чухал сонголтууд бүхий асуултууд таныг хүлээж байна.

 

Хилэнц

Хэн ч таныг шүүмжлэх эрхгүй, хэн ч танд юу гэж ч хэлэх ёсгүй гэж бодоод өөрийнхөө эрх дураар амьдарсаар л байна уу? Энэ сар та уг асуултын жинхэнэ хариултыг заавал олж мэдэх учиртай. Энерги, эрч хүчээ зөв зүйлд зарцуулж байгаа эсэхдээ дүгнэлт хийгээд үзээрэй.

5-р сард та шинэ найз нөхөд, шинэ сонирхол, тэр ч бүү хэл шинэ хайртай учирч мэднэ. Гэхдээ эдгээрийн нөгөө талд удаан хугацаанд найзалж нөхөрлөсөн найзууд, бүрэн эзэмшсэн авьяас чадвар, жаргал зовлонгоо хуваалцсан хайртай хүн чинь байгаа гэдгийг санаарай. Сарын сүүлд ирэх саруудад, тэр байтугай дараагийн жилүүдэд таны амьдрал ямар байх нь энэ сард хийх сонголтуудаас шууд шалтгаалах болно гэдгийг анхааруулъя.

 

Нум

Энэ сар таны карьер бодож санаснаар чинь тийм ч амжилттай байхгүй болов уу. Олон нийттэй харилцах харилцаагаа улам бэхжүүлж, бусдад асуудлаа шийдвэрлэхэд нь өөрийн чадах чинээгээр туслаарай. Ямар ч сорилт өмнө чинь тулгарсан бай, шантралгүй давж гарах бүрт үр өгөөжөө богино хугацаанд эргүүлээд танд өгнө гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

5-р сарын дундуур дээд албан тушаалтнуудтайгаа чухал асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцох завшаан гарч ирнэ. Энэ боломжийг салхинд хийсгэлгүй зөвөөр ашиглаж чадвал, ирээдүйн карьерт чинь том нөлөө үзүүлнэ. Хайртай хүнээсээ төсөөлөөгүй бэлэг хүлээн авч мэднэ. Хариуд нь зүрхнийхээ нөгөө хэсэг болсон эрхэм хүндээ баярласнаа илэрхийлж, түүнд мөн гэнэтийн бэлэг барихаа бүү мартаарай.

 

Матар

Энэ сар бясалгал хийж, толгой доторх бодлуудаа цэгцлээрэй. Амьдралд чинь гарч ирэх шинэ хүн нэг бол танд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ, эсвэл сэтгэл санааны хямралд оруулж мэдэхээр байна. Толинд өөрийгөө харж, хаашаа яваад байгаагаа, юунд зориод байгаагаа тунгааж бодохыг од эрхэс танд зөвлөснийг дуулгая.

Хүүхэд байх үедээ найзалж нөхөрлөж байсан дотнын найзтайгаа санамсаргүй байдлаар эргэн учирч, нөхөрлөл сэргэх нь ээ. Энэ бол таны сэтгэл санаа өөдрөг болоход хүчтэй нөлөө үзүүлэх бэлэг гэж ойлгож болно. Сарын сүүлээр цэвэр агаарт гарч, стресс, бухимдлаас түр ч атугай холдохыг хичээгээрэй.

 

Хумх

Энэ сар таны амьдралын урсгал нэг хүчтэй өөрчлөгдөж, нэг тогтуун болно – ерөнхийдөө тогтвортой байх бололтой. Хэд хэдэн асуудлуудаас болж, багагүй нулимс дуслуулахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүхнээс та илүү их туршлага хуримтлуулж, хурцлагдах болно.

Өөртөө мэдрэмтгий, эмзэг, уян зөөлөн, хувирамтгай, бодлогоширсон байхыг хүлээн зөвшөөрвөл, таны төрөлхийн хүч, тэнхээ аажим аажмаар суларна. Тиймээс ямар ч асуудалтай нүүр тулгарсан бай, сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж зөвлөе. Сайны хажуугаар саар гэж үг бий. Тэгвэл 5-р сард энэ үг эсрэгээрээ буюу саарын хажуугаар сайн болж таны амьдралд мэдрэгдэнэ.

 

Загас

5-р сарыг урьд өмнөх саруудын адилаар нэгэн хэвийн өнгөрүүлэх нь тохиромжгүй. Эс бөгөөс сарын турш дотор хүнтэйгээ зөрчилдөх болно. Энэ сарын таны ерөнхий төлөв агаарын бөмбөлөгт суугаад далайн давалгааг ширтэнгээ амар амгаланг мэдрэхээс өөр байна. Бүү гомдолло, битгий бухимдаж ундууц.

Оронд нь сэтгэл санаагаа чөлөөлж, сайн сайхан зүйлс аль болох бодохыг хичээгээрэй. Ингэснээр та сэтгэл зовнилоос өөрийгөө аварч үлдэж чадна. Бүтээлч сэтгэхүйгээ энэ сар чөлөөлөхөд хамгийн тохиромжтой. Магадгүй таны толгойноос гайхалтай санаа гарч, амжилт өөд хөтөлж ч мэдэх юм. Гомдоллоо гээд нөхцөл байдал сайжрахгүй, улам бүр дордоно гэдгийг санаарай!

48
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Otgontuya

    Otgontuya

    2020/05/01 at 08:33

  2. Yaag taarsan baidiin

  3. Purewdorj Bumaa

    Purewdorj Bumaa

    2020/05/01 at 20:59

  4. С. Солонго

    С. Солонго

    2020/05/01 at 21:28

    Nomin Zaya yg heljiinaa

  5. Г. Өнөрмаа

    Г. Өнөрмаа

    2020/05/01 at 22:59

    yg bna shvv

  6. Deleg Svvgii

    Deleg Svvgii

    2020/05/02 at 00:00

    баярлалаа 5-р сар минь

  7. State Heat

    State Heat

    2020/05/02 at 00:26

    Yu huleedgiin coronagaas uideltei hyzgaarlagdmal amidral l huleej baigaashd

  8. Жижигээ М.

    Жижигээ М.

    2020/05/02 at 01:27

    5saraa gj hehe

  9. Te Ge

    Te Ge

    2020/05/02 at 01:47

    Bilgee Bilgee

  10. Ami Ami

    Ami Ami

    2020/05/02 at 02:27

    Zula Mzl

  11. Ганбаяр Га Би

    Ганбаяр Га Би

    2020/05/02 at 03:38

    saihan helle 😁

  12. Scarlett Marlushka

    Scarlett Marlushka

    2020/05/02 at 08:30

    Ok

  13. Namjilmaa Gimamiter

    Namjilmaa Gimamiter

    2020/05/02 at 11:07

    Ъ

  14. Balbiidorj Gantsetseg

    Balbiidorj Gantsetseg

    2020/05/02 at 14:58

    Shal buruu zirhai ym bna

  15. Уянга Б.

    Уянга Б.

    2020/05/02 at 19:10

    SAlN

  16. Amgaa Enkh

    Amgaa Enkh

    2020/05/02 at 21:14

    e

  17. 철잘갈

    철잘갈

    2020/05/03 at 01:29

    yasan goy yumbee hairtaigaa uchirna mm

  18. Шинэ-эрдэнэ Ө.

    Шинэ-эрдэнэ Ө.

    2020/05/03 at 14:16

    baigliin gamshig

  19. Ганболд Отгонзаяа

    Ганболд Отгонзаяа

    2020/05/03 at 14:21

    Tse Unique Puulee Pvrewdorj Luka Ganbold Zulaa Zulaa

  20. Ганболд Отгонзаяа

    Ганболд Отгонзаяа

    2020/05/03 at 14:21

    Ц. Мандахнаран Б. Ану-Үжин Marala

  21. Oohoo

    2020/05/17 at 00:24

    boyfriend tai boltson 😄

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *