Та зөвхөн өлссөн үедээ л хооллодог бол энэ нь таны биед сөрөг нөлөөтэй. Юм идэхийг хүсвэл заавал өлсөх хүртлээ хүлээх хэрэггүй

0

Өлсөж байна гэдэг нь таны бие организмын ажиллагаа хэвийн, бодисын солилцоо сайн явагдаж буйн илрэл болохоос хоол ид гэсэн дохио биш ажээ. Хэрэв та зөвхөн өлссөн үедээ хооллодог бол энэ зуршил таны биед сөргөөр нөлөөлнө гэдэгт итгээрэй. Манай сайт уншигч танд өлссөн үедээ л хооллохын сөрөг тал болон өлсөх мэдрэмж чухамдаа хуурамч дохио ч байх магадлалтай талаар нийтлэл бэлдлээ.

1. Өлсөх нь хэт их идэх үндэс болдог

Хүний бие организм 3-4 цаг тутамд эрч хүч сэлбэх зүйлсийг шаардаж байдаг. Гэвч зөвхөн өлссөн үедээ хооллох зуршил нь хэт их идэх үндэс суурийг тавиад зогсохгүй, цусан дахь сахарын хэмжээг багасгаж, чихэрлэг зүйл идэх хүслийг нэмэгдүүлдэг ажээ.

 

2. Өлсөх нь турахад туслахгүй

Олон хүмүүс өлсөж байна гэдэг нь турж буй хэрэг юм гэж боддог. Гэтэл үнэндээ энэ нь буруу ойлголт бөгөөд өлсөх нь өөхөн давхаргыг нэмэгдүүлж, илчлэг шаталтыг бууруулж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл өлсөх тусам таны бие энергиэ нөхөх хэлбэрт шилжиж өөхийг улам илүү хуримтлуулдаг гэсэн үг.

 

3. Эрүүл хүнсний хэрэглээ буурна

Сникерсийн нэгэн сурталчилгаанд “Өлссөн үедээ та, та биш болж хувирдаг” хэмээдэг. Энэ нь ч үнэн бөгөөд өлссөн үедээ хүн хөнгөн зуушнаас илүү чихэрлэг зүйлс идэх хүсэлдээ автах нь элбэг байдаг ажээ. Өлсөх үед хүн юу идэх хэрэгтэйг ийнхүү сонгож чадахаа болих бөгөөд эрүүл бус хооллолтонд таныг хөтлөх магадлал өндөртэй байдаг ажээ.

 

4. Өлсөж буй эсэхээ мэдэхээ болино

Грелин буюу хоолны дуршил хөдөлгөгч, лептин буюу цадсан мэдрэмж төрүүлэгч гормонуудын тусламжтайгаар бид хооллох цаг болж буй эсэхийг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл грелин ихээр ялгарах үед бид өлсөж, хангалттай хэмжээгээр хооллосон үед лептин ялгарч байдаг. Гэвч бидний бие махбодь үргэлж зөв ажилладаггүй ажээ. Тухайлбал, зохисгүй хооллолт эдгээр гормон ялгарлыг хэвийн бус болгох бөгөөд тархи гормон ялгарлыг үндэслэн өлсөж буй эсэх талаар мэдээлэл боловсруулдаг тул таны бие үнэхээр өлссөн эсэх талаар тодорхой мэдэхээ болих эрсдэлтэй ажээ. Мөн тархи хүний амьдралын хэв маягт зохицох хандлагатай байдаг тул өдөрт нэг хооллож дадсан хүн өлсөхгүй байсан ч хоёроос илүү хооллож байх хэрэгтэй.

 

5. Өлсөх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Өлсөх нь урт хугацаанд сэтгэхүйн архаг өвчний үндэс суурь болж байдаг ажээ. Мөн өлсөх мэдрэмж нь анхаарал сарних, ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, гэдэс дуугарах, нойргүйдэх зэрэг сөрөг нөлөөг хүний биед үзүүлдэг байна.

 

Бонус: Өлсөж буй эсэх талаар хэрхэн мэдэх вэ?

Эрдэмтэд хүнийг бие махбодь, сэтгэлзүй, боломж нөхцлөөр өлсөх хэмээн 3 янзаар өлсдөг гэж тогтоожээ. Бие махбодиор өлсөх гэдэг нь ходоод хоосон буйн илрэл бол, сэтгэлзүйгээр өлсөх гэдэг нь сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж байдаг. Харин боломж нөхцлөөр өлсөх гэдэг нь нүдэнд харагдаж буй хүнсийг өлсөхгүй байсан ч хэрэглэх хүслийг хэлдэг ажээ.

Та хэдэн цаг тутамд хооллодог вэ? Танд хооллох цагийн хуваарь бий юу эсвэл өлссөн үедээ л хооллодог уу?

3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Natasha Natasha

    Natasha Natasha

    2020/11/02 at 18:52

    Oilgosongui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *