Артрит өвчний үед өвдөлт намдаах үйлчилгээтэй 5 хүнс

3

Артритийн 100 орчим төрөл байхаас гадна уг өвчнөөс хамааралтай өөр бусад төрлийн өвчин ч бүртгэгджээ. Хамгийн түгээмэл хэлбэр гэвэл остеоартрит (ОА), ревматоидный артрит (РА), псориатический артрит (ПСА), фибромиалги болон тулай аж.

Эдгээр өвчнүүдэд нэгэн нийтлэг шинж тэмдэг бий: үе мөчөөр өвдөх. Үе мөчөөр маш хүчтэй өвдөнө, огцом, халуун, судас лугших мэдрэмж төрдөг. Энэ өвчнөөр өвдөж буй хүмүүсийн хэлж байгаа нь үе мөч өвдөх шиг таагүй өвчин ховор гэнэ. Яс, холбоос эд, үеүдийн үрэвсэл огтлолцож артрит өвчний их бага тодорхойлогддог байна.

Артриттай тэмцэх хамгийн шалгарсан арга нь хооллолт гэж үздэг. Брисбенийн хүнсний анагаах ухааны клиникийн тооцооноос харахад “хоолны дэглэм нь олон төрлийн артритийн шалтгаан болон эмчилгээ болж чадна. Харамсалтай нь эмчилгээний энэ чухал хүчин зүйлийг хүмүүс тэр болгон анхаарахгүй байна” гэж дурджээ.

Артритийн өвчнийг намдаахад туслах 5 хүнс

Юуны түрүүнд “триггер хүнс”-ийг мэдэж хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Триггер хүнс – харшил хөдөлгөж биед буруу хариу үйлдэл үзүүлдэг хүнс (ихэвчлэн үрэвсэл үүсгэх). Триггер хүнсэнд жирийн сүүн бүтээгдэхүүн, улаан мах, буудай, эрдэнэ шиш, үхрийн мах болон олон наст ургамлууд багтана.

Дээрх сөрөг үр нөлөөтэй хүнсийг анхааралдаа авахын сацуу артритийн өвчнийг намдаах 5 хүнсийг хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөжээ.

1. Алим

Алим нь хоёр хүчтэй биофлавоноид болох кверцетин болон рутинаар баялаг. Хоёулаа гистамины задлах үйл явцыг удаашруулна: бие махбодийг үрэвслээс хамгаална, цусны эргэлтийг эрчимжүүлнэ.

Кверцетин болон рутины эх сурвалж нь булцуут цэцгийн цай, цоохор майлз, каперс, цитрусын төрлийн жимс (жүрж, грейпфрут, нимбэг, лайм), цангис, ногоон чинжүү болон сонгинод ихээр агуулагддаг.

2. Бүйлсэн самар

Бүйлсэн самар нь Е амин дэмээр баялаг, 1 унцид 7,3 мг агуулагдана. Е амин дэм нь эсийн хөгжлийг идэвхжүүлэхээс гадна цинктэй нэгдэж зөөлөн эдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг.

Е амин дэм нь бууцай, чихэрлэг төмс, авокадо, буудайны үр, далдуу модны тос, хаш болон наран цэцгийн самарт ихээр агуулагддаг.

3. Загас

Хүйтэн усанд амьдардаг загас нь их хэмжээний тосны хүчил болох омега-3 агуулдаг – үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Омега – 3 нь эйкозапентийн хүчил (EPA), окозагексаенийн хүчил (DHA) агуулдаг, мөн далайн тосны хүчил хэмээгддэг бодисоор баялаг ажээ. EPA болон DHA нь үрэвслийн үйл явцыг дарангуйлж, дархлааны системийг дэмждэг, мөн ферментийн ялгаруулалтад нөлөөлдөг байна.

Далайн гаралтай омега-3-ын эх сурвалжтай хүнсэнд яргай, туна, сардин болон хар амар загас багтана. Цагаан хоолтнууд омега-3-ын эх сурвалжаа маалингын үр, чиагийн үр, буурцаг, байцаа зэрэг ургамлын гаралтай хүнснээс авна.

4. Өндөг

Өндгөнд агуулагдах уураг нь цусан дахь триптофаны хэмжээг нэмэгдүүлнэ. Триптофан нь серотонины босгох барилгын блок болно: сэтгэл санаа тэнцвэржүүлэх гормон, мөн өвчин мэдрэх мэдрэмжийг багасгана. Триптофан нь мөн тархи болон бие махбодь дахь эндорфины хэмжээг нэмэгдүүлнэ.

Бяслаг, яргай загас болон цацагт хяруул нь триптофаны эх сурвалж болно. Цагаан хоолтнуудын хувьд самар, үр, хан боргоцой, дүпүхэрэглэнэ.

5. Хонины мах

Хонины мах – цинкийн агууламж өндөртэй, хүний бие махбодийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бодис. Артритийн холбооны судалгаанаас харахад, “артритийн өвчлөлтэй хүмүүс уг өвчнөөр шаналаагүй хүмүүсийг бодвол цинкийн дутагдалтай байгаа нь судалгаагаар тогтоогдсон” гэжээ. Шинжилгээгээр “цинкийн хэмжээ нь маш бага” гарсан хүмүүсийн хувьд өвчний хүнд хэлбэр ч илэрч байв.

Далайн гаралтай хүнс, улаан мах, гэрийн шувуу, овьёос, шош, самар, үр (ялангуяа, хулууны)-д цинкийн эх сурвалж ихээр агуулагддаг. Цагаан хоолтнуудын хувьд бүхэл үрээс цинкээ авах хэрэгтэй.

2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Untah geel bjiina untchihsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *