Вьетнамын нэгэн тосгоны хүүхдүүд сургуульдаа явахын тулд гялгар уутанд орж гол гаталдаг байна

0

Вьетнамын нэгэн тосгоны хүүхдүүд сургуульд явахын тулд борооны дараа эргээсээ хальж үерлэсэн голын усыг гатлахаас өөр аргагүй болдог. Үүний тулд тэд гялгар уутанд ордог тухай 9 Gag-д бичсэн байна.

Голыг гатлах хулсан гүүр байдаг хэдий ч борооны улирлын үед ямар ч нэмэргүй, бүр ч аюултай болдог ажээ.

Vov.vn/9gag.com

 

Энэ үед хүмүүс сал эсвэл гялгар уут ашиглахад хүрнэ.

Vov.vn/9gag.com

 

Томчууд хүүхдүүдээ гялгар уутанд “савлаад” …

Vov.vn/9gag.com

 

… үнэ цэнтэй ачаагаа чанга атган голыг гатална.

Vov.vn/9gag.com

 

Үнэхээр эрсдэлтэй. Ингэж л явцгааж байна:

Төр засгаас тосгоны оршин суугчдад нэг биш удаа салаар үерлэсэн гол гатлахгүй байхыг анхааруулжээ. Ширүүн урсгалтай гол салыг эргүүлж мэдэх тул амь насанд аюултай. Ийм тохиолдол ч бүртгэгдсэн – тосгоны оршин суугчийн сууж явсан сал эргэж ширүүн урсгал түүний амийг авч одсон гэдэг.

 

Гэхдээ хүмүүст үүнээс өөр арга байхгүй. Хүүхдүүд ямар нэгэн байдлаар сургуульд явж эрдэм мэдлэгтэй болох ёстой гэж томчууд үзнэ.

Vov.vn/9gag.com

 

Голоо гаталсны дараа дахиад тосгоны шавар шалбааг болсон замыг 5 цагийн турш туулах ёстой.

Vov.vn/9gag.com

 

Хүүхдүүд сургуульдаа бүтэн долоо хоногоор явдаг ба амралтын өдрүүдэд л гэртээ ирдэг ажээ.

Vov.vn/9gag.com

Тосгоны оршин суугчид төр засгаас гүүр тавьж өгөх байх гэсэн найдлагатай явдаг ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар уг асуудал таг гацжээ – гүүр барихад ойролцоогоор 272,000 ам.доллар хэрэгтэй гэнэ. Үүнээс гадна барилгын материал хүргэхэд тун хэцүү газар – халтиргаа ихтэй, нарийхан 12 км замаар тэр болгон том оврын автомашин явж чадахгүй ажээ.

Хүүхдүүд эцэг эхийнхээ үүрч байгаа эрсдэлийг бүрэн ухаарч хичээл сургуульдаа шамдан суралцаж байгаа гэж найдна. Вьетнам хүүхдүүд эрдэм мэдлэгтэй болохын тулд өөрийн болон эцэг эхийнхээ амь насаар дэнчин тавихад хүрч байна.

Уншигч таны бодлоор энэ газар ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

13
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *