Европын хөлбөмбөгийн холбоо багуудад ширээн дээр байрлуулсан ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг хөдөлгөхийг xориглож, зөpчсөн тохиолдолд тоpгууль хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ

0

Өнгөрсөн өдрүүдэд Кристиано Роналдо, Пол Погба зэрэг тоглогчид хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээрх ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүнийг авч байгаа нь олны анхаарлын төвд ороод буй билээ. Тэгвэл Евро-2020 тэмцээнийг зохион байгуулагч Европын хөлбөмбөгийн холбооны зүгээс багуудад дахин ийм үйлдэл гаргавал тоpгууль хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ.

Өнгөрсөн даваа гарагт Португалийн шигшээ багийн ахлагч Роналдо хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр байршуулсан ивээн тэтгэгч байгууллагын Кока Кола ундааг өөрийнхөө урдаас холдуулж тавьсан юм.

Тэгвэл үүний дараа мягмар гарагт Францын шигшээ багийн хагас хамгаалагч Пол Погба ширээн дээрх Heineken шар aйргийг мөн ширээнээс буулгасан юм. Тэрээр исламын шашинтай тул сoгтууруулах ундааг ийнхүү урдаасаа холдуулсан аж.

Түүнчлэн Италийн шигшээ багийн тоглогч Мануэль Локателли өнгөрсөн лхагва гарагт тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Кока Кола ундааг урдаасаа холдуулж, оронд нь ус тавьсан байна.

BBC агентлагын мэдээллэж буйгаар тэмцээнийг зохион байгуулагчид оролцогч багууд болон залуучууд, эмэгтэйчүүдийн шигшээ багуудыг Европын хөлбөмбөгийн холбооны салшгүй нэгэн хэсэг мөн хэмээгээд Евро-2020 тэмцээнд оролцож байгаа тамирчид холбооны дүрмийг дагаж мөрдөх учиртайг анхааруулжээ.

Martin Kallen (via UEFA)

Мөн тэрээр Пол Погба зэрэг тамирчдыг шашин шүтлэгийн улмаас ийм үйлдэл гаргасан гэдгийг ойлгож байгаагаа илэрхийлсэн байна. Евро-2020 тэмцээний гүйцэтгэх захирал Мартин Каллен хамтран ажиллагч, ивээн тэтгэгч байгууллагуудын бүтээгдэхүүнийг хэвлэлийн бага хурлын үеэр хөдөлгөх, авах үйлдэл гаргавал тухайн шигшээ багт сахилгын хариуцлага хүлээлгэх, тоpгох боломжтой талаар дурьджээ. Энэ тухай тэрээр, “Европын хөлбөмбөгийн холбоо тоглогчдыг шууд тоpгохгүй. Харин манай байгууллагын зүгээс гишүүн орнуудын хөлбөмбөгийн холбоогоор дамжуулан хариуцлага тооцох боломж нээлттэй. Бид харилцан зөвшилцлийн үндсэн дээр эдгээр тоглолтуудыг зохион байгуулж байгаа” хэмээжээ.

Харин Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг урдаасаа холдуулахгүй байх шийдвэр гаргасан талаараа дараах тайлбарыг өгчээ.

5
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *