Өөрөөсөө илүү жинтэй, том биетэй эрчүүдтэй гэр бүл болсон бүсгүйчүүдийн амьдрал яагаад бусдаас илүү аз жаргалтай байдаг вэ?

0

Гэрлэлт амжилттай болж, аз жаргалтай амьдрах эсэх асуудалд хосуудын биеийн жин хамааралгүй мэт санагдаж болох ч үүнтэй холбоотой сонирхолтой баримтууд олон байдаг ажээ. Судалгаагаар өөрөөсөө бага зэрэг илүү жинтэй эрчүүдтэй гэрлэсэн бүсгүйчүүд бусдаас илүү аз жаргалтай амьдрах хандлагатай байдаг нь ажиглагджээ.

Хосуудын биеийн жин тэдний харилцаанд нөлөөлдөг

© DFree / Shutterstock.com, © George Rogers/SIPA/SIPA/East News

Шинээр гэрлэсэн хосуудын дунд 2 жил тутамд санал асуулга явуулж, 4 жилийн хугацаатай судалгаа явуулахад өөрөөсөө бага зэрэг илүү жинтэй эрчүүдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд бусдаасаа илүү аз жаргалтай байна гэж хариулсан байжээ. Уг судалгааг биеийн жингийн индекс буюу тухайн судалгаанд оролцогчдын биеийн жин болон өндрийн харьцаанд үндэслэж явуулсан аж.

Магадгүй энэ нь биеийн жингийн индекс өндөртэй хүнтэй хамт амьдрахдаа бие галбиртаа сэтгэл хангалуун байж, нэмэлт дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм барих шаардлагагүй байдагтай холбоотой биз ээ.

 

Эрчүүд болон бүсгүйчүүд дур булаам байдлыг өөрөөр дүгнэж үздэг

© face to face/FaceToFace/REPORTER/East News, © DFY/KCS/East News

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст эсрэг хүйсний нийт 100 хүний гэрэл зураг өгч, хамгийн сэтгэл татам нэгний зургийг өөрсдийн үнэлэмжээр дүгнэж, шалгаруулах судалгаа явуулахад эрчүүдийн олонх нь нэг бүсгүйг дур булаам гэж сонгож байсан бол бүсгүйчүүдийн хувьд олон төрлийн залуусыг дур булаам гэж сонгосон үр дүнтэй байжээ.

© NPA/The Grosby Group/EAST NEWS, © s_bukley / Shutterstock.com

Эрчүүдийн хувьд дийлэнх нь туранхай, дур булаам биетэй бүсгүйг сонгож байсан бол бүсгүйчүүдийн хувьд булчинлаг, туранхай гэх мэт олон төрлийн дүр төрхтэй эрчүүдийг өөрсдийн үнэлэмжээр сонгож байжээ. Хамгийн сонирхолтой нь эрчүүд тодорхой нэг дүр төрхтэй бүсгүйг дур булаам гэж үзэх хандлага их байсан бол эмэгтэйчүүдийн хувьд хэн нэгнийх нь дур булаам гэж үзсэн эрийн зураг нөгөө нэгэнд нь тийм ч харц булаам биш гэж дүгнэгдэх явдал түгээмэл байжээ.

 

Эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө том биетэй эрчүүдтэй амьдралаа холбох хандлагатай байдаг нь хүний төрөлхийн зөн совинтой холбоотой

© F. Sadou/SIPA/EAST NEWS

Удамшлын xүчин зүйлс арилж үгүй болно гэж үгүй. Хүн төрөлхтөн агуйд амьдардаг байсан хүй нэгдлийн үеэс эхлэн эмэгтэйчүүд өөрөөсөө том биетэй эрчүүдтэй хамт амьдарч, тэдний хамгаалалт, нөмөр нөөлөг дор байдаг байсан билээ. Энэ нь одоо ч эмэгтэйчүүдэд төрөлхийн зөн совин болон дотоод ухамсарт нь үлдсэн тул өөрөөсөө том биетэй эрчүүдэд татагдах үндсэн шалтгаан болдог байх магадлалтай.

 

Гэвч мэдээж хүн бүр адилгүй

Nabela / Instagram

Дийлэнх хосуудын хувьд дээр дурьдсанчлан ижил төстэй сонголтыг амьдралдаа хийсэн байдаг ч нийгмийн амьдрал, орлого, оюун ухаан зэрэг олон зүйлсийн нөлөөгөөр нийтлэг байдлаас өөр сонголт хийсэн хүмүүс ч бас цөөнгүй бий. Үүнээс авч үзвэл ямар ч бие галбиртай бүсгүй хүн зөв нэгнийхээ дэргэд аз жаргалтай байж чаддаг гэж дүгнэж болох биз ээ.

© Jeffrey Mayer/WireImage/Getty Images

Дээрх судалгааг та хэр зэрэг бодитой гэж бодож байна вэ? Өөрөөсөө том биетэй эрчүүдтэй амьдралаа холбосон бүсгүйчүүд үнэхээр амьдралдаа бусдаас илүү сэтгэл хангалуун байж чаддаг болов уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargal mungun deer togddog ai medeh boloogvi l bnu

    2021/06/20 at 11:58

    ChrisPrat AnnaParis nar salaad udaj bn hoe Yun jargal hahh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *