Оройн хоолыг баллаж мэдэх бидний хоол хийхдээ гаргадаг 15 ноцтой алдаа

3

Гоймон чанаж байгаа усандаа тос хийвэл наалдуулдаггүй гэж бодсон хэвээр л байна уу? Гэвч тийм тос хоолыг илүү муухай болгодог. Учир нь болсон гоймондоо соус нэмж хутгах үед тосны нөлөөгөөр сайн холилдохгүй. Ингээд таны хоол хүссэнээс тань өөр болж таны урмыг хугалах болно. Харин бид танд оройн хоолоо сүйтгэхгүй байх чухал зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Гоймон чанаж байхдаа ус руугаа тос хийдэг

© Chris Cole / Photodisc / Getty Images

Зарим хүмүүс гоймон чанаж байгаа усандаа тос хийдэг. Тэрхүү үйлдэл нь гоймонг наалдуулахгүй байх зорилготой. Гэвч хэрэв та гоймондоо соус холихоор төлөвлөж байгаа бол энэ тийм ч сайхан санаа биш юм. Учир нь тостой гоймонгийн наалдамтгай чанар буурч соустай холиход төвөгтэй болдог.

 

2. Гоймонгоо усанд дэвтээж, зайлдаг

© shutterstock.com

Ихэнх хүмүүс гоймон чанасан халуун усаа шууд асгадаг. Гэвч усаа асгалгүй гоймонгоо хэсэг зуур байлгах нь хоолонд илүү амт оруулдаг байна. Хэрэв та соустай паста хийх гэж байгаа бол ус наалдамхай чанарыг нь нэмэгдүүлж, гоймон соус хоёрыг сайтар холилдоход туслах болно. Хэрэв гоймонг хүйтэн усаар зайлбал соус тогтохгүй урсах эрсдэлтэй.

 

3. Гоймонгоо хутгахгүй удаан байлгадаг

© shutterstock.com

Гоймонгоо болсон даруйд нь сайтар хутгаж өгөх хэрэгтэй. Цардуулаг чанар нь бүрэн арилаагүй байдаг учир эхэндээ илүү наалдамтгай шинж чанартай байдаг.

 

4. Махыг гэсгээхгүй байх

© Depositphotos.com

Хоол хийхээсээ өмнө махаа хөргөгчөөс гаргаж өрөөний температурт гэсгээх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол бүрэн гэсээгүй мах жигд бус болох, гадна тал нь түлэгдэж дотор тал нь түүхийрэх зэрэг эрсдэлтэй.

 

5. Хэрчихээсээ өмнө махаа амраадаггүй

© Depositphotos.com

Мах шарах үед шүүс нь голдоо төвлөрсөн байдаг. Тиймээс махаа зүсэхээсээ өмнө хэсэг хүлээвэл махны шүүс бүхэлдээ тархаж зөөлхөн, шүүслэг болно.

 

6. Будаагаа хутгадаг

© shutterstock.com

Хэрэв та будааны зутан хийхгээгүй л юм бол будаагаа хутгахгүй байсан дээр. Үгүй бол цардуулаг чанар нь нэмэгдэж нялцгай болдог.

 

7. Будаа агшааж байхдаа тагийг нь онгойлгодог

© shutterstock.com

Хэрэв та тогоонд будаа чанаж байгаа бол будаа бүрэн агшсан эсэхийг шалгахын тулд тагийг нь авах хэрэггүй. Хэрэв тэгвэл хий нь гадагшилж будаа түүхийрнэ. Мөн будаа болон усны харьцааг алдагдуулж аргуу болгодог.

 

8. “Extra virgin” оливын тосонд хоол шардаг

© shutterstock.com

Extra virgin” оливын тос нь халуунд тэсвэр муутай. Тиймээс хэрэв ийм тосонд өндөр температурт хоол шарвал химийн бодис мэт үнэр ялгарна.

 

 

9. Загасны махыг хуурай байлгадаггүй

© Depositphotos.com © shutterstock.com

Хэрэв загасны мах нойтон байвал мах шарах үед уснаас болоод жигнэгдэж эхэлнэ. Тиймээс гадна талд алтан шаргал хайрс тогтохгүй гэсэн үг.

 

10. Ногоон ногоог нойтон байлгадаг

© shutterstock.com

Та ногоонуудаа угааж дууссаныхаа дараа хатсан эсэхийг нь шалгах хэрэгтэй. Үгүй бол ус нь ууршиж, хоол болсны дараа хүнсний ногоо хэт нялцгай болох эрсдэлтэй. Мөн амтгүй болдог.

 

11. Нухсан төмсөнд хүйтэн цөцгийн тос хийдэг

© Depositphotos.com © Depositphotos.com © shutterstock.com

Цөцгийн тосоо хайлуулахгүй хатуугаар нь хийвэл төмсний нухшинд бүрэн тархахгүй. Тиймээс цөцгийн тосоо хайлуулж байгаад хийвэл илүү сайхан амттай болно.

 

12. Нэг хайруулын тавганд хэт олон юм хийдэг

© shutterstock.com © shutterstock.com

Хэрэв та олон хүнд хоол хийж байгаа бол нэг дор олон орц хамтад нь хийж болно. Нэг хайруулын тавганд хэтэрхий олон зүйл хийх нь хоолыг аргуу болгодог. Дулаан жигд тархах боломжгүй болгож, махны чийгийг багасгадаг.

 

13. Сармисаа хэтэрхий эрт хийдэг

© shutterstock.com © shutterstock.com

Сармис хурдан түлэгддэг учир хамгийн эхэнд шарах нь тохиромжгүй. Түлэхгүйн тулд хоол гарахын өмнөхөн хийсэн дээр.

 

14. Саваа урьдчилж халаадаггүй

© shutterstock.com © shutterstock.com

Ямар нэг зүйл шарахаасаа өмнө хайруулын тавгаа хэдэн минут халаах хэрэгтэй. Эсвэл таны шарж байгаа маханд тос нэвчиж, болцод нөлөөлнө.

 

15. Төмсөө шарахаасаа өмнө болгодоггүй

© Depositphotos.com

Хэрэв та түүхий төмс зууханд хийвэл гаднах хэсэг нь шарагдаж, дотор нь бүрэн болохгүй байх эрсдэлтэй. Тиймээс төмсөө шарахаасаа өмнө буцалж буй усанд хэсэг чанах хэрэгтэй.

Та эдгээр алдаануудыг гаргаж байсан уу? Хоол хийж байхдаа гаргаж байсан өөр алдаа байвал сэтгэгдэл бичиж хуваалцаарай.

48
ГоёГоё
18
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *