Судалгаагаар бие давхар бүсгүйчүүдийн 50% нь нуруу өвдөх шинж тэмдгийг мэдэрдэг ажээ. Үүний шалтгаан нь биеийн жингийн өөрчлөлт болон хэвийн бус байрлалд олон цаг байх болсноос үүдэлтэй байдаг. Иймээс судлаачид бие давхар бүсгүйчүүдэд жирэмсний үед авбал зохих байрлалуудыг нэрлэжээ. Манай сайт уншигч танд тэдгээр байрлалуудыг толилуулж байна.
1. Толгой болон хэвлийн хэсгээ цэх байлгах
Цэх зөв зогсож сурах, мөн зөв алхах нь жирэмсний үед тун чухал.
- Толгойгоо урагшаа хойшоо эсвэл хажуу тийш хазайлгах хэрэггүй. Чих тань яг мөрний дагуу байрлалтай эгц байх хэрэгтэй.
- Хэвлий хэсгээ цэх байлгахыг хичээгээрэй. Учир нь гутал өмсөх үед хөлний нуман яс хүний биед бага зэргийн хазайлт үүсгэж байдаг ажээ.
- Нэг байрлалдаа удаан зогсохоос зайлсхийх хэрэгтэй.
2. Хажуулдаж хэвтэх
Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар жирэмсний үед хажуулдаж унтах нь зүйтэй ажээ. Ялангуяа зүүн тал руугаа хажуулдаж унтах нь эхэст очих цус болон шим тэжээлийн хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Мөн түүнчлэн хөлөө нугалж, хөлөн завсраа дэр хийж унтах нь таны нурууг амрааж, өвдөлтийг багасгах ач тустай. Эхний гурван сарын хугацаанд дээш харж унтахад ямар нэгэн асуудал үүсдэггүй. Харин 3 сараас хойш хажуулдаж унтахыг хичээх хэрэгтэй.
3. Түшлэгтэй сандлыг эргүүлж суух
- Хөл хүнд бүсгүйчүүд суухад таагүй мэдрэмж их төрдөг тул танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- 30 минутаас илүү хугацаагаар нэг байрлалд суухаас зайлсхийх хэрэгтэй.
- Түшлэгтэй сандалтай бол эргүүлээд, түшлэгийг нь урдаа гаргаж суугаарай.
Хэрэв доороо хөлтэй болон оффис сандал дээр сууж буй бол сандлаа хамаагүй хөдөлгөхөөс зайлсхийгээрэй.
4. Хөл доороо түшлэг тавьж өгөх
Аяга таваг угаах зэрэг удаан зогсож хийх шаардлагатай болдог гэрийн ажил жирэмсний үед тун хүндрэлтэй болдог. Энэ тохиолдолд та өөрт эвтэйхэн нөхцлийг бүрдүүлэхийн тулд нэг хөл доороо жижиг сандал эсвэл хайрцаг тавьж өгөөрэй. Харин 20-30 минут тутамд хөлөө сольж тавихаа мартаж болохгүй.
5. Суухдаа доороо болон нурууныхаа ард дэр тавьж байх
Буйдан дээр суухдаа доороо, нурууны ар хэсэгтээ дэр тавих нь таныг цэх суухад тусална. Мөн ямар ч төрлийн сандал дээр суусан хөлөө ташаа хэсгээс дээш гаргаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.
6. 00-ын өрөөнд зөв суух
Жирэмсний үед өтгөн хатах явдал их байдаг. Тиймээс хүндрэх үед танд туслах байрлалыг туршиж үзэхийг зөвлөж байна.
- Жижиг сандал эсвэл гишгүүрийг хөл доороо тавих
- Тохойгоо өвдөг дээрээ байрлуулаад нуруугаа цэх суух
- Амьсгаагаа түгжих хэрэггүй. Удаанаар, жигд амаараа амьсгалж өгснөөр таны биеийн булчингууд сулрах болно.
7. Жирэмсний үеийн нуруу өвдөлтийг багасгах
Жирэмсний үед нурууны дээд булчинг хана ашиглан сунгах нь тун тохиромжтой.
- Далны доод хэсэгт дэр байрлуулаад хана налж зогсоорой. Ингэхдээ таны хөл хоорондын зай 30см орчим байх хэрэгтэй.
- Эрүүгээ доошлуулж гүн амьсгал аваарай. Амьсгал авсны дараа хүзүү, толгой, мөрөөрөө хана руу түлхээрэй.
- Тав тоолоод амьсгалаа гаргаж болно.
Өгзөгний булчин болон нурууны булчинг амрааж, чангалах дасгал.
- Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, гараа гуяны дээд хэсэгт байрлуулаад өвдгөө аажим нугалаарай.
- Ташаа хэсгээрээ урагш бөхийгөөрэй. Ингэхдээ ташаа хөдөлгөөнгүй арагш хананд тулж, мөр болон нуруу цэх байх хэрэгтэй. Энэ үед гуяны дээд хэсэг болон нурууны булчинд ачаалал үүсч буйг та мэдрэх болно.
- Уг байрлалд орсны дараа 5 тоолоод эхлэл байрлалд эргэн орно.
Бие давхар байх үед тань тулгарч байсан хамгийн хэцүү асуудал юу байсан бэ?