Хортой архи уугаад сохорсон эрийг виски хараа оруулжээ

0

Хортой архи уугаад сохорсон эрийг виски хараа оруулжээ


Зохиолч Эрнест Хэмингуэй нэгэнтээ архи уугаад хараагүй болж байсан тухайгаа хүүрнэсэн байдаг. Гэтэл энэ явдал Шинэ Зеландын нэгэн эрхэмд бодитоор тохиолдсон байна. Өнгөрөгч 6-р сард эцэг эхийнхээ хуримын 50 жилийн ойг тэмдэглэхэд оролцсон 65 настай Denis Duthie лонх архинаас хэдэн балга уусан нь түүнийг хараагүй болоход хүргэжээ. Denis Duthie чихрийн шижин өвчтэй учир эмчилгээ хийлгүүлж байсан нь архи уугаад хараагүй болох шалтгаан болсон байна. Тодруулбал түүний уусан архин дахь хор уусан эмнүүдтэй нь харилцан үйлчилж, Denis Duthie-г хараагүй болгожээ.Тэрээр эцэг эхийнхээ хуримын ойд зочилсныхоо дараа хариад унтлагынхаа өрөө рүү явахдаа нүд нь харанхуйлаад байгааг мэдсэн бөгөөд гадаа харанхуй болж байгаа юм байна гэж бодоод цагаа хартал дөнгөж 15.30 болж байсан гэж сонинд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Тэмтчин байж унтлагынхаа өрөөний гэрлийг асаахдаа өөрийгөө бүрэн сохорсон гэдгээ мэдсэн тэрээр унтчихвал энэ нөлөө арилна гэж бодсон ч хараагүй хэвээр байсан учир түүний эхнэр Duthie-г эмнэлэгт хүргэжээ. 20 жилийн турш чихрийн шижин өвчнөөр өвчилсөн түүнийг нэн даруй эрчимт эмчилгээний тасагт шилжүүлснээр барахгүй эмч эхнэрт нь түүнийг амьдрах найдваргүй болжээ хэмээн хэлсэн байна. Duthie-гийн мэс ажилбарт оролцсон эмч хэлэхдээ түүний ходоодыг нээхэд хумсны будаг арилгагчтай адил хурц үнэр үнэртэж байсан гэнэ. Эмч нарын оношлосноор метанол агуулсан архи ууж, формальдегидийн хордлого болсон түүнийг этанолоор эмчлэх боломжтой гэж үзсэн байна. Гэвч эмнэлэгт согтууруулах ундаанд агуулагддаг нэг төрлийн спирт болох этанол хангалттай хэмжээнд байгаагүй учир дэлгүүрээс 55 долларын үнэтэй, хар шошго бүхий Johnnie Walker виски худалдан авч, Duthie-гийн ходоод руу дуслаар хийхийг хамгийн сайн арга хэмээн найдаж хүлээжээ. “Би тав хоногийн дараа сэрээд нүдээ нээхдээ юмыг харж чадаж байсан.” хэмээн өгүүлсэн Duthie ходоодоо тайруулж, 14 кг-ийн жин хаясан хэдий ч одоо бие нь маш сайн байгаа гэнэ. Гэхдээ тэрээр энэ явдлаас хойш эрүүл амьдралын хэв маягийн талаар нухацтай бодох болсноор барахгүй дусал ч архи уухгүй гэсэн байна. Метанол буюу метилийн спиртийн хувьд энэ нь модыг хуурай нэрэх аргаар гаргаж авдаг учир модны спирт хэмээн нэрлэгддэг бөгөөд зөвхөн гэр ахуйн зориулалттай цэвэрлэгээний бодисуудад агуулагддаг, хүнсний зориулалттай бүтээгдэхүүнд агуулагдах ёсгүй спирт юм. Зөвхөн 10 мл цэвэр метилийн спирт хараагүй болгох, мэдрэлийн системийг гэмтээх гэх мэтээр бие махбодийг ноцтой гэмтээж чадах ба энэ спиртийн 30 мл хэмжээ нь шууд үхэлд хүргэдэг аж. Хордлогын шинж тэмдэг хэдхэн цагийн дараагаас толгой өвдөх, тамирдах, дотор муухайрах, бөөлжих гэх мэтээр илэрдэг байна. Согтууруулах ундаанд агуулагддаг этилийн спирттэй харагдах байдал болон амтны хувьд адил учир ялгаж танихад хэцүү юм. Энэ дашрамд мэдээлэхэд 2011 оны зун Туркийн Бодрум хотод дарвуулт завины аялалаар явж байсан Оросын жуулчид метилийн спирт агуулсан коктейлэнд хордож, 6 хүн амь насаа алдаж байжээ. Гэхдээ архийг метилийн спиртээр найруулсан эсэхийг шалгах хялбар арга байдаг аж. Зэс утсыг гал дээр барьж улайсгаад архинд дүрэхэд метилийн спирт агуулагдсан бол формалины юутай ч андуурашгүй, хурц үнэр үнэртэнэ. Өөрөөр хэлбэл морг буюу цогцос хадгалах газраас үнэртдэг үнэр гарна. Учир нь формалиныг цогцсыг муутгахаас сэргийлэх зорилгоор ашигладаг учир ийнхүү үнэртдэг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. MuTe

    2012/12/09 at 18:02

    заза гарч виски авж ууя.

  2. Зочин

    2012/12/09 at 18:42

    westbam aa nugu sims 3 chn daemon tools oor mount hiij suulagchaad daraan crack n huulad daraan
    patch iin suulgad gehde patch n install hiched suuhq bh shig baihin
    tegeed sims 3 luuga oruulahleer disc neheed teged deamon ooro mount hiched toglomruga
    oruulhaar iim bichej garj ireed toglj boldgue

    disc authorization failure
    we are unable to verify that your disc is a valid copy the sims3
    please contact customer service

    deeres n bas launcher luu n orulah geher uptade.exe gesen file garj irched msvbvm60.dll
    geed alda garj ired bhin yahuuu ? tuslaach yaraltai

  3. uniQu3

    2012/12/09 at 19:05

    хараа сайжруулчих юм биш биздээ :p

  4. Зочин

    2012/12/09 at 19:08

    arhi yygaad yagad sohordog talaar bichih heregtei baijdee, duu min etanoliin hemjee aldagdsan arhi huniig sohoryyldag, nermel arhi goyo geed yygaad baidag humuus ch bas sohoroh ayul ondor baidag, ene n yurn gen daa oorchlolt oryylsnaas bolj ydam damjsan haraa myytai humuus gej baidag, ene zovhon pc, nom haranhyid ynshih bolon tv oirhnoos uzehdee bish bidnii ovgod aali hediin gend chin syylgatsan baigaa aldaa. ene talaar sydlaad daraa enigaa zasaj bicheerei

  5. avp_0227

    2012/12/09 at 19:29

    гайхалтай юмаа

  6. Зочин

    2012/12/09 at 21:22

  7. Зочин

    2012/12/10 at 19:30

    wiski reclaml bna shde

  8. Зочин

    2012/12/10 at 21:20

  9. Зочин

    2012/12/10 at 22:08

    horiig horoor

  10. n_puugii

    2013/01/09 at 23:55

    aztail yum

  11. Зочин

    2013/01/24 at 15:16

    sohorwoo teghiin bol dahiad awaarai :d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *