Деми Мур өнгөрөгч 5-ны Лхагвар гаригт зад партиджээ

0

Деми Мур өнгөрөгч 5-ны Лхагвар гаригт зад партиджээ


Өдгөө тавин насыг зооглож байгаа ч Холливудын сайхан бүсгүйчүүдийн тоонд бичигдсээр байгаа нэгэн бол жүжигчин Деми Мур билээ. 16 настайдаа ахлах сургуулиа орхин энтертайнмент чиглэлийг хөөж эхэлсэн тэрээр жүжигчин гэдгээсээ гадна кино продюсер, кино найруулагч нэгэн бөгөөд урьд нь ая зохиогч, загвар өмсөгч байжээ. Анхны нөхөр, дуучин Фредди Мураасаа Мур нэрийг авсан Деметрия Жин Гайнс Demetria Gene Guynes хоёр дахь нөхөр Брюс Уиллисынхаа гурван охиныг тээж төрүүлсэн эх хүн. Түүний гурав дахь нөхөр Эштон Катчер нь түүнээс 16 насаар дүү нэгэн.2005 онд эхэлсэн тэдний хамтын амьдрал 2011 онд буюу 6 жилийн дараа дуусгавар болж, ганц бие эмэгтэй болсон Деми Мур өнгөрөгч 5-ны Лхагва гаригт Маяамигийн эрэгт болсон Шанелийн үдэшлэгт оролцсон байна. Тэрхүү үдшийг зохион байгуулж, хөтлөн явуулсан Америкийн зураач, кино бүтээгч Julian Schnabel-ын хүү Vito Schnabel-тай болзож байгаа гэсэн цуу ярианы эзэн болоод байгаа Деми энэ үдэшлэгийн нэг зочин байсан ба түүнтэй хамт Америкийн бизнесийн магнат Martha Stewart, дуучин Lenny Kravitz, загвар өмсөгч Naomi Campbell, Adriana Lima, загвар зохион бүтээгч Nicole Miller тэргүүтэй олон алдартнууд байжээ. Хэдий нас тавь шүргэж яваа ч залуу бүсгүйчүүдээс дутахгүй үзэсгэлэнтэй, эрч хүчтэй харагдаж байгаа жүжигчин Деми энэ үдшийг тун ч доргио өнгөрүүлснийг илтгэх зурагнуудыг та бүхэн тухлан үзнэ үү.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2012/12/09 at 19:06

    mmm

  2. Зочин

    2012/12/09 at 19:33

    ee ter guyiig ni harchildaa bur tavichijee xaxa

  3. zaya96

    2012/12/10 at 10:59

    муухай хөлтэй юм аа

  4. BEK_KKK

    2012/12/10 at 21:56

    baba

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *