Сүйрч хаягдсан хөлөг онгоц аялал жуулчлалын нэртэй үзмэр болжээ

0

Сүйрч хаягдсан хөлөг онгоц аялал жуулчлалын нэртэй үзмэр болжээ


2000 оны 4-р сард Соломоны арлуудын Sandfly Passage хэмээх газарт газрын зурагт тэмдэглэгдээгүй дэл хадыг мөргөсний улмаас сүйрсэн World Discoverer нэртэй аялалын хөлөг онгоцны тухай мэдээллийг үзэгч та бүхний мэдлэгийн далайд дуслын төдийг нэмэрлэхээр нийтэлж байна. Германы хөлөг онгоц үйлдвэрлэгч Schichau Unterweser компанид 1974 онд бүтээгдсэн уг хөлөг онгоц Автралийн зун хэмээгддэг 11-р сараас 2-р сарыг хүртэлх хугацаанд Өмнөд тал бөмбөрцөг, Антарктик, Фолклендын арлууд, Чили, Ушуайя, Аргентин зэрэг газрууд руу аялалд гардаг байжээ.Хөлөг 3-аас 5-р сар болон 8-аас 10-р сарын хооронд Өмнөд номхон далайн арлууд руу аялалд гардаг байсан бол Аляскын муж, Берингийн тэнгис, Оросын хил орчим руу 6-аас 8-р сарын хооронд аялдаг байсан байна. Ажиглалтын амрах өрөө, эмч бүхий эмчилгээний төв, номын сан, багахан хэмжээний усан сан бүхий наранд шарах тавцан, жижигхэн фитнесс төв, лекц номлолын танхим зэргээр тоноглогдсон World Discoverer хөлгийг 2000 оны 4-р сарын 30-нд орон нутгийн цагаар 16 цагийн орчимд Соломоны арлуудын дунд осолдоход хөлгийг удирдаж явсан ахмад Oliver Kruess ослын дохио өгснийг Соломоны арлуудын нийслэл Хониара хотод хүлээн авчээ. Хотоос илгээсэн аялалын гатлага онгоцонд зорчигчдыг аюул осолгүйгээр суулгаж, бүх зорчигчид эсэн мэнд эх газарт хөл тавьж чадсан байна. Зорчигчдыг нүүлгэн шилжүүлсний дараа хөлгийн ахмад 20 градус хазайсан хөлгийг живэхээс хамгаалж, Roderick Bay руу аваачиж хайргадуулжээ. Дараа нь хөлгийн усан доорх хэсгийг шалгах шалгалтын багийнхан хөлөг дахин сэргээгдэх боломжгүй болсныг мэдэгдсэнээс хойш өнөөг хүртэл хөлөг мөн газраа үлдсэн байна. Ослын үеэр хөлгийн багийнхныг үлгэр жишээ байсныг онцолж, Society Expeditions-ын ерөнхийлөгч Michael Lomax хөлгийн ахмад болон хөлгийн багийнхныг маш баатарлаг бөгөөд мэргэжлийн ур чадвартай байсныг магтан сайшаасан гэнэ. Өдгөө World Discoverer хөлөг Roderick Bay-дээ 45 градусын налуутайгаар байсаар байгаа ба Google map дээрээс харах боломжтой уг сүйрсэн хөлөг онгоц нь аялал жуулчлалын алдартай үзмэрүүдийн нэг болжээ.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2012/12/09 at 19:09

    мм

  2. Зочин

    2012/12/11 at 17:03

    ahmad ni sohtu yvj bgaad onholdchihon enuu

  3. Зочин

    2012/12/14 at 19:12

    yamar sonirholtoi yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *