Судалгааны үр дүн: Хэрэв та 30 наснаасаа хойш хүүхэдтэй болвол, таны хүүхэд гарцаагүй ухаалаг нэгэн болж төлөвшинө!

2

Олон судалгаа болон өгүүлэлд бичсэнээр, төрөхөд хамгийн тохиромжтой цаг үеийг 20-иод нас гэж үздэг. Яагаад гэвэл, хэрэв та хожимдож ээж болох юм бол зарим зүйлс ээдрээтэй байж мэднэ. Хэдий тийм боловч, маш олон хүмүүс амьдрал үзсэнийхээ дараа хүүхэдтэй болох талаар бодох болсон энэ цаг үед, тэдгээр хүмүүст зориулж дуулгах сайхан мэдээ байна, учир нь судалгаагаар 30 наснаас хойш амаржих юм бол таны хүүхэд ухаалаг хүн болж төлөвших гэнэ.

Удахгүй хүүхэдтэй болохоор төлөвлөж буй ээжүүддээ зориулан бид дараах мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

30 наснаас хойш ээж болох юм бол хүүхэд чинь оюуны өндөр чадамжтай байна

Ахимаг настай ээжүүдэд хийсэн судалгаанаас харахад, тэдэнд ээж болж чадахгүй байх эрсдэл байдаг боловч, үүний зэрэгцээ ахимаг насандаа ээж болох юм бол, хүүхдэд нь олон ач тустай болох нь харагдаж байна. Их Британид хийсэн судалгаагаар үүнийг баталсан ба ойролцоогоор 18,000 орчим хүүхдийг судалгаанд хамруулж, тэдний ээжүүдийн нас болон хүүхдийнх нь хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлсөн хоорондын уялдаа холбоог судалжээ. Энэхүү судалгаагаар 30-39 насандаа анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан ээжүүдийн хүүхдүүд 20-29 насандаа анх удаагаа хүүхэдтэй болсон ээжүүдийн хүүхдүүдээс илүү оюуны өндөр чадамжтай болох нь батлагдсан байна.

© annehathaway / instagram © annehathaway / instagram

Өөрөөр хэлбэл 30-аад насандаа амаржсан ээжүүдийн 5 настай хүүхдүүд 20-иод насандаа амаржсан ээжүүдийн мөн ижил насны хүүхдүүдээс танин мэдэхүйн сорил хийлгэхэд, илүү өндөр оноо авчээ. Энэ судалгааны үр дүн Шведэд, 16 насны сурагчдын дунд хийсэн судалгааны үр дүнтэй мөн таарч байгаа юм. Сургуулийн насны хүүхдүүдийн хувьд, 35-39 насандаа амаржсан ээжүүдийн хүүхдүүд оюуны чадамжаараа нэгдүгээрт, 30-34 насандаа амаржсан ээжүүдийн хүүхдүүд хоёрдугаар байрт орсон байна.

DOMINIC LIPINSKI / Getty Images

 

Тэд залуу ээжүүдийг бодоход илүү их нөөцтэй

Тэгэхээр одоо яагаад эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх наслалт хүүхдийнх нь ухаалаг нэгэн болж төлөвших эсэхэд нөлөөлдөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Лондонд хийсэн судалгааны ахлагчаар ажилласан Alice Goisis-ийн хэлж буйгаар, “30-аад насандаа анх удаагаа амаржсан ээжүүд, жишээ нь илүү боловсорсон, хөрөнгө санхүүгийн боломжтой, тогтвортой харилцаатай, эрүүл амьдралын хэв маягтай, төрөлтийн өмнөх бэлтгэлийг сайн хангадаг болон жирэмслэхээр төлөвлөсөн байдаг” болохыг судалгааны явцад баталжээ.

evalomgoria / Instagram

 

Илүү ахимаг настай ээжүүдийн хувьд асуудал өөр

Мөн үүнтэй ижил судалгаа хийхэд, 40 болон түүнээс дээш насандаа хүүхэд төрүүлсэн ээжүүдийн хүүхдүүдийн хувьд, оюуны өндөр чадамжтай байх боломжгүй болох нь тогтоогдсон байна. Гэхдээ бас байж болох ч боломжтой юм, яагаад гэвэл энэ судалгааг 40 болон түүнээс дээш настай зөвхөн 50 орчим эмэгтэй дээр хийсэн гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

evalomgoria / Instagram

Харин Шведэд хийсэн судалгаагаар, 40-44 настай ээжүүдийн 16 настай хүүхдүүд 20-иод настай ээжүүдийн өсвөр насны хүүхдүүдээс оюуны өндөр чадамжтай болох нь батлагдсан байна. 45 болон түүнээс дээш настай ээжүүдийн хүүхдүүд 25-29 настай ээжүүдийн хүүхдүүдээс адилхан оюуны чадамж өндөртэй байгааг харвал, хожуу хүүхэдтэй болох нь ямар нэгэн сөрөг үр дагаваргүй юм.

1958-1970 онд өөр байсан

Өөр нэгэн судалгаагаар, эхийн төрөлтийн наслалт хүүхдийн чадварт нөлөөлдөг болох нь батлагдсан байна. 1958-1970 оны хоорондох мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийхэд, 35-39 насандаа амаржсан ээжүүдийн 10-11 настай хүүхдүүд 25-29 насандаа амаржсан ээжүүдийн хүүхдүүдээс оюуны чадамжийн хувьд, бага байсан нь батлагджээ.

© depositphotos.com

Гэсэн хэдий ч дээрх нөхцөл байдал 2000-2002 оны хооронд өөрчлөгдсөн ба 30 наснаас хойш амаржсан ээжүүдийн хүүхдүүд залуу ээжүүдийн хүүхдүүдээс илүү оюуны өндөр чадамжтай болсон байна. Alice Goisis хэлэхдээ, эдгээр жилүүдэд эмэгтэй хүний зан чанар, хандлага ихээхэн өөрчлөгдсөнтэй холбоотой байж болзошгүй гэжээ.

Max Mumby/Indigo / Getty Images

Та энэхүү судалгаатай санал нийлж байна уу? Та залуудаа ээж болохыг эрхэмлэх үү эсвэл хожуу ээж болох нь танд зөв санагддаг уу?

3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *